Цаг уурын байгууллагаас энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 90 хувьд их (57 хувьд нэн их, 23 хувьд их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарлаа.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхнээс нийт нутгаар нойтон цас, цас олон удаа орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрсэн нь өвс ургамал цасанд дарагдах, мөстөх, улмаар мал бэлчих боломжгүйд хүрсэн. Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ арваннэгдүгээр сарын 30-аас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурсан зузаан цастай болсон, эрс хүйтэрсэн зэргээс мал өвөлжилт нийт нутгаар хүндэрч, цаашид улам бүр муудахаар байна. Мөн малын тарга хүч дутуу, өвс тэжээлийн үнэ өртөг өссөн, мал борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: УЦУОСМХ
Холбоотой мэдээ