ОУ-ын жишигт хүлээн зөвшөөрөгдөх стандартыг нэвтрүүллээ

ОУ-ын жишигт хүлээн зөвшөөрөгдөх стандартыг нэвтрүүллээ

ОУ-ын жишигт хүлээн зөвшөөрөгдөх стандартыг нэвтрүүллээ

Монголын ипотекийн корпораци Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Монголын санхүүгийн салбарын анхны байгууллага болжээ. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх том алхам бөгөөд ингэснээр олон улсын жишигт нийцсэн санхүүгийн байгууллага болж байна. МИК өмнө нь мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлсэн юм. Тэрхүү стандартыг нэвтрүүлснээр харилцагчдынхаа мэдээллийн нууцлалыг олон улсын стандарт нийцүүлэн хамгаалж буй хэрэг юм. Харин энэ удаагийн нэвтрүүлж, баталгаажуулалт авсан стандарт нь хоёр дахь нь болж байна. Энэ талаар Монголын ипотекийн корпораци ОССК ХХК-ийн Хянан нийцүүлэлтийн газрын захирал Б.Болортуяатай ярилцлаа.


 -Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг нэвтрүүлснээр ямар ашигтай вэ?

-Энэхүү стандартыг ярихын тулд түүх ярих хэрэг гарна. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулах зорилгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан. 2013 оноос Засгийн газрын 8 хувийн хүүтэй урт хугацааны орон сууцны зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж, олон монгол айл өрхийг орон сууцтай болоход хувь нэмрээ оруулсан санхүүгийн мэргэжлийн байгууллага. 2004 оны Засгийн мөрийн хөтөлбөрт 40 мянган айлын орон сууц барих төлөвлөгөө батлагдаж, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг  араасаа дагуулж байсан юм. Тухайн үеийн банкны систем дангаараа энэ ачааг даах боломжгүй байсан тул Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагаас туслалцаа авч, олон улсын сайн туршлагыг зөвлөхүүдийн хамтаар судалсны эцэст USAID-ийн зөвлөснөөр ипотекийн хоёрдогч зах зээлийн тогтолцоог нутагшуулах нь зүйтэй гэж үзсэн.

Монголбанк болон арилжааны арван банк хамтран МИК-ийг үүсгэн байгуулсан байдаг. Олон арилжааны банкнуудаас худалдан авсан зээлийг үнэт цаас болгохын тулд зээлд тавигдах үндсэн шаардлага уг зээлүүдийг олгосон нөхцөл, шинж чанар ижил байх ёстой иймээс ипотекийн зээлийн стандартыг боловсруулах шаардлага үссэн ба Дэлхийн банк болон ОУСК-тай хамтраад ипотекийн зээлийн гарын авлагуудыг боловсруулж байсан. Мөн бид манай байгууллагатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Солонгосын Орон сууцны санхүүжилтийн корпорац, Солонгосын орон сууцны корпораци, Малайзын Чагамас болон Японы орон сууцны санхүүжилтийн агентлагтай Филиппиний үндэсний ипотекийн корпораци гэх мэт олон улсын байгууллагуудтай санамж бичиг байгуулан түүний хүрээнд сайн туршлагуудаасаа хуваалцан ажилдаг. Эдгээр байгууллагуудаас гадна "International Union of Housing Finance", "Asian Secondary Mortgage Market Association", "International Secondary Mortgage market Association" зэрэг бүс тивийн шинжтэй олон улсын байгууллагуудтай гишүүнээр элсэн шинэ туршлага, сайн засаглал болон стандартуудыг судлан чадавхаа нэмэгдүүлж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш  олон улсын байгууллагуудтай хамтран тэдгээрийн жишигт нийцэж ажиллахын тулд сайн туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг зорьсон.

МИК нь 2017 онд Монгол Улсад анх удаа Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001:2013 стандартыг нэвтрүүлж, 6 дахь жилдээ баталгаажуулалт хийлгэсэн. Харин 2023 онд Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн санхүүгийн салбарын анхны байгууллага болж, салбартаа манлайлан, сайн туршлагыг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн Эрсдэлийн менежментийн ISO 31000:2018 стандартад нийцүүлж ажилладаг.

Түүнчлэн олон улсын санхүүгийн зах зээл дээр “Өүлэн”, “Бөртэ” гэх бондыг гаргаж, олон улсын зээлжих зэрэглэлээ тогтмол “Moodys”, “S&P”, “FitchRating” зэрэг гадаадын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудаар үнэлүүлдэг.  Мөн гадаад хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажилладаг тул бид үйл ажиллагаагаа олон улсын сайн туршлага болон стандартуудад нийцүүлж ажиллах зайлшгүй шаардлага үүсэж ажиллахын зэрэгцээ Монгол Улсдаа мэргэшсэн санхүүгийн байгууллага мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохыг зорьж ажиллаж байна.

МИК групп компани нь нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, групп компанийн үнэт зүйлийн нэг болох Тогтвортой хөгжлийн үзлийг бүхий л үйл ажиллагаандаа шингээж ажиллахыг эрхэмлэдэг ба энэ онд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд байнгын үйл ажиллагаатай Тогтвортой хөгжлийн хороог шинээр байгууллаа.

-Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр байгууллагад ямар давуу тал болох вэ?

Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр МИК-ийн үйл ажиллагаа болон засаглал илүү олон улсын сайн жишигт нийцнэ. Ингэснээр гадны хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулах итгэл нэмэгдэнэ. Саяхныг хүртэл комплаенс гэдэг ойлголт нь манайд харьцангуй шинэ нэр томьёо, үйл ажиллагаа байсан бол одоо байгууллага бүр тодорхой хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй ихэнх нь комплаенс хариуцсан ажилтан эсвэл тусгайлсан нэгжтэй болсон байгаа нь маш том дэвшилт юм. Тэр тундаа санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд комплаенсийг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд онцгой анхаарч заавар журмыг боловсронгуй болгох, сургалт, мэдлэг олгох зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Компанийн засаглалын кодекс” юм.

Комплаенс гэдэг нь энгийнээр компанийн засаглалын тогтолцооны нэг хэсэг бөгөөд тухайн байгууллага хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлж, түүний хүрээнд үйл ажиллагаа явуулах, хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх тухай ойлголт юм.

МИК- 2017 онд Комплаенсийн газрыг байгуулж, байгуулагдсан цагаасаа олон улсын сайн туршлага жишгүүдийг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж байна. Гадаад сонирхогч, хөрөнгө оруулагч талууд бизнесийн хамтын үйл ажиллагаа эхлүүлэх тохиолдолд хамгийн түрүүнд комплаенсийн нэгжтэй тулдаг. Тус нэгж байгууллагын бүхий л үйл ажиллагаа холбогдох хууль , дүрэм, журам стандартын хүрээнд явж байгаад эсэхэд баталгаа гаргаж өгдөг нэгж гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, бидний ярианаас илүү энэхүү стандартад итгэдэг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, ФАТФ-ийн зөвлөмж, бусад хууль, эрх зүйн шаардлага, дотоод дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг компанийн бүхий л түвшинд нийцүүлж ажиллахаас гадна бид  СЗХ-оос гаргасан “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниудын засаглалын үнэлгээний тайлангаар “МИК Холдинг” ХК засаглалын үнэлгээгээр тэргүүлэгч 10 компанийн нэгт багтаж байна. Энэ үзүүлэлт нь бидний олон улсын компаниудтай хамтарч сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилласны үр дүн.

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад хоёр ч удаа орж байсан бөгөөд байгууллага комплаенсийг үр ашигтай хэрэгжүүлж ажиллах нь гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг.  Энэ цаашлаад улс орны эдийн засагт учрах эрсдэлийг бууруулна.

-Энэ стандартыг хаанаас авч, яаж хүлээн зөвшөөрүүлдэг юм бэ?

-Тус стандарт нь комплаенсийн удирдамж байдлаар боловсруулагдсан ISO 19600:2014 стандартыг шинэчлэн 2021 онд ISO 37301:2021 нэртэйгээр шинээр батлагдсан. Энэхүү стандарт нь байгууллага дотор үр нөлөөтэй Комплаенсийн менежментийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, үнэлэх, хадгалах, сайжруулахад тавих шаардлагуудыг агуулж байна. МИК-ийн хувьд тус стандартын баталгаажуулалтын аудитыг менежментийн тогтолцооны баталгаажуулалтын анхдагч байгууллагуудын нэг “Монсертф” ХХК-иар гүйцэтгүүлж 2023 оны 6-р сард ИБУИНВУ-д төвтэй "LMS Certification" байгууллагаас 3 жилийн хугацаатай баталгаажуулалтын гэрчилгээг авч үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж ажиллаж байна. Энэхүү стандартыг олон улсын зарим улсын санхүүгийн байгууллагууд бол зайлшгүй нэвтрүүлэх талаар хуульчилсан байдаг.

-Энгийнээр ойлговол энэхүү стандартыг нэвтрүүлснээр гадны хөрөнгө оруулалтыг ипотекийн салбарт татах боломжтой болох юм байна. Тийм үү?

-Олон улсын стандарт нэвтрүүлснээр байгууллагын менежментийг олон улсын түвшинд хүргэж дэлхийн аль ч байгууллагатай нэг түвшинд, нэг стандартаар харилцах боломжийг олгодог. Комплаенсийн менежментийн стандартыг нэвтрүүлснээр гарч болох хэд хэдэн давуу тал бий.

За энэхүү сайн жишгүүдийг хэрэгжүүлж эхэлснээр зөвхөн компани гэхгүй манай байгууллагын мэргэжилтнүүдийн чадавх санхүүгийн мэргэшсэн түвшинд чадавхтай болж байгааг онцлох нь зүүтэй байх. Бид энэ салбарт мэргэжлийн өндөр ёс зүйтэй сайн боловсон хүчин бэлтгэхэд улсдаа томоохон хувь нэмэр оруулж байна.

-Ямар давуу тал бий болох бол?

-Компанийн олон улсын түвшинд өрсөлдөх чадвар нэмэгдэх, үнэ цэн, нэр хүндэд эергээр нөлөөлөх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломжтой. Компанийн  тасралтгүй үйл ажиллагааг сайжруулахыг дэмжих, нэгдсэн стандарт тогтолцоо бүрдэнэ. Авлига, хээл хахууль, залилах үйлдлээс ангид байх, хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, хяналтын тогтолцоо сайжирснаар учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын болон хувь хүнээс хамаарах эрсдэлийг бууруулах юм. Түүнчлэн оновчтой шийдвэр гаргах, ил тод мэдээллүүдийг илүү тодорхой болгосноор харилцагч талуудын итгэлийг нэмэгдүүлдэг. Компанийн үйл ажиллагаа илүү нийцтэй зохион байгуулалттай болсноор үр ашигтай болон хэмнэлттэй байдлыг нэмэгдүүлнэ. Зохицуулагч байгууллагууд болон бусад оролцогч талуудтай харилцах харилцаа сайжрах, аливаа үүрэг хариуцлага, дагаж мөрдөх хууль, журам шаардлага орхигдохгүй байх давуу талтай. Дээр нь стандартын шаардлагад нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавх болон нөөц бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ингэснээр ипотекийн зах зээлийг нэмэгдүүлээд зогсохгүй агаарын бохирдол, гэр хорооллын барилгажилтад маш том түлхэц болох хөрөнгө оруулалтыг татах боломжтой болж байна гэсэн үг.

Энэ жил манай байгууллагын үйл ажиллагаа 17 дах жилдээ үргэлжилж байна. Бид Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан 2023 оны шилдгийг тодруулах үйл ажиллагаанд “Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер” ангилалд нэр дэвшиж тус шагналыг анх удаа хүртэж байна. Энэ нь манай байгууллагын МҮХАҮТ-аас хүртэж буй анхны шагнал бөгөөд бидний сайн засаглал, бизнесийн ёс зүйг үнэлж шагнасанд баяртай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-26 202.126.89.6

Сайхан бүсгүй байна

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.188.13

Оросын стандарт ч хол явахгүй дээ, олон улсын стандартад л нийцүүлэх нь зөв !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж