Финландын Батлан хамгаалахын сайд Антти Хакканен энхийг сахиулах хүчинд хандан Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ, Украин улс энэ дайнд Европын ирээдүйн төлөө тулалдаж байна гэж мэдэгджээ. Тэрбээр Оросын хүчний бодлого нь Европт болон дэлхий даяар шууд бусаар аюултай, тодорхойгүй байдлын мэдрэмжийг бий болгосон гэдгийг онцолсон.
"Агуу гүрэн жижиг хөршийнхөө сонголтод хөндлөнгөөс оролцох эрх мэдлийг мэдэрч, зорилгодоо хүрэхийн тулд цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байдгийн гашуун нотолгоог бид харсан. Энэ бол зөвхөн Украины хувь тавилан биш ОХУ-ын хөрш бүх улсуудынх. Бүх Европын ирээдүйн төлөө Украин дайтаж байна" гэж Антти Хакканен хэлсэн байна.
Мөн тэрбээр Финланд улс төвийг сахих байр сууриа өөрчилж, НАТО-гийн гишүүн болж, АНУ-тай батлан хамгаалахын гэрээ зурсан нь ОХУ-аас Украинд дайн эхлүүлсэнтэй холбоотой гэдгийг тайлбарлажээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA
Холбоотой мэдээ