
Дуучин Mariah Carey жирэмсэн эсэх тухай шуугиан хэвлэлүүдээр цацагдаад удаж байна. Түүний зарим хэвлэлээр жирэмсэн хэмээн мэдээлж байгаа бол зарим нь түүний ердөө жин нэмсэнээр өөр зүйлгүй, жирэмсэн биш хэмээн няцааж байгаа.
Харин дуучны нөхөр Nick Cannon энэхүү цуурхалд ямар нэгэн тайлбар өгөхийг хүсээгүй ба “Тэр жирэмсэн эсэхийг өөрөөс нь асуусан нь дээр байх. Би энэ хов живэнд хутгалдмааргүй байна. Харин би та бүхэнд нэг зүйлийг баттай хэлж чадна. Тэр ээж боллоо гэхэд хамгийн сайн ээж болно. Учир нь тэр маш халамжтай. Орой бүр миний дуртай хоолыг хийж өгдөг. Бүр дандаа өөрийн гараар хоол бэлтгэж өгдөгт нь би маш их баярладаг. Тэр надад үргэлж санаа тавьж, бүх зүйлийг миний сайн сайхны төлөө хийж байдаг. Хүүхэдтэй болвол тэр мөн л адил тэгж хандана” хэмээн мэдэгджээ.
Харин дуучны хэвлэлийн төлөөлөгч түүнийг дөрвөн сартай жирэмсэн гэсэн цуурхалд няцаалт өгөөд, хэрвээ тэр жирэмсэн болвол фэнүүддээ хамгийн түрүүнд дуулгах болно хэмээн мэдээлсэн байна.
Н.Наран