Л.Байгалмаа 40 мянган ам.долларын геройн авч явжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Л.Байгалмаа 40 мянган ам.долларын геройн авч явжээ

Эрүүгийн цагдаагийн газар болон
Мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх
тасагт бүртгэгдсэнээр хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт 15 хүн шалгагдаж
байгаа аж. Монгол Улсын хоёр иргэн хар тамхи зөөвөрлөж байгаад Хятадын
хил дээр саатуулагдан тус улсын хуулиар цаазаар авах ял сонсоод байна.
Иргэн Л.Байгалмаа өнгөрсөн оны VI сарын 28-ны өдөр СА 972 нислэгээр
Бээжинд ирэхдээ 149 ширхэг үрэл гар тээшиндээ авч явсан аж. Гаалийнхан
нь хар тамхи байж болзошгүй гэж үзээд түүнийг саатуулсан гэдэг. Шалгах
төхөөрөмжөөр Л.Байгалмааг шалгахад гар тээшинд нь байсан үрэл цөөнгүй
байгааг нь мэдсэн ажилтнууд Бээжин хотын Тяньтан Пуха эмнэлэгт хүргэж
туулга хийлгэсэн аж. Гэтэл сэжигтний биеэс 52 ширхэг үрэл гарсан.
Ингээд шалгалтын ажил нарийсч шинжилгээ хийж эхэлсэн юм. Бээжин хотын
Нийгмийг аюулаас хамгаалах газрын Мансууруулах бодисны судалгааны
лабораторын шинжилгээгээр дээрх үрэл нийт 2004 гр жинтэй 48,7 хувийн
герион болох нь тогтоогдсон аж.

Английн химич Алдер Райт 1874 онд
лабораторийн аргаар герионыг гаргаж авсан юм байна. Энэ бодис цасан
ширхэг мэт жижиг хэсгээс бүрддэг бөгөөд дэлхийд мансууруулах бодисноос
хамгийн их хэрэглэгддэг гэнэ. Учир нь героин бусад мансууруулах
бодисоос хамгийн богино хугацаанд хүний биед нөлөөлдгөөс гадна үнэ нь
хямд байдаг байна.

БНХАУ-д нэг грамм герион 25
ам.доллар байдаг бол АНУ-д сайн чанартайг нь 100 ам.доллараар авдаг
гэнэ. Харин Европын орнуудад нэг грамм герион 41.7 еврогын үнэтэй гэсэн
мэдээлэл интернэтэд байна. Тухайн хар тамхинд мансуурах бодисны орсон
хэмжээнээс шалтгаалж өөр өөр үнэтэй байдаг. Иргэн Л.Байгалмаагийн авч
явсан 2004 грамм үрэл нь 48.7 хувийн героин байсан бөгөөд нэг грамм нь
20 ам.доллар хүрч зарагддаг байжээ. Тэгэхээр Л.Байгалмаа багцаагаар 40
мянга гаруй ам.долларын бараа авч явжээ явжээ.

Дашрамд сонирхуулахад эхүүн хурц
үнэртэй герионыг ОХУ-д хамгийн их хэрэглэдэг. Хар тамхи мансууруулах
бодистой тэмцэх олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар тус улсад
өнгөрсөн онд нийт 80 тонн зарагдсан бөгөөд энэ нь дэлхийд хэрэглэж
байгаа энэ төрлийн бодисны 20 хувь нь гэнэ.

Эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж
байгаа н.Гантуул, н.Оюунбилэг нар удаа дараа хар тамхи зөөвөрлөж
гаршсан аж. Хамгийн сүүлийн мэдээллээр Ганцхудагт саатуулагдан
шалгагдаж байгаа тэд Малайзаас авчирсан герионыг Бээжинд хүлээж аваад
цааш нь хятад иргэнд өгдөг байсан нь тогтоогдоод байгаа аж. Харин
Монгол авчирч зарж, борлуулах гэсэн оролдлого гаргаж байгаагүй
бололтой. Эдгээр эмэгтэйчүүдтэй хамт хэрэгт холбогдсон Хятадын иргэнд
цаазаар авах ял оноогоод байгаа аж.

н.Гантуул, н.Оюунбилэг нар өрх
толгойлсон эмэгтэйчүүд бөгөөд монгол иргэдийг энэ мэт ажилдаа татан
оролцуулж байсныг гэрчлэх олон хүн байгаа гэнэ. Тэд зарим нэгэнд нь
мөнгө ч өгөлгүй хүний газар орхиж байсан юм байна. Харин Л.Байгалмаад
нэг удаагийн ажлын хөлс гэж 200-300 ам.доллар өгч байсан аж. Түүнд
БНХАУ-ын Ардын шүүхээр цаазаар авах ял оноож, тэрбээр өөрийн бурууг
хүлээн давж заалдахгүй гэж мэдэгдэн Бээжингийн эмэгтэйчүүдийн хорих
ангид ялаа эдэлж байсан. ГХЯ болон ар гэрийнхэн нь ялын дээд хэмжээ
оноохгүй байхыг удаа дараа хүсч байсны учир түүнд оноосон ялыг насаар
нь хорих болж өөрчилжээ.Л.Байгалмаагийн ар гэрийнхэн сардаа нэг удаа
уулзах эрхтэй. Зардал мөнгө хомс ч ирэх сард түүний нөхөр Г.Батсуурь
дахин Бээжин явах бодолтой байгаа гэнэ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж