МАН-ын нийслэлийн 84 хувийг орон сууцжуулах хоосон амлалт!

МАН-ын нийслэлийн 84 хувийг орон сууцжуулах хоосон амлалт!

МАН-ын нийслэлийн 84 хувийг орон сууцжуулах хоосон амлалт!

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс 2040 онд Улаанбаатар хотын хүн амын 84 хувь нь орон сууцны хороололд, 16 хувь нь гэр хорооллын бүсэд оршин суухаар төлөвлөж байгаа гэдгийг мэдэгдлээ. Хэрэв түүний хэлсэн үг үнэн бол сайхан л сонсогдож байна.  Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, агаарын бохирдол болоод хөрсний бохирдлыг бууруулах ажлуудын үр дүн “утаа” болон замарсан гэдгийг хүхрийн хөндий болсон Улаанбаатарын цээж хорсгох утаа, хөрс уснаас нь илрэх савханцар батлаад өгнө.

 ӨНГӨРСӨН 10 ЖИЛ 16,671 АЙЛЫГ ОРН СУУЦАНД ОРУУЛАВ

Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрс, орчны бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, газрыг нь дахин төлөвлөж барилгажуулах арга зам мөнөөсөө мөн. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилтын хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг НИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, 14/02 дугаар тогтоолууд, НИТХТ-ийн 2018 оны 127, 2019 оны 161, 2020 оны 48, 2022 оны 122 дугаар тогтоолуудын дагуу 2013 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 жилийн турш гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлын үр дүн нүдэнд харагдахуйц өөрчлөлт авч ирээгүй ч цаасан дээр хэрэгжсээр ирсэн.

Төсөл хэрэгжиж эхэлсэн 2013 онд Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 836,946 хүн гэр хороололд амьдарч, мөн нийт газар нутгийн 78.8 хувь буюу 21,823 га газрыг гэр хороолол эзэлж, үлдсэн 21.2 хувь буюу 5,857 га газрыг барилгажсан хэсэг эзэлж байв.

Тухайн үед нийслэлийн 9 дүүрэгт 152 хороотойгоос 14 нь алслагдсан гурван дүүрэгт, 106 хороо нь гэр хороололтой, үлдсэн 32 хороо нь орон сууцны хороолол байжээ. Тэгвэл өнөөдөр буюу  2023 онд нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 49хувь нь буюу 748,623 хүн гэр хороололд амьдарч, мөн нийт газар нутгийн 66.2 хувь буюу 23,206 га газрыг гэр хороолол эзэлж, үлдсэн 33.8 хувь буюу 12,000 га газрыг барилгажсан хэсэг эзэлж байгаа талаар судалгаанд дурджээ.

2023 оны эхний улирлын байдлаар 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна Энэ нь 1,102 га талбай буюу 15,282 нэгж талбарыг хамарч байна. Өнгөрсөн хугацаанд 2,778 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, нийт 16,671 айлын 153 блок орон сууцыг барьж ашиглалтад оруулсан нь  гэр хороололд амьдарч байгаа 750 орчим мянган иргэдтэй харьцуулахад үнэхээр чамлалттай тоо.

ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ НЬ УЛААН ГЭРЭЛ АСААЖ, УТАА МАЙ ТАВЬЖ БАЙНА

Үе үеийн Засгийн газрынхан чанарт биш тоонд, үр дүнд биш сайхан үг хэлэхдээ л анхаарч ирсэн. Нийслэл Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч, дулааны инженер шугам ачааллаа дийлэхээ болиод улаан гэрэл асаах нь битгий хэл утаа май тавьчихсан байгаа. Салбарынхан нь “Гал алдлаа, тэвчээрийн хязгаар тасарлаа” гэх зэргээр эрчим хүч болоод инженер техникийн салбар, дэд бүтцээ шинэчлэх, сайжруулах талаар удаа дараа анхааруулсаар ирсэн ч төрийн бодлогоос орхигдсон салбар хэвээрээ л байна. Гэтэл нэмж залгах эрчим хүч, дулааны эх үүсвэр байхгүй гэдгийг мэдсээр байж гэр хороооллыг орон сууцжуулах, сургууль, цэцэрлэг барих талаар ярьж байгаа нь шилний цаанаас чихэр долоолгохтой л ижил.

Өнгөрсөн  арван жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний ажилд 179.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэтэл энэ өвөл БНХАУ-аас хагас коксжих нүүрс авч түлэх ажилд ийм хэмжээний төсөв зарцуулахаар яригдаж байсан нь саяхан. Ингээд аваад үзэхээр эрчим хүч, инженер техникийн эх үүсвэрээ шинэчлэх, сайжруулах ажилд өнгөрсөн 10 жилд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхой харагдаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой тулгамдаж буй гол асуудал нь инженерийн дэд бүтэц юм. Нийслэлийн хэмжээнд дулааны хангамжийн хэрэгцээнээ нь одоо байгаа хүчин чадлаасаа 30-40 хувь хэтэрсэн. Шинээр барилга, байгууламж ашиглалтад оруулахад дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай тул энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд нөлөөлж байна. Иймд бид цаашид нэгдсэн дулааны халаалтаас татгалзаад дэд төвүүдийг байгуулж дулааны эх үүсвэрийг бий болгохоор төлөвлөж байна” гэв.

Тэд төлөвлөсөөр, төлөвлөсөөр бас дахин төлөвлөсөөр…. Угтаа цаасан дээр төлөвлөх биш төлөвлөснөө хийж хэрэгжүүлж бодит үр дүн гаргах нь чухал байна. Төлөвлөсөн нь бүтэлгүйтвэл өөрсөддөө ашигтайгаар өөрчилдөг, шинэчилдэг, үр дүнгүй төлөвлөгөөнөөс иргэд залхаж бас халгаж байна.

Цаашид гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах чиглэлээр одоо хэрэгжиж буй төслүүдийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэхэд 617.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд үүнээс 2024 онд улс болон нийслэлийн төсвөөс 45.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дулааны V дугаар станцыг ашиглалтад оруулах талаар ярих төдий байсан бол одоо энэ талаар ам нээхээ ч больж том том эх үүсвэр барих гэхээсээ олон жижиг дэд төвүүд барьж, алслагдсан гэр хорооллыг үе шаттайгаар бие даасан инженерийн шугам сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний хангамжид холбохоор төлөвлөж байгаа талаар дурдагдах болжээ.

ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ НЭРЭЭР 700 ОРЧИМ ӨРХ ХОХИРЧЭЭ

Газраа байраар солиод паартай байшинд суух талаар барилгын компаниудын үгэнд итгэж газраа чөлөөлсөн зарим иргэд өнөөдөр газар ч үгүй, байр ч үгүй түрээсийн байр дамжин өдөр хоногийг өнгөрүүлж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн аж ахуйн нэгж дангаар хэрэгжүүлж ирсэн нь төсөл бүрэн утгаар хэрэгжихгүй иргэн хохирч үлдэх  шалтгаан нөхцөл болсон нь судалгааны үр дүнгээр тогтоогдсон байна. Төсөл хэрэгжүүлэх гэрээг зөвхөн хоёр талт буюу ААН ба газар чөлөөлж буй иргэн хооронд хамааралтайгаар хийснээс шалтгаалан санхүүжилт, ААН-ийн хариуцлага гэх мэтээс шалтгаалан төсөл явцын дунд удааширч, эсхүл зогсонги байдалд орох явдал цөөнгүй гарчээ. Тухайлбал, Асар өргөө ХХК, Их өргөө ХХК, Гранд лайн ХХК, Гэзгийн худаг ХХК, НАЗУ ХХК, Жи Ди ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөн эхлүүлсэн ажлууд бүрэн зогссоноос шалтгаалан 200 орчим айл өрх орох байр, газаргүй болон хохирч үлдсэн ба эдгээр айлууд бүгд НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байна.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж нийт 700 орчим өрх хохирчээ. Тэдгээрээс өнөөдөр 209 айл өрх нь түрээсийн байранд амьдарч байгаа ба жилд 603 сая төгрөгийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байна.

Тиймээс 2040 он хүртэл 84 хувь нь орон сууцны хороололд амьдрах төлөвлөгөөнд өртөх газраа орон сууцаар солихоор төлөвлөж байгаа иргэд гэрээн дээрээ анхаарахгүй бол орох орон, оочих аягагүй болох бодит эрсдэл хүлээж байна.

БАЙРНЫ ҮНЭ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭСЭЭ АЛСРАН ОДОЖ БАЙНА

Улаанбаатар хотын хэмжээнд  шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 3.53 сая төгрөг байна. Байршлаар нь сонирхуулбал, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу шинэ орон сууцны 1м2 талбайн үнэ 3.84 саяас 8 сая төгрөгийн үнэтэй. Харин хуучин орон сууцны 1м2 талбайн дундаж үнэ 3.34 сая төгрөг бол Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.17 сая төгрөг байна. Энэ бол дундаж ханш. 1 м2 нь 6 -7 сая төгрөгийн үнэтэй орон сууцууд ч бий. Харин иргэдийн хувьд 1м2 нь 3.5 сая төгрөгийн үнэтэй 50 м2 талбайтай орон сууцанд орохын тулд ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэхэд 58 сая төгрөг төлөх шаардлагатай болж буй.

Ийм хэмжээний урьдчилгаа хуримтлуулж ипотекийн зээлд хамрагдах чадвартай дундаж давхарга өнгөрсөн найман жилийн хугацаанд эрс багассан. Үнийн өсөлт, өрийн дарамтнаас өндийж чадалгүй байсаар дундаж давхаргаас зүүгдэж байсан иргэд ядуурал руу гулсан орсон. Тийм ч учраас баян, ядуугийн хоёр туйлд нийгэм хуваагдсан талаар судлаачид анхааруулсаар байна.

Тэгвэл цалингаараа байртай болох монголчуудын хүсэл мөрөөдөл болж хувирч байна гэж хэлж болно. Өдрөөс өдөрт орон сууцны үнэ тэнгэрт хадаж, зорилтот бүлгийн иргэдээсээ алсран одож байна. Судалгааны төрөлжсөн, мэргэжлийн байгууллага болох ММCG ХХК-ийн “Нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны тайлан”-гаас дүгнэн үзвэл, 2014 онд 189 мянган өрх орон сууцтай болох хэрэгцээтэй байсан бол 2016 онд 252 мянга, 2019 онд 290 мянга болж өсжээ. Улаанбаатар хотын нийт айл өрхийн 64 хувь нь буюу 290,232 өрхөд 2022-2024 онд инженерийн дэд бүтэц бүхий орон сууцтай болох хэрэгцээ байна гэжээ.

Орон сууц худалдан авах хэрэгцээтэй 290 мянган өрхийн 15 хувь нь буюу 42,881 өрх нь л худалдан авах чадвартай байна. Эдгээр орон сууцны худалдан авах чадвартай өрхүүдийн 83 хувь буюу 35,539 өрх нь ипотекийн орон сууцны зээлэнд хамрагдаж худалдан авах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Ямартай ч Засгийн газарт гэр хорооллыг дахин төлөвлөх орон сууцжуулах төлөвлөгөө байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэдэд газраа  тав тухтай, чанартай байраар найдвартай солих хэрэгцээ ч байж болох. Нийслэл Улаанбаатар хотын хүн нэг бүрд эрүүл агаараар амьсаглаж, эрүүл хөрсөн дээр амьдрах хэрэгцээ байна. Эцэст нь энэ бүхнийг зангидаж ажил хэрэг болгох төрийн бодлого хэрэгтэй байна. Үе үеийн дарга нар амласнаа хэрэгжүүлдэг, амьдралд нийцүүдэг байсан бол өнөөдөр бид метротой, тусгай замын автобустай байх байсан.

Шинэ он гарах дөхөж байна даа, Амны билгээ бодож 2040 онд нийслэлийн 84 хувь нь орон сууцанд орсон байхын төлөө хундага өргөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-25 66.181.187.26

Юун 84 гэж, бүү гүжирдээч. 2050 он хүртэлх дахин сэргэлтийн бодлого биз дээ. Орон сууцанд хангалттай орж байна. МАН та нар шиг цагаандаа гарсан луйварчид биш, уг нь чи ч сайн мэдэж байгаалдаа

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.40.253

Уул нь иргэд орон сууцанд орж л байвал сайн байна. Амны билигээс ашдын билэг гэдэг дээ. Сайн байна

Avatar

-ylcuun ###; ? sanaatai, sanamsargyi, zopilgo, sadaa, bycduin gem zemgyi, -yab sadaani salgyi bolj 2023-12-25 216.38.195.74

opacni

Avatar

-πxyychnuu standard zTSUUN, xulbar nobshurgyi, y/c; -NGA 2023-12-25 216.38.195.74

olonlog buxabreldbuun goeson, tyg tym asaasan, yleesen, zyrshilflsna/xk

Avatar

-y; ## 2023-12-25 216.38.195.74

=EMC ylcuun nuluund abtgyi d/C

Avatar

-ylcuuno tsuundzf; 2023-12-25 216.38.195.74

Cadaa ni+ zopulgoA ; ?

Avatar

;gyilchnat+gistfs ?; +##; a/bzs zasbaraar gagnax sonirxoltoi+ coluxgyigeer xyalbap yildeltei-xolboltor 2023-12-25 216.38.195.74

ylcuun -##- π xyychnuu oiptyylaxgyi nyyp uguxgyi baixs ?

Avatar

Хятадууд удахгүй хртын газрын эзэн болно 2023-12-25 172.99.190.87

65 хувь зөвшөөрсөн бол газрыг шууд авна гэдэг хууль батсанаар удахгүй хятадууд байшин барих нэрээр хотын газруудын эзэн болох хууль батлуулсан нь үндэсний аюулгүй байдалд нөлөөллөө. Анхааралдаа авах хэрэгтэй байна. Удахгүй хятадууд эзэн болохоор боллоо

Avatar

-ylcuin- 2023-12-25 216.38.195.74

oc;

Avatar

opcxy- +zrs- trmAB1ea-bycduuxaap xzgxj+ -zarumwks 2023-12-25 216.38.195.74

-##-txzy

Avatar

ylcuunat-yabtsuunupTubuunx, baipshuluun, yildberleluin zopylaltai X/galt tereg gagyyx | | ^ achaallun2300 2023-12-25 216.38.195.74

-bainguin dabxar coluxgyigeer- bydyylgfoA_

Avatar

Нэргүй 2023-12-25 103.57.95.187

сүүлийн 10 жилд ипотекийн зээл 100к орчим айлд олгосон гэдэг. уг хөтөлбөрийн гол зорилго гэр хорооллыг бууруулах, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах байсан. гэтэл юу болов. шинэ хуучин бүх орон сууцны үнэ ханш тэнгэрт хадаж, юун гэр хороолол буурах, улам ихсэж, хотын утаа тартагтаа туллаа. хотын гэр хороолол буурсан уу үгүй юу шалгаад үзээрэй. дахин төлөвлөлтөд орсон зарим нь мөнгөө аваад, эсвэд бартерт авсан байраа зараад хотын захруу дахин нэг хашаа хатгаад л тэлсэн байх даа.

Avatar

Зочин 2023-12-25 66.181.179.211

энэ үлгэрийг сонссоор байгаад бүүр залхчиж хийж чадахгүй юм чинь ярихгүй л байлдаа худалч бас хулгайч

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.161.82

muusain hudalch, hulgaich, avilgach darga nariin 1 ch ugend itgeh argagui.

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.184.212

МАНы газрын наймааны үргэлжлэл

Avatar

gdni1-##- 2023-12-25 216.38.195.74

-gyilagchnis

Avatar

Irgen 2023-12-25 70.187.210.175

Davaasyren gedeg hun yg ne arai dungyyr ne yumsan odoo byyr adagiin hudalch ne boljee

Avatar

Нэргүй 2023-12-25 188.162.254.42

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2023-12-25 139.5.216.253

Мянганы замыг бас мянгуужингийн үлгэр гээд л байсан. Одоо тэр хүмүүс замын хажуугаар давхидаг гэж найдья. Хэрвээ орон сууцжуулж чадвал бүгдэд л ашигтай. АН өөрсөндөө хийх юм үлдэхгүй нь гэж айгаад бүтээн байгуулалтыг хойш татдаг юм уу, эсвэл хоёр хөршийнхөө захиалгаар энэ улсыг ядуу дорой байлгах гэдэг юм уу. Бидэнд бол аль нам нь хийсэн ч хамаагүй. Хөгжиж байвал л боллоо

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.160.67

Аль ч нам нь хамаагүй гэжээ бас, бичсэн зүйлээс чинь МАН л үнэртээд бна даа бас аль ч хамаагүй гэжээ

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.189.61

МАНгар ху жаагуудын айлдсанаар уул шугамандаа 2021 онд л хотоороо орон сууцанд орчихсоон тууж явахгүй юу🤣

Avatar

Нэргүй 2023-12-25 202.21.124.131

Жилдээ 17-24 мянган орон сууц ашиглалтад ордог шүү. Бас л баримжаагүй ш**хынмаа

Avatar

Нэргүй 2023-12-25 124.158.69.177

ТЭГЭЭД ОЛОН АЙЛ ХОХИРООСОН ГРАНД ЛАЙН ЧИНЬ БАТҮҮЛИЙН ХУЛГАЙЧ КОМПАНИШДЭЭ

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.46.223

эрчим хүчийг түрүүлж хөгжүүлэхгүй бол улс орон хөгжихгүй. алдагдаад мөнгөөрөө станц баръя. манайхан чадна шүү дээ. хүнээс царай алдах юу байна.улламбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж