ОХУ болон Арабын орнууд энэ долоо хоногийн эхээр Персийн булангийн маргаантай арлуудын талаарх Ираны нэхэмжлэлийг эсэргүүцэж хамтарсан мэдэгдэл гаргасан. Маргаантай арлуудтай холбогдох Иран, Арабын нэгдсэн Эмират хоорондын сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уриалгыг уг мэдэгдэлд хүргүүлжээ.
Тэгвэл хамтарсан мэдэгдэлтэй холбоотойгоор Оросын төлөөлөгчийг Бямба гаригт Тегеранд дууджээ. Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан Оросын Гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа "Улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх нь улс хоорондын харилцааны үндсэн зарчмуудын нэг юм" гэв.
Маргаантай арлуудын талаарх мэдэгдлийг эсэргүүцэн Иран улс Оросын төлөөлөгчид энэ онд хоёр дахь удаагаа уриалга хүргүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард мөн Оросын төлөөлөгчийг үүнтэй төстэй мэдэгдлийн улмаас Тегеранд дууджээ.
Украин дахь дайнаас хойш Орос, Ираны харилцаа харьцангуй гүнзгийрсэн. Тодруулбал, Иранаас Орост сүйрлийн үр дагаварт хүргэх нисгэгчгүй онгоцуудыг нийлүүлсэн билээ. Тиймээс энэ цаг мөчид хоёр орны хооронд дипломат маргаан гарах нь ховор тохиолдол юм. Хоёр улс Сирийн дайны үеэр ч Ерөнхийлөгч Башар Асадын хүчтэй дэмжигчид байв.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ