Цэцэрлэгийн үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх саналыг 1104 хүн дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.25-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх саналыг 1104 хүн дэмжжээ

Цэцэрлэгийн үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх саналыг 1104 хүн дэмжжээ

Нийтийн өргөдөл хүлээн авах цахим систем /НИЙТИЙН ӨРГӨДӨЛ – НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ (parliament.mn) /-д байршуулсан арваннэгдүгээр сарын 20-ны өдөр иргэн И.Санжаасүрэнгийн “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө өдрийн 2475 төгрөг байгааг 3 дахин нэмэх” саналыг өнөөдрийн /2023.12.25/ байдлаар 1104 иргэн дэмжиж, цахим гарын үсэг зуржээ.

Уг санал 100 мянган иргэдийн дэмжлэгийг /цахим гарын үсэг/ авсан тохиолдолд УИХ-аар авч хэлэлцэнэ. Санал асуулга дуусахад хоёр хоног үлдсэн буюу 2023.12.27-ны 09:59 минутад хаагдана.

Хэрвээ дэмжсэн иргэдийн тоо 100 мянга хүрэхгүй бол УИХ-аар дэмжигдэхгүй бөгөөд хэрвээ дэмжих бол Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө өдрийн 2475₮ байгааг 3 дахин нэмэх – НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ (parliament.mn) тус холбоосоор санал өгөх боломжтой юм.

Иргэн И.Санжаасүрэн өргөдөлдөө “Бидний хойч үе болсон хүүхдүүдийн маань хоолны төсөв маш бага байгааг нэмэх шаардлагатай байна. Өдрийн төсөв 2475 байгааг 3 дахин нэмэж 7500 болгох шаардлагатай байна. Тиймээс 3 дахин нэмэж хуульчилж өгнө үү?” гэжээ.

 

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж