Монголын тамирчид олимпод цагаан туган дор оролцохооргүй болжээ

Монголын тамирчид олимпод цагаан туган дор оролцохооргүй болжээ

Монголын тамирчид олимпод цагаан туган дор оролцохооргүй болжээ

"WADA" буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилж, Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар шалгаж, нэн ноцтой, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй байна гэх дүгнэлт гаргасан билээ. Улмаар WADA-ийн CRC буюу Хяналтын хорооны зүгээс Монголын асуудлыг зөвлөлдөх хуралдаанаараа хэлэлцэж, зөрчлөө арилгах дөрвөн сарын хугацаа өгсөн нь ирэх нэгдүгээр сард дуусгавар болно. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө засахгүй бол Монгол Улсын баг тамирчид ирэх 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэлтэй болсон билээ.

Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр/2023.12.24/ дараах мэдэгдлийг хийв. Түүний мэдэгдэлд "2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа. Энэ оны есдүгээр сарын 22-нд дэлхийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны хурлаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн.

Тэгвэл Засгийн газраас ажлын хэсэг гарч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүллээ. Тус байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баавай 2023-12-25 66.181.178.173

3×3-р эрэгтэй баг олимпын эрх авах өндөр боломж буй

Avatar

з 2023-12-25 202.126.88.220

Ер нь энэ тамирчид хэнд хэрэгтэй юм бэ медаль аваагүй байсан нь улсад ашигтай. медаль авчихаад насан туршаа татвар төлөгчдийн мөнгөөр угжуулаад хар тамхиа татаад байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-12-25 59.153.115.86

Сэтгүүлч ээ,
Наад гарчигаа дахин нэш уншиж нягтал даа. Монголын баг цагаан туган дор оролцох нь зөв байсан мэт ойлгогдож байга. Их л харамссан өнгө аястай байх юм.

Avatar

Вold o 2023-12-25 66.181.185.222

допингын байгууллагыг булаан дээрэмдэх операцыг амжилттай дууссанаа зарлан тунхаглаж байна уу..

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.190.241

Dopingoo shiideegui biz dee

Avatar

Нэргүй 2023-12-25 202.179.27.15

ЭНИЙГ УНШААД БАЯРЛАЖ ХӨӨРЦӨГЛӨХ НЭ ДЭ

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.179.43

энэ ер нь хэнд хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2023-12-25 66.181.161.65

Бадарч барилдах эрхтэй болох вий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж