Б.Жавхлан: Сүүлийн 4 жилд 13.3 их наядын гадаад төлбөрийг барагдууллаа

Б.Жавхлан: Сүүлийн 4 жилд 13.3 их наядын гадаад төлбөрийг барагдууллаа

Б.Жавхлан: Сүүлийн 4 жилд 13.3 их наядын гадаад төлбөрийг барагдууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр /2023.12.25/ Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондын эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдууллаа. Үүнээс 2.6 их наяд нь хүүгийн төлбөр юм.

Ирэх жилүүдэд бондын хугацаа өр төлбөр байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх суурь нөхцөл бүрдсэн. Энэ нь хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс бонд босгоход хүү багатай байх таатай орчин бүрдээд байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд Чингис бонд гаргаснаас хойш 12 бонд гаргасан байна. Эдгээр бондуудын нөхцөл нь 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай.

Ингэхдээ 380 саяас 1 тэрбум төгрөг төлөх хуваарьтай. Хөгжлийн зээлээс илүүтэй бондын төлбөрүүд нь дефольт үүсгэх өндөр эрсдэл үүсгэж байсан аж. Тиймээс Засгийн газар бондын өр төлбөрийн эргэн төлөлтөд анхаарч ажиллажээ.

2012 -2016 оны хооронд нийтдээ 5 бонд гаргахад 3.2 тэрбум ам.долларын өр үүссэн. Эдгээр өрөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, мөн тухайн үеийн Засгийн газрын төсвийн алдагдал нөхөх зорилгоор шинэ өр үүссэн байсан.

Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Гэрэгэ 800 сая ам.доллар, Евро 500 сая ам.доллар, Самурай 200 сая ам.доллар, Хуралдай 600 сая ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.долларын өр үүссэн. 2017 оноос эхний төлбөр төлөх хугацаа таарсан. Энэнээс хойш 7 бонд гаргасан. Өрийн зохицуулалт хийсэн. Өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийт 6 тэрбум ам.долларын өр төлсөн бол үүн дээр нэмж 2,1 тэрбум долларын хүү төлсөн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр Самурай бондын 30 тэрбум төгрөгийн өр буюу 200 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлснөөр шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадлаа.

Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан.

Энэ нь Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн нотолгоо юм.

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг. Манай Засгийн газрын хувьд цар тахлын үе, мөн дайны цаг үед авлигатай тэмцэж гадаад бондуудын өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь энэ цаг хугацааны түүхэн үүрэг байлаа.

Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох уу, эсвэл эрс шийдэмгий хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах уу гэдэг хоёр сонголт байсан. Хөгжлийн банк болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-д авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээний үр дүнд монголчууд та бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа.

Оны эцэст анх удаа Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарах чиг хандлагатай байна.

Өнөөдөр валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын өнөөдрийн төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшиндээ хадгалагдаж байгааг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэндээ дуулгахад таатай байна.

Цаашид эдийн засгийг нээлттэй ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын албан нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх боломж, төлөвлөгөө байгаа. Өнөөдрөөс эхэлж эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна" гэв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-25 172.59.184.134

ardchilal gesen heden hulgaich nariin hulgai g ard tumen tulj ba saihanbileg altanhuyg gesen hulgaich nariig tsaazal

Avatar

Эрдэнэ 2023-12-25 43.242.243.34

залилангууд хуурахаа больчих

Avatar

Зочин 2023-12-25 66.181.177.37

Сү,батболд:өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил

Avatar

Нэргүй 2023-12-25 43.228.129.119

Зээлийг зээлээр л дарсан биз дээ. Худлаа шоу хийгээд байх юм

Avatar

зочин 2023-12-25 202.126.89.71

Зарим зээлийг хүү багатай хөнгөлттэй нөхцөлтэй зээлээр сольсон. Өөр яах юм. манай нүүрс бусад баялагийг авдаг Хятад улсын хил олон жил хаалттай, зөвхөн энэ оноос эхлэж нээгдсэн,одоо л жигдэрч байна. Гадаад худалдааны эргэлт бага улс орны санхүүгийн боломж хүнд байлаа.Хүү ихтэй зээлийг хэвээр нь байлгах боломжгүй тул ийм арга хэмжээ авахаас өөр яах юм.. Харин та нар л бусдыг гүтгэн шоу хийж байна.

Avatar

Нэргүй 2023-12-25 139.5.217.44

зээлсэн бо төлөх нь тодорхой

Avatar

үнэн 2023-12-25 103.57.92.204

Хулгайч нар сөрөг комент их бичиж бна шүү аргагүй биз хамаг юм нь илэрээд сандарч байхадз

Avatar

Эрдэнэ 2023-12-25 43.242.243.34

хууртагч кккк

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.161.251

Кккккк арай итгэнэ гэж бодоод ийм мэдээ гаргаад байгаа юм биш биз дээ? Итгэх хүн алга даа.

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.47.21

Сайн байна

Avatar
Avatar

Одоо хүртэл өртэй хэвээрээ 2023-12-25 223.39.218.161

одоо хүртэл өртэй хэвээрээ

Avatar

Нэргүй 2023-12-25 223.39.218.161

үлдсэн 33 тэрбум долларын өрийг хэрхэх вэ?

Avatar

зочин 2023-12-25 202.126.89.71

Нүүрс зэс бусад уурхай зэрэг аж ахуйн нэгжүүдийн зээлийг тэд өөрсдөө төлнө.

Avatar

Зочин 2023-12-25 66.181.177.37

2016 онд өр 15 тэрбум болчлоо гээд орилолдоод байсан одоо 34тэрбум болчлоо гээд баярлаад гар бариад тэврэлдээд байхийм ойлгосонгүй

Avatar

Нэргүй 2023-12-25 202.126.89.71

Одоо баригдаж байгаа нефтийн үйлдвэрээс эхлээд , зэс нүүрс бусад баялгийн уурхайхууд, бүх обьектууд зээлээр баридсан. Тэд ашгаараа зээлээ төлнө.Юуг нь ойлгож ядаад байна аа.

Avatar

Зочин 2023-12-25 124.158.66.194

Нүүрсний жолооч нарын тээврийн хөлсийг цавчиж байгаад 4.5 тэрбум доллар хүрч дээ 10 тэрбум доллард хүргэнэ гээд жолооч нар ч улны болж дуусахын байна л даа мангас намыг яанадаа

Avatar

Usee 2023-12-25 66.181.188.135

Монгол банк, Статистикийн хорооны сайтаас болон бломбергээс харсан чин 2016 оны өрийн үлдэгдэлээс 2023 оны өрийн үлдэгдэл 4,8 тэрбум доллароор нэмэгдчихэж. МАН ын ах нар та нар зүгээр л ШОУ хийсэн юм бна тийм үү.

Avatar

Зочин 2023-12-25 66.181.187.26

АН-ын дээрэмчдийг сонгуульд дахин гаргаж болохгүй, ер нь ард түмэн модоо барьж бүрэн хаширсан. АН нэрийн ар дахь харгис бүлэглэл энэ улсыг дахин цөлмөхөөр араа шүдээ хавирч, МАН руу улангасан дайрч байна. Сонор байгтун!!

Avatar

S 2023-12-25 139.5.216.214

SEKSDI JARGALTSI80955877

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.40.253

Өнөөдөр Самурай бондын өрийг дарсан байна. Өргүй бол баян гэдэг. засгийн газар сайн ажиллаж өрөө дарснаас гадна вальютын нөөцөө 4,5 тэрбум ам доларт хүргэжээ.Энэ сайхан мэдээ нь АН-ынханд таалагдахгүй байгаа бололтой. тэд засаг барьж байхдаа ийм их өрөнд унгаасан. Вальютын нөөцийг 2,0 тэрбум болгож бууруулсан байсан.нэр хүнд олохын тулд улсаа сүйтгэхээс буцдаггүй Ан-ын гишүүд үнэн тэнэг ээ. Та нар Монголыг сүйрүүлж мэднэ. 13-р зуунд Их Монголын яг ийм хүмүүс сүйрүүлсэн.

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.179.52

Hudal poprogchid,suh dalaital uher amar gedeg ug yag tohirch bn

Avatar

Нэргүй 2023-12-25 59.153.114.90

Хулхидуулсаар байгаад энэ новшнуудад итгэх итгэлгүй болж. Нам дагасан өлөн хулгайчдын идэж уусан мөнгийг

Avatar

зочин 2023-12-25 202.126.89.71

Ардчилагч гэх луйварчид 2012 оноос хойш 4 хөн жилд Засгийн газрын өрийг бараг 5 тэрбум доллароор нэмж 7 тэрбумд хүргэсэн гэдэг биз.Үүнээс хойш онц шаардлагатай зүйлд УИХ-д оруулж шийдвэрлүүлж, бага бага зээл авч байсныг хэвлэлээр байнга мэдээлж байсан. Хуучин зээлүүдээ төрийн эрх авсан үеэс буюу 2017 оноос эхлэн амжилттай төлж,одоо засгийн газрын өр 8 тэрбум байгаа буюу сүүлийн 8 жилд энэ өр ердөө нэг тэрбумаар нэмэгдсэн гэдэг.Ойрийн жилүүд төлөх өргүй.Валютын нөөц өссөн сайхан сонсдож байна.

Avatar

Zochin 2023-12-25 202.126.89.22

Сонин юмаа төлөөд төлөөд л байдаг өр зээл улам ихсээд байдаг

Avatar

зочин 2023-12-25 202.126.89.71

Та нар шиг засгийн газрийн өрийг 2 гаруй дахин өсгөж улс орноо туйлдуулаагүй.Сүүлийн 8 жилд шинээр үүссэн өр та нарын 4-хөн жилд үүсгэсэн өрөөс 5 дахин бага байна. Ойрийн жилүүдэд төлөх өргүй,балютын нөөц 2 тэрбум гаруй доллароор өсч 4,5 тэрбум долларт хүрч,эдийн засаг сайжрах хандлага буй боллоо. Валютын нөөцийг цаашид10 тэрбум долларт хүргэх боломж байна гээд байна.Юуны чинь өр зээл улам өсөөд вэ. Энгэж л ичэх ч үгүй бусдыг илт гүжирддэг сонин хүмүүс .

Avatar

Нэргүй 2023-12-25 223.39.218.161

https://www.ceicdata.com/en/indicator/mongolia/external-debt

монгол улсын гадаад өр нийт 33тэр бум ам.доллар

Avatar

зочин 2023-12-25 202.126.89.71

Зэс уул уурхайн голлосон аж ахуйн нэгжүүдийн өрийг тэд өөрсдөө төлнө Засгийн газрын өр 8 тэрбум гэсэн.

Avatar

Нэргүй 2023-12-25 103.26.192.43

Заавал сонгуулын жил л өрнөөс салах уу – гэхдээ дарсан ч гэсэн – 3 дахин нэмэгдсэн юм уу
Одоо ч та нарт ер нь итгэхгүй шүү
бензин байхгүй автобус байхгүй яах уу

Avatar

зочин 2023-12-25 202.126.89.71

Өрийн хувьд, АН-ын төр барьж байх үед үүссэн их өрийг дарах гэж 8 жил зүтгэж одоо ийм амжилтад хүрсэн байна.Иргэлийн хувьд ёстой 2012-2016 онд АН улс орноо сүйрүүлж, эдийн засгаа хүндрүүлж,улсын данс улайлгаж,гадаадын үлэмж өрөнд оруулж нийгмийн өмч идэж ууж,иргэдийн амьдралыг хүндрүүлж,жинхэнэ иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн.Итгэж болохгүй хүмүүс гэдгээ харуулсан.

Avatar

Нэргүй 2023-12-25 202.126.89.151

ЖАВХЛАНЧ НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ Ч САЙН ХИЙЖ ДЭЭ !!!

Avatar

Isee 2023-12-25 202.179.24.14

Өрийг өрөар дхрсан. Өрийн үлдэгдэл 2012 оноос 3 дахин нэмэгдсэн шүү дээ. Тэнэг хүн хуурах гнж бгаа юм шиг улныхандаа зориулж юу ч хамаагүй ярьж болно гэж бодсон уу.

Avatar

Нэргүй 2023-12-25 202.126.89.24

Норовын Ноорхой хүүгийн ЕС байхдаа тавьсан өрнүүд!!! Манай хүүхдүүд дарчина гээд "чавганц" инээдээрээ инээж байгаад хэлж билээ

Avatar

Нэргүй 2023-12-25 125.175.54.122

Хүрэлбаатар гэдэг хүн өрнөөс овоо л нимгэлэх юм даа

Avatar

Иргэн 2023-12-25 202.21.96.98

Хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгчээр өрийг өрөөр л хааж байгаа шүү. Сүүлийн 8 жилд Монгол Улсын нийт өр харин ч их хэмжээгээр нэмэгдсэн.

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.46.116

өрийг өрөөр дарчихаад их зүйл хийчихсэн юм шиг шоу хийхээ боль. Сонгууль дөхөхөөр МАН ын хулгайчууд худлаа шоу хийх аргаа олждээ.

Avatar

-; 2023-12-25 216.38.195.74

100

Avatar

зочин 2023-12-25 103.57.94.90

Ажлаа сайн хийж байгаа Засгийн газар хулгайч луйварчдын эсрэг нам харгалзахгүй шудрага тэмцэлд хусам долоогч бууны ноход боож үхэх нээ кк

Avatar

Нэргүй 2023-12-25 192.82.64.212

2024 сонгуулиар хүмүүсын амьдрал автоматаар дээшлэнэ. Ард иргэдийн дотоод өр улам нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2023-12-25 192.82.65.32

Өрийг өрөөр дарчаад ёстой худалч дурак шүү. Нүгэлтэй худалч. Зуунай манлай худалч

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.177.238

Засгийн газрын өрийг удирдах нь аль ч сангийн яамны хийх ёстой ажил нь. Өрийг өрөөр санхүүжүүлсэн нь байдаг л схем. 2016 оноос хойш засгийн газрын гадаад өр 3 тэрбум доллараар өсчихсөн байгаа шүү. Тэрийгээ ярь МАН!!!

Avatar

Нэргүй 2023-12-25 202.21.107.37

oriig oroor baragduulsan bol or baragduulsand tootsoh uu.

Avatar

Мягмаржав 2023-12-25 202.21.118.126

Яг үнэндээ Хүрэлбаатар сайдын санаачилгаар нүүрсийг биржээр зарж эхэлсэн нь улсын валютын нөөц нэмэгдэхэд маш том нөлөө үзүүлсэн гэж боддог

Avatar

Зочин 2023-12-25 49.0.132.130

Нийт хэмжээгээрээ өр нь өсөөд байхад өр төлөөд байна гэж худлаа яриад байгааг ойлгох ухаан хайрлаач

Avatar

Оок 2023-12-25 43.242.241.151

Энэ Засгийн газар энгийн үед ажиллаж байсан өмнөх засгуудаас илүү их дарамттай, ачаалалтай үед ажиллаж байгаа ч гэсэн маш сайн менеж хийж гадаад өрүүдээ ядаж дараад яваад байгааг заавал магтах ёстой. Ковидын үед энэ улс амаараа шороо үнхэх байсан ч даваад л гарсан. Одоо ч дэлхийн бусад улс орнууд манайх шиг бужигнаж л байна. Зөвхөн бид ч биш.

Avatar

Q 2023-12-25 66.181.176.136

Ene nohor bas neg nuursnii hulgaichdaa

Avatar

Нэргүй 2023-12-25 59.153.113.126

Бас төсөвөөс хэдэн тэрбумыг авгайхаа Чингэсхаан банкаар угааж аваад тэр банкаа дампууруулсан

Avatar

зочин 2023-12-25 202.131.245.69

хийх ёстой ажил үүргээ хийлээ гээд жирийн ажилтнуудыг загнаад өөлөөд байдаг. Энэ худлаа шоудаж балайрдагаа одоо болих хэрэгтэй.

Avatar

эрлэг 2023-12-25 43.242.241.151

зарим Ерөнхий сайд нар дайн дажингүй, энх тунх цагт өр дарах байтугай нэмж өр тавиад хийх ёстой ажлаа хийж чадалгүй бөөн өрөнд бариулаад бидний үр хүүхдүүд төлчихнөө гээд яваад өгсөн байдгийн. Зарим ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нь өнөөдрийн энэ авлигын торыг өөрсдийн гараар нэхсэн байдгийн. Ялангуяа АН засаглахдаа улсын дансыг улайсгаж хаячихаад яваад өгдөг. Эсвэл Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөорлөг гээд аль өнгөтэй өөдтэйг нь хуу хамаад явчихсан байдгийн ха ха

Avatar

Зэнээ 2023-12-25 66.181.187.182

ёстой их Ажил хийжээ

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.47.41

Их ажил хийжээ ха ха ха… ингэхэд хэзээ амьдрал сайжрах вэ?

Avatar

иргэн 2023-12-25 202.131.227.82

Үе уеийн засгийн газрын ажлыг үргэлжлүүлэн явуулж байгаагийн хувьд төлөх ёстой төлбөрүүдийг төлөх л үүрэгтэй шүү дээ. Бидэнд хамаагүй гэх асуудал байхгүй хө.

Avatar

Нэргүй 2023-12-25 122.201.23.28

Хэ ХЭ Хэ зүгээр л шоу …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж