Нас барсан хүний нэрээр халамж авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нас барсан хүний нэрээр халамж авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нас барсан хүний нэрээр халамж авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нас барсан хүний нэрээр найман жил халамжийн мөнгө авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ. Иргэн М.А нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2015 оны аравдугаар сараас 2023 оны есдүгээр сар хүртэл халамжийн тэтгэврийг сар бүр авсан байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, нэг сарын өмнө шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж байв.

Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйл.Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах

1.Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас иргэн Ц.Б нарын 7 иргэн Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 24.2 дугаар зүйлийн 2 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн М.А нь бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2015 оны аравдугаар сараас 2023 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээг авч, улсад хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Сант сумын Засаг даргын орлогч Б.М, ажлын хэсгийн гишүүд Д.А, Ч.Т, Л.С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй авто машиныг хүлээн авч “З” ХХК-д санхүүжилтийг олгон, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд;
  • Мөн тус аймгийн Сайхан сум дахь Засаг даргын тамгын газрын даамал Ц.Г нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Г” ХХК-ийн захирал Ч.Б-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ondor nastan 2023-12-25 59.153.114.21

Iim muuhai hvn bdag aa yamarih shunag setgel be Shunal ihdeed hvn bish bolson bna

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.191.115

Бах мэлхий Эрд бүдүүн гахайн хэрэгтэй яг ижил АНууснууд турж үхсэн хүний сүнснүүд шүү

Avatar

зочин 2023-12-25 192.82.66.30

Халамжийн нийгмийн ажилтнууд айл өрхөөр явж шалгах ажлаа хийдэггүй л юм байна хорооны ажлын байранд ажилладаг ш тэй

Avatar

иргэн 2023-12-25 66.181.180.199

Ийм үйлдэл нийгмийн даатгалын ажилчид ихэвчлэн хийдэг шүү дээ. Баримт бол ард түмэнд ил шүү дээ

Avatar

S 2023-12-25 139.5.216.214

S AWI80955877

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.40.253

Баабар гэж нэрлэдэг Батбаяр нь ийм аргаар НД-аас мөнгө авч байсныг нь намын нөхөр С.Эрдэнэ даатгалын дарга байхдаа илчилж бөөн юм болсон. Гэхдээ Батбаяр ял аваагүй. Дорлигжав аргалсан байх гэж би хувьдаа боддог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж