УБЦТС: Эрчим хүчийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлана

УБЦТС: Эрчим хүчийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлана

УБЦТС: Эрчим хүчийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлана
Ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтэрч, гадаа -40 хэм давж хүйтэрсэн. Энэ үед иргэдийн тог цахилгааны хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний салбарын ачаалал дээд цэгтээ хүрч буйг мэргэжилтнүүд онцолж буй. Өөрөөр хэлбэл, хэзээ мөдгүй тог цахилгаангүй болох эрсдэлтэй өвөлжиж байна. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд тодорхой хэсгүүдэд цахилгааны хязгаарлалтыг хийгээд эхэлсэн. Өмнө нь цахилгаан сүлжээний гэмтэл, засвар хийхдээ хуваарь гарган, энэ байршлуудад тог цахилгаан хязгаарлана гэж мэдэгддэг байсан. Харин энэ удаагийн эрчим хүчний эрсдэлтэй нөхцөл байдлааас шалтгаалан хязгаарлалтыг урьдчилж мэдээлэх боломжгүй байгааг албаныхан онцоллоо.
Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 1632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн гарчээ. Иргэдийн хэрэглээний өсөлт нь Монголын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна гэдгийг мэдэгдлээ.
Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрт нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байгаа гэв. Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэ нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсч байна гэдгийг албаныхан уриалжээ.
Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-25 203.217.139.246

дэлхийд ганц л Орос Орон ДЦС барьж өгч чадна , америк,европ ДЦС барихыг дэлхий даяар хориглосон, ДЦС-тай улсын бүтээгдэхүүнээс С²0-татвар авах болно,хятад ДЦС бусад улсад барьж өгөхгүй гээд НҮБ-н индрээс амалчихсан

Avatar

иргэн 2023-12-25 103.212.117.107

Өөрсдөө хулгайлчихаад — ард иргэдээ эрчим хүч хэмнэ гэчихээд өөрсдөө хэмнэх битгий хэл идэж ууж хувилдаж хандагүй новшнууд !!!!! Ядахад тог тасарараар өндөр барилга гужд нь дээш алхах бүрт — хувхай тамхичидийн утаанд угаартаад явахгүй н**ш юм аа????Орцонд тамхи татахаа болиоч!!!!! гэртээ тат !!!!!!!!! орц бохирдуулаад л байх юм н**ш!!!!!!!!!!

Avatar

Өлзий 2023-12-25 66.181.176.126

Бид өөрсдийн чадлаараа л эрчим хүчээ хэмнэж байна Та бүхэн харин хязгаарлах өдөр цагаа ядаж тухайн өдрөө 1..2 цагийн өмнө мэдээлж байвал сайшаахсан

Avatar

Нэргүй 2023-12-25 202.21.108.66

Пдддда үйлдвэр бариач дээ

Avatar

Нэргүй 2023-12-25 103.57.93.109

Цахилгааны эх үүсвэр, үйлдвэрлэл аль хэдийн хүрэлцээгүй болсон гэдгээ мэдсээр байж яагаад ийм олон барилга байшин, орон сууц нэмж бариад байдаг юм бол? Яагаад зөвшөөрөл өгөөд байдаг юм бэ? Хэн хянадаг юм бэ? Одоо хотоороо хохирч байна.

Avatar

Зочин 2023-12-25 59.153.115.33

Оройн их ачааллын үед ОХУ-ын эрчим хүчний системээс нэмэлт ЦЭХ авдаг гэж эрчим хүчний системийн төв диспетчерийн албанаас ТВ-ээр мэдэгдээд байсан мөртлөө цахилгааны хязгаарлалт хийнэ гээд хэрэглэгчдийг стресстүүлж дарамтлаад байгааг ойлгохгүй байна. УБЦТС-нийхэн хэрвээ ид хүйтний үед хэрэглэгчдээ ЦЭХ-ээр хэвийн хангаж чадахгүй байгаа бол цалин хөлс аваад хариуцаж байгаа ажил үүргээ биелүүлж чадахгүй муу ажиллаж байна гэсэн дүн авна шүү.

Avatar

Нэргүй 2023-12-25 103.57.93.160

bitcoin mineruudiig ileruulj zogsoo

Avatar

з 2023-12-25 202.126.88.220

дэмжихгүй байна. Хүйтрэхээр эрчим хүчээ танадаг орон улс Монголоос өөр байхгүй. Тэнэгтэхээ боль. анх удаа өвөл болж байгаа юм шиг жүжиг тадихаа боль. чадахгүй бол чаддаг хувийн хэвшилд нь эрчим хүчний системээ шилжүүлээч. идэхээ бодоод улсаа бодохгүй байхаа боль.

Avatar

Нэргүй 2023-12-25 192.82.64.248

айлуудыг оройд 2 цаг хөлдөөгч, хөргөгчөө түр салгаад бай гэх мэтээр санаа өгөөд, уг нь хамтраад бас оролцож болмоор л байна, манай олон найзууд тэгэж байна, гэхдээ дараа нь буцаж залгахаа мартсан ганц нэг тохиолдол бас байнаа, гараа угаах заавар гэдэг шиг, цахилгаан хэмнэх зөвлөмж гаргаач

Avatar

схд-23 2023-12-25 203.91.118.142

Монгол Улс маань хүний наад захын хэрэглээг өөрсдөө шийдэж чадахгүй байгаа үед нээг их хүний эрх яриад дэмий биз дээ

Avatar

SHD 21 2023-12-25 203.91.118.142

Монгол улс наад захын хэрэглээгээ өөрсдөө хангаж чадахгүйгээс хойш нээг их эрх яриад хэрэггүй биз дээ.

Avatar

SHD 21 2023-12-25 203.91.118.142

Улаанбаатар хотын гудамж талбайгаар дүүрэн ёолкийн мод чимэхээ нэг удаа болиоч. Хэнд хэрэгтэй баяр юм бэ?? Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж тансаглах хэрэгтэй. Цахилгаан хангаж чадахгүй гэдгээ ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй дээ

Avatar

Иргэн 2023-12-25 103.212.116.49

Хязгаарлалт хийж болноо. Харин урьдчилж хязгаарлалт хийх хуваарь гаргаад түүнийгээ олон нийтийн сүлжээгээр мэдээлэх хэрэгтэй биз дээ. Тэрнээс биш шууд тог таслаад таслаад явбал хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн үйлдэл болно

Avatar

ХНН 2023-12-25 202.179.27.15

АМЕРИКИЙГ ДАГААД 35 ЖИЛ ХӨГЖӨӨД …. ХОЙД СОЛОНГОСООС ДООР ШААСАН

Avatar

Нэргүй 2023-12-25 202.21.107.82

33 жилийн хөгжлийн үр дүн цахилгаан, бензиний оочер уу, 1990 ондоо бгаа юи шиг санагдаж бна.

Avatar

Зочин 2023-12-25 103.212.119.173

,Шинээр цахилгаан станц барихгүй барилга орон баригдаад л байхын бол хэцүү л болно доо.Яана даа Дугаарын хязгаарлалт, тогны хязгаарлалт, бензиний хязгаарлалт!!! Төр засаг нь арчаагүй, авилгад идэгдсэн

Avatar

Нэргүй 2023-12-25 59.153.115.39

Манай улс уул уурхайн баялгийн олборлолтоос гэнэт их баяжсан 2005-2012 оны үед улс орныг удиордаж байсан хүмүүс энэ талаар юу бодож суусан юм бэ??!! Тэр үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар хэн хэн ажиллаж байсныг санахгүй байна, хүмүүс мэдэж л байгаа байх? Одоогийн МАН ч гэсэн сүүлийн 8 жил тасралтгүй төр засгийн бүх эрхийг барьж байхдаа яагаад ганц цахилгаан станц барьсангүй вэ??? Дарханы замыг ч бүрэн дуусгаж чадалгүй дараа жилийн сонгуультай золгох нь ээ??!! Одоо нүүрлээд байгаа гамшүгийн буру

Avatar

уламбаяр 2023-12-25 202.9.46.223

юмыг яаж мэдэх вэ. галладаг байшин гэр хэрэгтэй шүү .боловсон болгох.

Avatar

Нэргүй 2023-12-25 202.21.108.37

Дэмжиж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж