ОБЕГ: Үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, шалтгааныг тодруулж байна

ОБЕГ: Үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, шалтгааныг тодруулж байна

ОБЕГ: Үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, шалтгааныг тодруулж байна

НЭМЭЛТ: 11.49 цаг

Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Галыг бүрэн унтраасан бөгөөд одоо гал гарсан шалтгааныг тодруулахаар үзлэг хийгдэж байна. Мөн Цагдаагийн байгууллагаас галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.


ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН АГУУЛАХАД ГАЛ ГАРАВ

Нийслэлийн Баянгол дүүргийн  тавдугаар хороо, "Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулахад өнөөдөр өглөө 06.38 цагт гал гарч, гал унтраах ажиллагаа ид болж байна. Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр гурван гал унтраах ангийн 50 гаруй албан хаагч галын бүсэд ажиллаж буй аж. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал дээврийн хэсгээс эхэлж гарсныг гал унтраах ангийнхан аюулгүй болгожээ. Гэхдээ уг барилга нь сэндвичээр баригдсан тул шаталтыг улам өдөөж байсныг бүрэн аюулгүй болгосон гэдгийг газар дээр нь ажиллаж буй албаны хүн хэллээ.

Гал агуулахад гарсан тул гурил их хэмжээгээр шатсан байх магадлалтай аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-25 202.126.90.122

Цэвэр агаар

Avatar

Нэргүй 2023-12-25 202.21.107.75

драгон яг ингэж шатаад нүүчихэж билээ. Одоо нэг тоглолт хийх гээд л шатаачихвуудаа? Бид албаар обьект галддаг пироманьяак бүлэглэлтэй болжээ.

Avatar

Нэргүй 2023-12-25 59.153.113.126

Мөрөө баллах гэж хулгайчид түймэр тавьдаг . Эрдэнэт үйлдвэрийн бараа материалын агуулахыг шалгах өдөрийн урд шөнө нь шатааж байсан , наад зах нь шахааны хэдэн сая бэлгэвч шатаж байсан .

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.160.93

Хайран гурил. Бидний идэх хоол л хасагдана шдээ. хайран гурил

Avatar

Ха 2023-12-25 66.181.183.86

Үнээ сайн нэмээд бай нүгэл нүдээрээ гарна

Avatar

Нэргүй 2023-12-25 202.131.225.242

Шатаж байхдаа таарсан луйварчид одоо энэ бинзен өгдөггүй новшийн штс ууд шатвал таарна

Avatar

Нэргүй 2023-12-25 202.55.188.109

Угаасаа л үнээ 2дахин нэмсэн одоо нэмэх шалгаа гаргаж авч байна одоо оросоос хямд гурилаа авч гэмт хэргийн бүлэглэлд хариу барих хэрэгтэй төр худалдагдсан

Avatar

Иргэн 2023-12-25 103.212.119.136

Үнэ нэмэх сайхан шалтагтай болжээ

Avatar

Нэргүй 2023-12-25 59.153.115.39

Ядаж байхад яр!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж