Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ:
Эрхэм монголчууд аа,
Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ,
Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.
Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна.
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг билээ. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа. Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголт бидэнд байсан. Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ.
Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм.
Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.
Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсч, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.
Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг дуулгахад таатай байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна.
Зочин 2023-12-25 202.179.27.227
Зээлээр зээлээ төлөх чинь зөв юмуу. Тэгээд төсөв нэмэх үлдэгдэлтэй гарлаа гэнэ. Эдийн засагчид энэ боловсролгүй үнэгэн залтай нөхрийн хийж буй ажлыг тайлбарлаач.
sukhbat 2023-12-25 112.72.6.174
tanai zasag mongoliin hamgiin ih ashigtai bgaa uyed tur barisan yum chini tuluhgui geed yadag yum ashigtai bhiin hereer tanai nam ulsiin tusuwiig hed dahin nugalsan hulgai deerem hiigee bizdee.
Нэргүй 2023-12-25 59.153.112.190
bid bur ulsaaraa gadnii alai salvdaanuudad uuregtei boljdee ted chin ashig haij yavaa guilagchid shdee
Нэргүй 2023-12-25 202.21.107.75
эдийн засгийн ухаанаар бол улсын төсөв нэмэх үлдэгдэлтэй гарах нь засгийн газар маш муу ажиллаж байгаагийн дохио.
Нэргүй 2023-12-25 66.181.161.223
1,5 jil bolood unadag zasagtai baisan bol ingej barahgui baisan. OyuErdene chadlaa, odoo nuurs bolon busad bayalagiin hulgaich nariig barij, hohiroliig tuluulbel uls maani bosood irne.
sukhbat 2023-12-25 112.72.6.174
tanai oyuerdene hudlaa uleehees uur yu ch hiij chadahgui ee
Нэргүй 2023-12-25 124.158.69.177
АН хан атаархаж үхцгээлээ.
sukhbat 2023-12-25 112.72.6.174
nam ataarhah bish uls ene humuusiig hulgai hiij bayajij bgaad ataarhaj bna
Хөрсөн дээрээ бууж нэг харчихаад нисээсэй 2023-12-25 202.131.254.138
МАН бол энэ улсыг тэр чигээр нь зажилж байгаа мафи. Үнэнийг нь хэлсэн болгоныг барьж хорьдог мөртлөө алдаагаа засах тухай боддог ч үгүй нам. Баярлаж баясах юмгүй иргэдтэй болчихсон Монголд байгаа ганц үнэн нь газрын баялгууд, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ түр өссөн. Өөр ямар ч гэрэл гэгээ алга. Ерөнхийлөгч нь хүртэл Сү.Батболдын, МАН-ын ард түмнээсээ хулгайлсан хөрөнгийг хаацайлахын тулд засаг огцруулж тоглочихсон. Дэлхийн гутамшгууд та нарын үнэн илэрнэ ээ…
Иргэн 2023-12-25 103.212.116.105
Авилгатай сайн тэмцэж,эдийн засгаа эрс сайжруулахын төлөө хийсэн ерөнхий сайдын идэвхи санаачлага, тууштай бодлогын үр дүн сайн гарсан байна.Цаашдын чинь амжилд амжилт хүсье.
Нэргүй 2023-12-25 202.21.108.7
бүү долигоно
Нэргүй 2023-12-25 103.57.93.12
эргүү мал
тт 2023-12-25 202.9.40.34
эргүү төлөг
sukhbat 2023-12-25 112.72.6.174
tur ashigtai ajilj bwal tanias sain deerem hiisen gesen ug. tur huwwin ashig olsog company bish
sukhbat 2023-12-25 112.72.6.174
naad bondiin mungu chini ardiin namiin hulgaichid hungulultei zeel awaad duussan todorhoi bolson bizdee. hulgaich nariin awsang mungiig mongoliin bayalga ard tumen 2 tulsun bolohoos tanai nam tuluugui ee
sukhbat 2023-12-25 112.72.6.174
gadaad uriin daramt gej hutsaj bna. ur tawiad awsan mungu ashig boloh baital tanai deeremchid butsaaj tuluhgui bsaar gaad daramt bolgoo bizdee.
сонгогч 2023-12-25 202.9.47.16
ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ. 33 ЖИЛИЙН ХУАГЦААНД АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАСГИЙН ГАЗРУУДААС ХАМГИЙН САЙН , ҮР БҮТЭЭЛТЭЙ, ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ЗГ ГЭДЭГТЭЙ хулгайчдаас өөр МАРГАХ ХҮН ҮГҮЙ БОЛОВ УУ? дахиад ийм ЗГ гарах болтугай.
зочин 2023-12-25 103.212.117.230
Үнэн л юм бол энэ үнээ буулгаачээ. 20000 төг чинь 5000 төг болчихоод бна шүү.Хэцүү бна
Монгол хүн 2023-12-25 43.242.241.151
Чадах чинээгээрээ сайн ажиллаж байгаа гэж боддог. Энх цагт ажилласан өмнөх бүх Ерөнхий сайд нарын аль нь ч дэлхийг тэр чигт нь хамарсан цар тахал, залгуулаад дайн дажинтай цаг үед ажиллаж байгаагүй шд. Хүнд сорилтын өмнө зогсож байгаа залуу даа. Ковидын үеийг даваал гарсан. Авлигатай тэмцэх гээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, боловсролын зээлийн сангийн хулгайг ил болголоо. Хажуугаар нь эдийн засгаа унагачихалгүй аваад явж бна. Гадаад харилцаан дээр төвийг сахиад маш хэрсүү бгаа Амжилт хүснээ.
Зочин 2023-12-25 124.158.66.243
Том амжилт хүсье 💪💪💪 Оюун-Эрдэнийн зоримог шийдвэр, үйл ажиллагааны ач 👏👏👏
Маш их баярлалаа 👍👍👍
Нэргүй 2023-12-25 202.9.47.41
F*ck off kettle