Хятад улсын нийслэл Бээжин хотод урьд өмнө нь байгаагүй олон хоногоор хүйтэрч, цас их оржээ. Хятад улс нь 1951 оноос эхлэн цаг агаарын мэдээллийг бүртгэж эхэлсэн бөгөөд өмнө нь Бээжинд ийм олон хоногоор хүйтэрч байгаагүй аж.
Бээжингийн Нанжиао цаг уурын станц Ням гаригийн үдээс хойш агаарын температур Цельсийн 0 хэмээс доош унасныг бүртгэсэн бөгөөд сүүлийн хэдэн өдрийн хамгийн хүйтэн өдөр болжээ. "Арванхоёрдугаар сарын 11-нд агаарын температур 300 гаруй цагийн турш Цельсийн 0 хэмээс доош унасан " гэж Бээжингийн өдөр тутмын сонинд бичжээ.
Энэ сард Хятадын ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хойд хэсгийн зарим хотуудын дулааны станцуудын хүчин чадал дээд цэгтээ хүрсэн байна. Тухайлбал, Хятадын төвийн Хэнань мужид хэд хэдэн системд доголдол үүсчээ.
Жяозүо хотод өнгөрсөн Баасан гаригт Ванфан хотын эрчим хүчний үйл ажиллагаа доголдсоны улмаас халаалтыг хэсэгчлэн зогсоожээ. Асуудлыг Бямба гаригт шийдэж, Ням гаригийн орой халаалт дахин эхлэх төлөвтэй байна гэж тус хотын албан ёсны сонин болох "Jiaozuo Daily" мэдээлэв. Тус мужийн өөр хоёр хот болох Пуянг, Пиндингшанд Баасан гаригаас эхлэн засгийн газрын ихэнх барилга, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн халаалтыг зогсоож, эмнэлэг, сургууль, орон сууцны барилгын халаалтын хязгаарлагдмал нөөцийг нэн тэргүүнд тавьсан байна.
Нийслэл Бээжинд хэдэн өдрийн өмнө хүйтэн цаг агаар эхэлж, хотын метроны системд асуудал үүсгээд байна. Цас их орсны дараа Бээжин хотын метроны шугам дээр хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас олон зуун зорчигч гэмтсэн. Түүнчлэн энэ сард баруун хойд Ганьсу мужид болсон газар хөдлөлтийн дараа хүйтэн цагаар аврах ажилд ч саад болж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Нэргүй 2023-12-25 66.181.185.54
оросуудаас болж тасраад байна
Нэргүй 2023-12-25 202.126.89.89
Хойд хөрш шинэ газар нутаг эзэлж худал тоо мэдээлж л чадаж бнаа
Нэргүй 2023-12-25 202.126.88.204
Дэлхийн 2-р эдийн засаг Хятад 0 хэмд цахилгаан ингэж тасарч байгаа юм чинь сибирийн 40-50 хэмийн хүйтэнд байгаа дэлхийн 5-р эдий засаг орос, хойноос айргийн тавд давхиж байгаа монгол хоёр ч аргагүй юм байна даа