6000 цагаач АНУ-ын хилийг чиглэн жагсч байна

6000 цагаач АНУ-ын хилийг чиглэн жагсч байна

6000 цагаач АНУ-ын хилийг чиглэн жагсч байна

Төв Америк, Венесуэл, Куба болон бусад орны цагаачид Ням гаригт Мексикээр дамжин АНУ-ын хилийг чиглэн жагсав. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-д нэвтрэх хүсэлтэй цагаачдын өсөлтийг хянах шинэ гэрээ хэлэлцээр байгуулахаар Мехико хотод ирэхээс хэдхэн хоногийн өмнө энэхүү жагсаал боллоо. 

Жагсаалд 6000 орчим цагаач оролцжээ. Тэдний ихэнх нь бага насны хүүхэдтэй гэр бүлүүд байв. Энэ нь сүүлийн жил гаруй хугацаанд болоогүй хамгийн томоохон жагсаал болж байна. Цагаачлалыг таслан зогсооход чиглэсэн АНУ болон Мексикийн засгийн газрын хамтарсан хүчин чармайлт амжилтгүй болсны тод илрэл нь энэхүү жагсаал юм.

Жагсагчид Мексикийн өмнөд хэсгийн Гватемалтай хиллэдэг Тапачула хотоос хөдөлжээ. 

Жагсагчдын төлөөлөл Кристиар Ривера хэлэхдээ "Бид энд гурав, дөрвөн сар тодорхойгүй байдалд хүлээж байна. Энэ жагсаалаар өөрчлөлт гарч, хойд зүг рүү явах зөвшөөрлөө авч чадна гэж найдаж байна" гэжээ.

АНУ-ын баруун өмнөд хил дээрх цагаачдын тоо нэмэгдсээр байгаа нь хоёр талын худалдааг тасалдахад хүргэжээ. Энэ сард л гэхэд баруун өмнөд хил дээр өдөрт 10 мянган цагаачийг баривчилсан байна. Том зураглалаар нь аваад үзвэл, сүүлийн хоёр жилийн хугацаанд хууль бусаар хил давсан хэргээр хоёр сая гаруй цагаачийг баривчилжээ. Цагаачид ачааны галт тэргээр дамжин хил нэвтрэхийг завддаг тул АНУ-ын Гааль, хил хамгаалалтын газраас зарим хотод төмөр замын хөдөлгөөний зогсоох шаардлагатай болсон.

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадортой Лхагва гаригт уулзах АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Алехандро Майоркас, Цагаан ордны дотоодын аюулгүй байдлын зөвлөх Лиз Шервуд-Рандалл нар багтана.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-25 209.52.88.60

хөөж явуул

Avatar

Нэргүй 2023-12-25 108.28.198.119

No Badma

Avatar

Нэргүй 2023-12-25 103.57.93.121

Оросруу яваачээ,,,

Avatar

зочин 2023-12-25 202.126.89.71

ОХУ-д гадаадийн 10 сая иргэн амьдардаг гэсэн тоо бий.Жил бүр 400 мян.гаруй иргэн ажил хайж гадаадаас ирдэг гэх.Энэ нь иргэдийн амьдрал муугүй байгаагийн тэмдэг.Гэвч бололцоо байвал иргэд эх орондоо ажиллаж амьдрахыг хүснэ.Бусад оронд амьдрахад хүнд асуудал өчнөөн үүснэ.Өөрийн оронд байгаа мэт биш.Манайд цалин бага,юм хямд,доллар үнэтэй.Баруунд доллар манайхаас хямд.Иймд цөөн доллар хуримтлуулах, хэл сурах г.м зорилгоор манаихаас ч оросоос ч зарим хүмүүс барууныг боломж байвал зорьдог.

Avatar

Өё 2023-12-25 182.18.177.174

Орос х***а руу явах болуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж