НЭМЭЛТ: 11.49 цаг
Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Галыг бүрэн унтраасан бөгөөд одоо гал гарсан шалтгааныг тодруулахаар үзлэг хийгдэж байна. Мөн Цагдаагийн байгууллагаас галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН АГУУЛАХАД ГАЛ ГАРАВ
Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороо, "Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулахад өнөөдөр өглөө 06.38 цагт гал гарч, гал унтраах ажиллагаа ид болж байна. Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр гурван гал унтраах ангийн 50 гаруй албан хаагч галын бүсэд ажиллаж буй аж. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал дээврийн хэсгээс эхэлж гарсныг гал унтраах ангийнхан аюулгүй болгожээ. Гэхдээ уг барилга нь сэндвичээр баригдсан тул шаталтыг улам өдөөж байсныг бүрэн аюулгүй болгосон гэдгийг газар дээр нь ажиллаж буй албаны хүн хэллээ.
Гал агуулахад гарсан тул гурил их хэмжээгээр шатсан байх магадлалтай аж.
Нэргүй 2023-12-25 202.126.90.122
Цэвэр агаар
Нэргүй 2023-12-25 202.21.107.75
драгон яг ингэж шатаад нүүчихэж билээ. Одоо нэг тоглолт хийх гээд л шатаачихвуудаа? Бид албаар обьект галддаг пироманьяак бүлэглэлтэй болжээ.
Нэргүй 2023-12-25 59.153.113.126
Мөрөө баллах гэж хулгайчид түймэр тавьдаг . Эрдэнэт үйлдвэрийн бараа материалын агуулахыг шалгах өдөрийн урд шөнө нь шатааж байсан , наад зах нь шахааны хэдэн сая бэлгэвч шатаж байсан .
Нэргүй 2023-12-25 66.181.160.93
Хайран гурил. Бидний идэх хоол л хасагдана шдээ. хайран гурил
Ха 2023-12-25 66.181.183.86
Үнээ сайн нэмээд бай нүгэл нүдээрээ гарна
Нэргүй 2023-12-25 202.131.225.242
Шатаж байхдаа таарсан луйварчид одоо энэ бинзен өгдөггүй новшийн штс ууд шатвал таарна
Нэргүй 2023-12-25 202.55.188.109
Угаасаа л үнээ 2дахин нэмсэн одоо нэмэх шалгаа гаргаж авч байна одоо оросоос хямд гурилаа авч гэмт хэргийн бүлэглэлд хариу барих хэрэгтэй төр худалдагдсан
Иргэн 2023-12-25 103.212.119.136
Үнэ нэмэх сайхан шалтагтай болжээ
Нэргүй 2023-12-25 59.153.115.39
Ядаж байхад яр!!!