Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Л.Энхбилэгийг сонгов

Хуучирсан мэдээ: 2023.12.25-нд нийтлэгдсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Л.Энхбилэгийг сонгов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Л.Энхбилэгийг сонгов

Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2023.12.25) хуралдаж, нийт гишүүдийн олонхийн саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Лхагвадоржийн Энхбилэгийг сонгожээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан шинэ даргаа сонгожээ.

Л.Энхбилэг нь 1994-1997 онд Цагдаагийн академи, эрх зүйч, 1997-1998 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2007-2009 онд Монголын үндэсний дээд сургууль, магистр, 2021 онд МУИС-ын сэтгэл судлалын магистрантаар тус тус дүүргэсэн байна.

1993 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд туслах шүүгч, 2001-2021 онд анхан шатны шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2021 оны аравдугаар сарын 11-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, өнөөдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдаж эхэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж