Газа: Барьцааны 5 хүн хонгилд нас барсан олджээ

Газа: Барьцааны 5 хүн хонгилд нас барсан олджээ

Газа: Барьцааны 5 хүн хонгилд нас барсан олджээ

Хамасын барьцаанд байсан таван израиль иргэн Газын зурвасын хойд хэсэгт байрлах хонгилоос нас барсан олджээ. Израилийн армийнхан Ням гаригт олзны хүмүүсийн цогцос олдсон цагаан хавтантай угаалгын өрөө болон бараан бетон доторлогоотой өрөөнүүдийн бичлэгийг үзүүлсэн байна. Хохирогчид хэрхэн нас барсан нь одоогоор тодорхойгүй. "Задлан шинжилгээний хариуг хүлээж байгаа" гэж Израилийн армийн адмирал Даниел Хагари мэдэгдлээ.

Задлан шинжилгээний хариу гарсны дараа хохирогчдын ар гэрт мэдээлэл өгнө. Дараа нь ар гэрийнхэн нь зөвшөөрөх эсэхээс хамаарч олон нийтэд мэдээлэх аж.

Хамас бүлгийнхэн аравдугаар сарын 7-нд Газын зурваст халдахдаа 240 хүнийг барьцаалсан. Гэвч Израилийн тал Газын зурваст хариу довтолсны улмаас барьцааны зарим хүн амиа алдсан гэж Хамас бүлгээс мэдэгджээ. Израилийн довтолгооны эсрэг олон улсын дарамт шахалт нэмэгдсээр байгаа ч дэмжлэг тогтвортой хэвээр байна. Гэхдээ нас барагсдын тоо нэмэгдэхийн хэрээр дэмжлэг сулрах магадлалтай.

Дашрамд дурдахад, амиа алдсан цэргүүдийн нэрсийг оройн мэдээгээр тогтмол зарладаг. Өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд Израилийн 14 цэрэг Газын зурвасын төв болон өмнөд хэсэгт болсон тулалдаанаар амь үрэгджээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж