Путин дайныг царцаах дохио өгч байна

Путин дайныг царцаах дохио өгч байна

Путин дайныг царцаах дохио өгч байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сараас хойш Украины эсрэг түрэмгийллийн дайнд гал зогсооход бэлэн байгаа тухайгаа зуучлагчаар дамжуулан илэрхийлэх болсон гэж "The New York Times" мэдээлжээ. Тус сонин энэ тухай Кремльд ойр байсан Оросын хоёр өндөр албан тушаалтан, мөн АНУ болон олон улсын албаны хүмүүсийг эх сурвалж болгон мэдээлсэн байна.

Путины гал зогсоох оролдлогыг жилийн өмнө буюу 2022 оны намар аль хэдийн хийсэн гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Урьд өмнө тодорхойгүй байсан Путины зорилго нь Украины зүүн хойд хэсэгт Оросын цэргүүдийг ялсны дараа ил болсон юм. Тухайн үед Путин Оросын эзлэн авсан газар нутгуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эвлэрэл байгуулахад бэлэн байна гэж сонины эх сурвалж тэмдэглэжээ. Гэсэн ч Путин одоо Оросын дайны зорилго өөрчлөгдөөгүй гэж мэдэгдэж байна.

Путин гал зогсоох сонирхолтой байгаа гэх дохиог барууны эрх баригчид наанадаж өнгөрсөн есдүгээр сараас хойш хүлээн авч эхэлсэн гэв.  Эдгээр мессежүүд АНУ, ОХУ-тай холбоотой гадаадын засгийн газрууд зэрэг хэд хэдэн сувгаар дамждаг. Гэхдээ энэ нь Кремлийн ердийн төөрөгдүүлсэн оролдлого байж магадгүй гэдгийг ч онцолж байна. Тухайлбал, хэлэлцээ хийх эрмэлзлэл нь Путины буулт хийх чин хүсэлтэй байгааг илтгэхгүй гэж АНУ-ын зарим албаны хүмүүс үзэж байгаа аж. Оросын цэргүүд хүчээ авбал Путин дахин бодлоо өөрчилж магадгүй гэж таамаглаж байна.

Олон нийтийн өмнө Путин түрэмгий байр сууриа хадгалж, "Оросын мянганы соёл иргэншлийг" устгахыг эрмэлзэж буй барууны эсрэг тэмцэж байна гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ цаагуураа Путин Зеленскийн засгийн газрыг огцрохыг шаардахаа больж, байр суурь нь өөрчлөгдсөн гэж  АНУ-ын албаныхан үзэж  байна. Путины санал болгож буй гал зогсоох хэлэлцээр нь нийслэл Киевтэй тусгаар тогтносон Украиныг хадгалах боловч эзлэн авсан Украины газар нутгийн 20 орчим хувийг ОХУ-ын мэдэлд үлдээх гэж мэдэгджээ. Путин ийм хэлэлцээрт нээлттэй гэдгээ илэрхийлж байгаа ч илүү тодорхой саналыг хүлээж байна гэж АНУ-ын эх сурвалж нэмж хэлэв.

Олон саад бэрхшээлийн нэг нь Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэсэн Путины шийдэмгий байдал юм. Гэсэн ч тус холбоо Украиныг ойрын хугацаанд эгнээндээ элсүүлэхгүй гэж үзэж байгаа тул энэ асуудлаар санал зөрөлдөөн нь Путинд хэлэлцээр хийхгүй байх шалтгаан болохгүй гэж Оросын нэгэн албаны хүн тэмдэглэв.

Гэхдээ АНУ-ын өндөр албан тушаалтнууд Украины ямар ч нэр хүндтэй улстөрч тэр хэмжээний газар нутгийг Орост өгөх хэлэлцээрийг зөвшөөрнө гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-25 202.21.107.59

uhej dald or Putler gahai.manai bas oros demjdeg maluud bas uhej duusaasai

Avatar

Оноч 2023-12-25 103.229.176.132

Орос, Америк 2 дундаа тохироотой 1 нь дайн хийж буй газар нөгөө нь оролцохгүй гэсэн л гэрээтэй юм шиг байгаам. Тэр нь ойрхи дорнод, Сири зэрэг асуудлаас болоод нэг ийм тохиролцоонд хүрсэн болов уу. Цөмийн дайн гаргахгүй санаа ч буй биз. Тэр дагуу Украйн хэрэв НАТО-д элсэх дээрээ тулбал Орос Украйнтай дайны байдалд л орчихъё тэгээд АНУ оролцох боломжгүй, НАТО-д элсэх лөөлөө. Украйныг төвийг сахиулна гээд 1 талын их гүрэн шаардаж бна. Газар нутаг ч гэсэн яахав, хэлэлцээнд оруулахын тулд.

Avatar

Оноч 2023-12-25 103.229.176.132

Хэрэв миний зөв бол Украйн гөжүүдлээд блгүй, НАТО элсэхгүй, төвийг сахъя харин газар нутгаа буцааж авъя гээд суучихад тэгсгээд дуусах болов уу. Хэрэв Орос эзлэж авсан нутгаа өгөхгүй гээд гөжүүдлээд байвал тэгээд Оросын ялалт болно. Яг л Голаны өндөрлөгийг Сири Израйльд алдсан шиг 30,40 жилийн дараа автоматаар дэлхий хүлээн зөвшөөрч эхлэнэ.

Avatar

Оноч 2023-12-25 103.229.176.132

Баруун л Украйныг догиогоод байгаа болохоос энэ дайн Украйнд ялах боломж бхгүй…гол хүлээлт Оросыг дотроос нь задалж магадгүй л гэсэн хүлээлт шүү дээ. 1990 онд хүйтэн дайнд ялагдсан Орос улс энэ удаа тийм хэмжээнд буулт хийхгүй л бодно. Бүр ард түмэн нь ч бодох байлгүй. Харж л байядаа.

Avatar

Нэргүй 2023-12-25 202.179.26.125

Ukrainiig buren ugui hiij baijl Putin zogson baih

Avatar

Нэргүй 2023-12-25 202.55.188.105

Украйны байдал хүндрэх төлөвтэй болоод ирлээ германчуудын судалгаагаар европчууд дайнд 5-8жилийн дараа билэн болно гэж гэтэл дайн хаяанд нь тулсан оросын үйлдвэрлэл эрчээ авсан 24-25оны хооронд еворпт довтолбол хамгаалалт огт байхгүй хүн амын 15%нь эх орноо хамгаалахаартулалдана гэж байгаа нь харин өндөр үзүүлэлт

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.40.253

Орос-Украйны дайныг зогсоохыг АНУ хүсэхгүй байгаа.

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.177.126

ЧИ АНУ-ЫН ХҮСЛИЙГ МЭДДЭГ ХЭН БЭ, ЭХНЭРИЙНХЭЭ ОРОЙ ХИЙХ ХООЛЫГ МЭДЭХГҮЙ ХЭВТЭЖ БАЙЖ ШААГААРАЙ

Avatar

- 2023-12-25 216.38.195.74

-##-;

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.185.220

ЭНЭ АМЕРИКЧУУД ПУТИНГҮЙГЭЭР АМЬДАРЧ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА .

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.182.220

Путин Америкийн тагнуул ш дээ. Оросын хvчийг сулруулах амжилттай ажиллагаа явуулж байгаа тагнуулч

Avatar

Нэргүй 2023-12-25 202.131.245.243

Тэгээд хүч нь суларч байх юм уу? ккккккккккккк

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.188.13

Нойль заажийгаа !

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.177.126

ХУРДАН АЛЧИХГҮЙ ГЭЖ ҮҮ?

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.161.149

Хот тосгод, дэд бүтэцээ нураалгаж сүйтгүүлсэн алдах юмгүй болсон Укриан түмэн – Путиний сүүлчийн буриад цэргийг нь дуустал тулалдаж эрх чөлөө газар нутгаа эргүүлэн авах болно гэж занацгааж байн лээ. Газар нутгаасаа найр тавин өгнө гэж хэзээч байхгүй ээ

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.161.105

Олон долоон юм хуцах яах вэ. Украйны сөрөг давшилт юу болж байна? Сураг, чимээ байна уу? 😂😂😂

Avatar

зочин 2023-12-25 66.181.160.100

Насны бөгсөнд дэмий л юм хийж дээ ..Ханан гэр нь холдоод ,Хадан гэр нь ойртоод ирхээр их л юм бодогдож байгаа биздээ …чаавас..
..

Avatar

Нэргүй 2023-12-25 124.158.71.136

Новшийн путин тэнэг шаардлага тавьдаг юм. Нутаг дэвсгэрийнхээ 20% өгдөг ямарч тэнэг байхгүй. Слава Украине.

Avatar

Нэргүй 2023-12-25 199.249.230.172

тэр эх сурвалжийг нь хардаа, ха ха ха, одоо бүшр горьдлого мэдээ оруулдаг болж нацист фашист Бандерууд, ха ха ха

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.47.41

The New York Times сониноос эш татсан байна, т1 минь. Цаад сонин нь хэд хэдэн албаны эх сурвалжаас авсан мэдээллээ нийтэлж. Мэдээ уншаад ч утгыг нь ойлгох чадваргүй ояа нар гэж бүүр нэг оросуудтайгаа таарсан бүдүүлэг, боловсролгүй, мунхаг хогнууд шүү

Avatar

Б 2023-12-25 202.55.191.130

ЦАРЬ ПУТЛЕРЭЭС ОЛИГТОЙ ЯМАР Ч САНАА ГАРАХГҮЙ. УКРАЙН ДАЙНД ЗААВАЛ ЯЛАХ ЁСТОЙ. ЯАХААРАА ХОЁР ЖИЛ НОЦОЛДСОН ДАЙНАА БОЛИНО ГЭЖ?

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.161.149

Дахиад 2 жил үзэлцээд ялсан ч .. ялаагүй ч энэ дайны дараа ОХУ нь 10 хэсэг болоод сална даа. Афганы дайны дараа ганцхан жил болоод агуу ЗХУ нь Стимрол бохь, Жинсэн өмд 2-т бүдрээд 15 хэсэг болоод нурчихаж билээ.. Давтамжыг нь ажиглаад байхнаа яг шүү

Avatar

Нэргүй 2023-12-25 202.126.89.233

ОРОС ПРАВДА БОЛ ОРЧЛОНГИЙН ОНИГОО ШДЭЭ

Avatar

Нэргүй 2023-12-25 202.131.238.26

оркууд бол угаасаа онигоо,

Avatar

Нэргүй 2023-12-25 202.131.245.243

Горьдсон хохлууд. ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA ккккккккккккккккк

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.47.41

The New York Times сониноос эш татсан байна, т1 минь. Цаад сонин нь хэд хэдэн албаны эх сурвалжаас авсан мэдээллээ нийтэлж. Мэдээ уншаад ч утгыг нь ойлгох чадваргүй ояа нар гэж бүүр нэг оросуудтайгаа таарсан бүдүүлэг, боловсролгүй, мунхаг хогнууд шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж