Оросын төлөөлөгчийг Иранд дууджээ

Оросын төлөөлөгчийг Иранд дууджээ

Оросын төлөөлөгчийг Иранд дууджээ

ОХУ болон Арабын орнууд энэ долоо хоногийн эхээр Персийн булангийн маргаантай арлуудын талаарх Ираны нэхэмжлэлийг эсэргүүцэж хамтарсан мэдэгдэл гаргасан. Маргаантай арлуудтай холбогдох Иран, Арабын нэгдсэн Эмират хоорондын сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уриалгыг уг мэдэгдэлд хүргүүлжээ.

Тэгвэл хамтарсан мэдэгдэлтэй холбоотойгоор Оросын төлөөлөгчийг Бямба гаригт Тегеранд дууджээ. Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан Оросын Гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа "Улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх нь улс хоорондын харилцааны үндсэн зарчмуудын нэг юм" гэв.

Маргаантай арлуудын талаарх мэдэгдлийг эсэргүүцэн Иран улс Оросын төлөөлөгчид энэ онд хоёр дахь удаагаа уриалга хүргүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард мөн Оросын төлөөлөгчийг үүнтэй төстэй мэдэгдлийн улмаас Тегеранд дууджээ.

Украин дахь дайнаас хойш Орос, Ираны харилцаа харьцангуй гүнзгийрсэн. Тодруулбал, Иранаас Орост сүйрлийн үр дагаварт хүргэх нисгэгчгүй онгоцуудыг нийлүүлсэн билээ. Тиймээс энэ цаг мөчид хоёр орны хооронд дипломат маргаан гарах нь ховор тохиолдол юм. Хоёр улс Сирийн дайны үеэр ч Ерөнхийлөгч Башар Асадын хүчтэй дэмжигчид байв. 

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-25 66.181.181.106

Дуудсан юм уу? Урьсан юм уу.

Avatar

Нэргүй 2023-12-25 192.82.64.212

Ядуу улсыг дуудын шдээ юу гэж урьдаг юм Дайн хийсэн улсын удирдлагуудыг урилаа юу

Avatar

зочин 2023-12-25 66.181.166.196

"Улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх нь улс хоорондын харилцааны үндсэн зарчмуудын нэг юм" гэж ираны гадаад хэргийн сайд хэлсэн гэнэ, ингэж яриад өөрсдөө оросуудад дрон нийлүүлээд байгаа чинь одоо тэгээд ариун явдал уу, кк

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.47.41

Ингээд оркууд дронгүй болов оо гэж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж