Путин сэтгүүлч эмэгтэйгээс "айв"

Хуучирсан мэдээ: 2023.12.25-нд нийтлэгдсэн

Путин сэтгүүлч эмэгтэйгээс "айв"

Путин сэтгүүлч эмэгтэйгээс "айв"

ОХУ-д ирэх хавар болох ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн тэргүүн Владимир Путинтай өрсөлдөхөө мэдэгдсэн телевизийн сэтгүүлч асан эмэгтэйн нэр дэвших эрхийг нь хасчээ. Бие даан нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн Екатерина Дунцоваг бүртгэхээс сонгуулийн хорооны гишүүд санал нэгтэйгээр татгалзсан байна.

ОХУ-ын сонгуулийн хорооноос түүний нэр дэвших хүсэлтийн маягтаас 100 "алдаа" олсон гэх шалтгаанаар өргөдлөө өгснөөс нь гурав хоногийн дараа татгалзсан хариу өгчээ. Харин Екатерина Дунцова сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд хандахаа мэдэгдэв.

Өдгөө 40 настай Екатерина Дунцова сонгогдвол Украины дайныг төгсгөж, улс төрийн хоригдлуудыг суллахаа амласан. ОХУ-ын ерөнхийлөгч Путин хоёр жилийн өмнө Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойшхи Оросын анхны сонгууль 2024 оны гуравдугаар сард болно. Одоогийн байдлаар ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Путиныг оролцуулаад 29 хүн хүсэлтээ өгсөн гэж сонгуулийн хорооноос мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж