"Утааны уршгаар эс өөрчлөгдөн хавдар болж, хувирч байна"

"Утааны уршгаар эс өөрчлөгдөн хавдар болж, хувирч байна"

"Утааны уршгаар эс өөрчлөгдөн хавдар болж, хувирч байна"

Хавдар судлалын үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс асуултаа эхлүүлье. Улаанбаатарын утаа, угаараас үүдэлтэй элэгний хорт хавдрын шинэ мутаци гарч ирсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ. Үнэхээр улаанбаатарчуудад ийм аюул заналхийлж байгаа юу?

-Монгол Улсын тулгамдсан асуудал агаарын бохирдол болоод удаж байна. Энэ талаар олон ч хүн ярьж байна. Дэлхийд олон тооны судалгаа, тэр тусмаа олон жил агаарын бохирдол болон хүний эрүүл мэндийн хамаарлыг дагаж судалсан судалгаанууд байгаа. Харин нотолгоон дээр суурилах ёстой гэдэг талаасаа утаа хоргүй гэж баталсан ямар ч судалгаа шинжилгээ дэлхий дээр байхгүй. Утаа л бол утаа. Өнгөрсөн 2017-2018 онд Монгол Улсаас Хавдар судлалын үндэсний төв, АНУ, Сингапур, Франц, Испанийн хавдар судлалын институти болон судалгааны байгууллагууд хамтран элэгний эсийн хавдар дээр генетикийн судалгааг харьцуулан хийсэн.

Тухайн үед хавдрын эдүүдийг авч, генетиктийн шинжилгээ хийхэд элэгний В, С, Д вирус зэрэг дэлхий дээр нийтлэг байдаг шалтгаанаар ихэнх хавдрууд үүссэн байсан бол тодорхой хувь нь орчны нөлөөтэй үүссэн байна гэж үр дүн гарсан.

Бүх мутацийг нь задлаад тодорхойлоход орчны нөлөөтэй хоёр төрлийн мөр үүссэн байсан. Нэг мөр нь хүхрийн исэлтэй холбоотой мутаци. Тэр мутаци нь утаатай холбоотой, нүүрс шатааснаас болж үүссэн байна гэдэг дүгнэлт гарсан байгааг 2022 онд Хавдрын эмнэл зүйн судалгаа гэдэг олон улсын сэтгүүлд хэвлэсэн. Ер нь одоогоор тодорхойлогдоод байгаа тэр мутациудыг дэлхийд аль хэдийнээ бүртгэж, тэр нь юутай холбоотой вэ гэдгийг гаргасан байдаг. Монгол хүнд агаарын бохирдолтой холбоотой мутаци байсан бол Европ, АНУ-ын элэгний эсийн хавдартай хүмүүст тэр мутаци байгаагүй.

Тэгэхээр монголчуудад элэгний эсийн хавдар үүсгэж байгаа бусдаас ялгагдах нэг мутаци нь агаарын бохирдлоос үүссэн буюу утаанаас үүсэлтэй байна гэдгийг тодорхойлсон юм.

Товчхондоо утаанаас болж эс өөрчлөгдөж, тэр нь хавдар болж хувирч байна гэсэн дүгнэлт гарсан. Генетикийн судалгаа гэдэг шууд нотолгоо. Нэг хүн, 10 хүн дээр ч хийсэн яг нотолгоо болж чаддагаараа онцлогтой. Ямар нэгэн таамаглал биш. Бид 30 жил энэ утаан дунд амьсгалж, амьдарлаа. Өөр улс оронд харагддаггүй, үнэртдэггүй, амтлагддаггүй агаарын бохирдлын тухай ярьж байгаа бол манайх харагддаг, үнэртдэг, амтлагддаг, хоолой хорсгодог утааны тухай ярьж байгаа. Түүнийг бид өдөр болгон мэдэрдэг. Утаан дунд олон жил амьдарсан учраас олон жилийн дараа хүний биед хавдар болж гарч ирж байна. Зөвхөн хорт хавдар бус, богино хугацаандаа уушгины өвчлөл, дархлаа муудах, хэвлий дэх үр зулбах гэх мэт хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө.

-Агаарын бохирдлоо бууруулж чадахгүй бол хорт хавдраар өвчлөгсдийн тоо цаашид өснө гэсэн үг үү?

-Саяхан 100 айл, 32-ын тойрог орчмоор зуслан руугаа оройн 23.00 цагийн үед явахад гэр хороололд утаа маш их байсан. Амьсгалахад шууд хоолой хорсч байсан. Тэгэхээр тэр орчимд удаан амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар байх вэ. Бид хорт хавдар гэж олон жил ярьж байгаа мөртлөө агаарын бохирдлоо бууруулж чадахгүй байна. Ер нь хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй, зарлага багатай аргыг хэлж өгөх үү?

-За.

-Тамхины хуулийг чангатгаж, татварыг өсгөх хэрэгтэй.  Одоо Монгол Улс тамхины хувьд хамгийн татвар багатай улс. Тэгвэл тамхины татварыг өсгөж боломжит хэмжээнд нь аваачихад хавдрын өвчлөл 30 хувиар буурч, нас баралт 25 хувиар буурна гэсэн судалгаа байна.

Тамхи хөх, түрүү булчирхай, элэг, ходоод, уушги гээд бүх хорт хавдрын 30 хувийг үүсгэдэг. Араас агаарын бохирдол, архи орж байна.

Архины хувьд Монгол Улс ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс архи зарах цэгийн тоог жил ирэх тусам нэмж байгаа нь харамсалтай.

-Архитай тэмцэхээс илүү архидалттай тэмцэх нь зөв биш үү. Хорьж хаах биш сурталчилж ухуулж байж архины хэрэглээг багасгана гэж зарим иргэд шүүмжилдэг?

-Миний ойлгож байгаагаар холбогдох тогтоолд саяхан хоёр өөрчлөлт орсон. Нийт 3400 хүнд нэг архины цэг байх ёстой байхад Монгол Улс өнгөрсөн хугацаанд энийг дөрөв болгосон. Сүүлд арваннэгдүгээр сард ХХААХҮЯ-наас санал оруулж, цэгийн тоог зургаа болгосон.

Дээр нь сар болгоны нэгний өдөр архи зардаггүй өдөр гээд гоё санаачлагатай байсан. Тэрийг нийслэлийн Засаг дарга асан Д.Сумьяабазар өнгөрсөн хоёрдугаар сард цуцалсан. Бүх өдөр архи зарахгүй бол болохгүй юм шиг байгаа юм.

Тэртэй тэргүй сул байгаа архины эсрэг үйл ажиллагаа дээр нэмээд архи зарах цэгийг дахин нэмнэ, их болгоно гэдэг нь гэмт хэргиийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь бас л судалгаагаар батлагдсан. Хоёрт нь, архинаас шалтгаантай өвчлөлүүд, тухайлбал элэг, нойр булчирхайн өвчлөлийг ихэсгэнэ. Ядуурлыг ихэсгэнэ. Энэ олон муу эрх ашгуудыг хөндсөн болгон дуу хоолойгүй, ажилгүй болж, дарамт ирдэг болж.

"ХОЖУУ ХОРТ ХАВДАРТАЙ ХҮМҮҮСТ ДАРХЛАА ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГГҮЙ БАЙСАН"

-Бид эрүүл мэндийн салбар, салбарын тоног төхөөрөмжид төдийлөн анхаардаггүй мэт санагддаг.  ХСҮТ-ийн тоног төхөөрөмж хэр сайжирсан бэ?

-Бид 2018  он гэхэд ямар ч шугаман хурдасгуургүй байлаа. Манай туяаны гавьяат н.Одонтуяа эмч саяхан “Захирлаа, өмнө нь бид олон улсын хуралд очихоор нүүр хийх газаргүй болдог байлаа. Тэр хүмүүс орчин үеийн тоног төхөөрөмж дээр хийдэг эмчилгээгээ ярьж байхад бид хуучны, улирсан баларсан эмчилгээтэй гэдгээ хэлэхээс ичээд байдаг байлаа. Харин одоо нүүр бардам IMRT/VMAT хийдэг гэж хэлдэг болсон” гэж хэлж билээ.

Өнгөрсөн 2019 ондоо хоёр шугаман хурдасгууртай болсоноор манай туяа эмчилгээ шинэ түвшинд гарсан. Энэ онд гурав дахь орчин үеийн өндөр нарийвчлалтай туяаны аппаратыг суулгасан.

Тэгэхээр туяа эмчилгээ хийлгэх иргэдийн давтамж буурч, хүртээмж нь сайжирч, нэг удаагийн үр дүн сайжирна гэсэн үг. Бид өмнө нь нэг компьютер томографитай байсан бол одоо гуравтай болсон гэх мэтээр тоног төхөөрөмж их шинэчлэгдсэн.

-Энэ жил анх удаа хорт хавдарт дархлаа эмчилгээг ашиглах болсон тухай мэдээлэл сайхан мэдээлэл гарсан. Та энэ талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Сүүлийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч эмчилгээ оношлогооны шинэ технологи нэвтэрч, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор эрүүл мэндийн салбарт асар их боломж орж ирж байна. Тэрний нэг нь Эрүүл мэндийн яам, Швейцарийн “Рош” компанитай хамтран Монгол Улсад бүртгэгдсэн, даатгалд орж чадаагүй байсан өндөр үнэтэй эмийг үнийг нь бууруулах гэрээ хийж, тэрийгээ даатгалаар ард иргэддээ хүргэх гэрээг хийсэн явдал юм. Багцад нь 20-30 сая төгрөгийн дархлаа эмчилгээг монгол хүнд гурав дахин бага үнээр хэрэгжүүлэхээр болсон. Өмнө нь Монголд байхгүй байсан эмчилгээ. Ер нь элэгний, уушигны хожуу хорт хавдартай хүмүүст энэ төрлийн эмчилгээ хийдэггүй байсан бол одоо боломжтой болж байна.

Ер нь аливаа шинэ эмчилгээ амьдрах хугацааг уртасгаж, үр дүнг сайжруулах боломжтой байх ёстой. Тэгвэл энэ дархлаа эмчилгээний хувьд нэг л тоо хэлэхэд, хожуу хавдрын улмаас нэг жилийн дотор нас барах эрсдэлтэй хүмүүсийн 30 хувь нь дархлаа эмчилгээ хийлгэснээр 3-5 жил амьдарсан байдаг байна. Монголд бол судалгаа байхгүй.

-Яг хэзээнээс ажил хэрэг болох вэ?

-Энэ ажил олон хүний хүчин чармайлтаар бүтэж байгаа л даа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны гадаад харилцааныхан гээд олон хүн энэ дархлаа эмчилгээг иргэддээ болоод ЭМД-ын санд хүндрэлгүйгээр хүргэх гээд хичээсэн.

Тиймээс ч Эрүүл мэндийн сайд өнгөрсөн сард гэрээг зурсан. Харин сайдаас одоо энэ ажлаа хөөцөлдөөд, даатгалд оруулах, эмчилгээг хийж эхлүүлэх гээд тодорхой үр дүнд хүргэ гэсэн үүргийг надад өгсөн.

Бид ЭМДЕГ-т ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газраар дамжуулан харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх ажил үлдсэн. Тэгэхээр 08 дугаар тогтоолд байн эмчилгээнээс гадна дархлаа эмчилгээний багц гэдгийг нэмүүлнэ. Энэ тогтоолыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний төв баталдаг. Бидний итгэж байгаагаар 2024 оны нэгдүгээр улиралдаа баталбал эхний улирлаас хэрэгжих боломжтой болох юм.

"НАМАЙГ ЭМЧ БОЛОХОД ЭЭЖ МИНЬ ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН"

-Бид Хавдрын Эрдэнэхүү гэж мэдэхээс хувь хүн талаас чинь олон нийт мэдэхгүй байж магадгүй. Яагаад эмч мэргэжлийг сонгох болсон тухай нь сонирхож, асуух гэсэн юм?

-Би ээж, эгч хоёртойгоо өссөн. Зурагт, Баянхошуу, Толгойт гээд айл айлын хашаа дамжаад л амьдардаг байлаа. Надад эмч мэргэжилтэй болох зорилго ч байгаагүй. Арван жилийн сургуулиа төгсөөд их сургуулийн хуваарь авах болоход яагаад ч юм анагаахын сургуулийг сонгочихсон. Гэтэл би математикийн хичээлдээ илүү сайн хүүхэд байсан. Нийслэлийн 28 дугаар сургуулийн математикийн н.Цэдэн-Иш гэж багш маань “Чи яагаад хими суурьтай мэргэжил сонгочихов оо” гэж гайхаж байсан. Цаанаасаа л хувь заяа нь эмч болох байсан юм шиг байгаа юм. Харин намайг эмч болоход нэг л хүн баярласан. Тэр хүн бол миний ээж. Ээж маань “Миний хүү сайн эмч болно” гэж хүүгээрээ их бахархаж ярьдаг байсансан.

-Хотын унаган хүүхэд үү?

-Ер нь би ээжтэйгээ л өссөн хүн л дээ. Сэлэнгэ аймагт төрсөн. Ээж минь Увс аймгийн уугуул хүн. Дархан хотод гурав дөрвөн жил амьдарч байгаад Улаанбаатар хотод ирж амьдарсан даа.

-Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог оюутан байсан уу?

-Хамгийн сайхан цаг маань Анагаахын их сургуульд өнгөрсөн. Оюутан цаг гэдэг хамгийн сайхан цаг мөч. Залуустаа хандаж хэлэхэд энэ цагийг ёстой оюутан хүн шиг ашиглаарай гэж хэлмээр байна. Миний хувьд боломжоороо л нийгмийн идэвхтэй оюутан байсан. Дөнгөж нэгдүгээр курст ороод оюутны холбоо байгуулалцаж, Чөлөөт оюутны холбоо гэдгийг байгуулж, шинэчлэл хийнэ гээд гүйж л явлаа.

Дээд ангийн ах, эгч нартайгаа хамтран цэнгээнт бүжгийн хамтлагт бүжиглэж, хоёр удаа улсын аварга болж байлаа. Одоо ч гэсэн бүжиглэх дуртай.

Олон сайхан шавь нараа дагуулаад бүжиглэнэ. Эрдэм номоос гадна биеийн болон мэдрэмжийн соёлд бүжгээр дамжуулан суралцаасай гэж боддог. Эмэгтэй хүнийг бүжгэнд урьж чадах, уриад хамт бүжиглэж чадах чадвартай байгаасай гэж хүсдэг. Тийм учраас оюутнуудаа жил бүр аваад Баянбуурал амралтад шинэ жилээр очиж, бүжиглэдэг. Бас сагс тоглох дуртай. Хүн мэргэжилдээ хамаг амьдралаа зориулж байгаа ч аз жаргалыг мэдрэх зүйлд цаг заваа зарцуулах хэрэгтэй гэж боддог.

-Их сургуулиа төгсөөд, ажлынхаа гарааг хаанаас эхэлсэн бэ?

-Их сургуулиа төгсдөг жилээ мэс засалч эмч л болно гэж боддог байлаа. Бүх оюутан л тийм хүсэл зорилготой байдаг. Их сургуулиа төгсөөд, 1990-ээд оны сүүлчээр Гэмтлийн эмнэлэгт, мөн сэргээн засах үндэсний төвд гурван жил ажилласан. Хагалгаанд орохын өмнө гурван түмпэнд ээлжлэн, хүйтэн усанд гараа хийж, ариутгадаг байлаа.  Хагалгаанд ороод гараад ирсэний дараа үе мөч янгинаж өвдөнө. Хоолой их өвддөг хүүхэд байсан учраас үе мөч өвдөнө. Тэр нөхцөл байдал эрүүл мэндийг хүндрүүлж байсан учраас 2000 онд надад АШУҮИС-д багшаар ажиллах санал тавихад нь уухайн тас гүйгээд л ирсэн. Их сургуульдаа багшилснаараа асар их баярлаж явдаг. Олон сайхан багш нартай уулзуулж, өгсөн. Өөрийгөө хөгжүүлж, хүмүүстэй харилцахаас авхуулаад, олон сайхан шавь нартай болгож өгсөн.

-Багшаар ажиллаж байгаад Монгол-Японы хамтарсан эмнэлэгт ажилласан юм уу?

-Би их сургуульдаа 2009 он хүртэл ажиллаж байгаад ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газарт хоёр жил шахам ажилласан. Үүний дараа АНУ-д эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт гэдэг нэршлээр Фулбрайт тэтгэлгийг авч, Атланта хотод сурсан. Дараагаар нь АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төвд мэргэжилтнээр ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн. Их сургуульдаа эргэн орж, 2013 оноос Сургалтын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2015 оноос Монгол-Японы хамтарсан эмнэлгийн төсөл эхлэхтэй холбогдуулан шинэ ажилд шилжсэн. Төслийн ашиглалтын өмнөх захиргаа гэж байгуулагдаад тухайн эмнэлэг ямар зохион байгуулалт, менежментээр ажиллах, тоног төхөөрөмж, хүний нөөцөө хэрхэн бэлдэх вэ гээд ажиллаж, 2019 онд Засгийн газарт амжилттай хүлээлгэн өгсөн. Үүний дараагаар ХСҮТ-д захирлаар томилогдон ажилласан юм.

"ЭМНЭЛГИЙНХЭЭ ТАЛД АШИГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ӨӨР ЭМНЭЛЭГ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ АМ БАРДАМ ХЭЛНЭ"

-Таныг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн найз учраас өөрийнхөө оронд ХСҮТ-ийн захирлаар томилсон гэх шүүмжлэл гарч байсан?

-Энэ төрийн ажил хууль журамтай л даа. Бид хоёр анагаахын их сургуулийг төгссөн нэг курсийн найзууд. Би хэнээс ч нуухгүй ээ. Ж.Чинбүрэн маань УИХ-ын гишүүн болоод явсан. Тэгэхэд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, хамгийн гол нь энэ ачааг үүрээд явж чадах хүн байна уу гэж хайдаг юм билээ. Тэрнээс би даргаар ажиллая гэж гүйгээгүй. Тэр үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тушаалаар ХСҮТ-ийн захирлаар томилж, энэ ачааг нэртэй төртэй авч яваарай гэж захисан. Би дөрвөн жил ажиллахдаа өөрийгөө муу ажиллаагүй гэж бодож байгаа. Харин эмзэглэж явдаг зүйл гэхээр эрүүл мэндийн салбар өөрөө өндийхийн тулд оюун санааны хувьсгал хийх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарынхныг хайрцаглан барьж, хамгийн бага цалин өгч, бага санхүүжилт дундаа сайн ажилла гэдэг байсан учраас эхнээсээ доройтолд орж эхэлсэн байгаа.

Ялангуяа оюун санааны хувьд, аливаад хандах хандлагын хувьд өөр болсон. Өөр гэдэг нь байх ёстойгоос өөр гэсэн үг. Тэр хүмүүс ажлаа хийхийн хажуугаар амьдралаа, үр хүүхдээ бодно, орлого зарлагаа бодно.

Тэгэхээр нөгөө эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс суртахуун алдагдаад ирж байгаа юм. Ёс суртахууны доголдлууд үүсч, бие биесээ дэмжин, хамтран ажиллах байдал хүртэл үгүй болж эхэлсэн. Үүний хор уршиг маш их. Тиймээс энэ мэт үндсэн суурь асуудалд өөрчлөлт хийж байж үр дүнд хүрнэ гэж боддог. Харин салбарын ажилчид өөрсдөө шинэчлэлд хувь нэмрээ оруулж, манлайлж, бүтээлч санаачлага гаргаж ирэх шаардлагатай байгаа. Ер нь салбарын хэмжээнд төдийгүй, нийт Монголоороо оюун санаа, ёс суртахууны шинэчлэл хийх хэрэгтэй болсон.

-Нэг хэсэг ХСҮТ-ийн эмч ажилчид таныг ажлаас халах өргөдөл өгч байсан?

-Аливаа шинэ хүн ажил хүлээн авахад өөрийгөө таниулах хугацаа хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд тодорхой тооны ажилтнуудтай холбоотой асуудал үүссэн нь үнэн. Ер нь аливаа зүйлийг өөрчлөхөд, эсвэл хөгжих замд саад гарна. Тодорхой ёс суртахууны доголдолтой зүйлийг зоригтой авч хаях хэрэгтэй. Засахыг нь засах гэж оролдох ёстой. Тэгж байж л тухайн байгууллага эрүүлжинэ. Миний хувьд ч, бас энд ажиллаж байгаа хүмүүс ч энэ байгууллагыг эрүүл, зөв соёлтой, ажилтан нь хүний төлөө ажиллаж байгаа гэдгээ ухамсарлан тэмүүлсэн, цалин хөлс, орчны хувьд боломжийн байгууллага болгох юмсан л гэж зүтгэж яваа.

Тийм учраас хамт олноороо нэг тийшээ харж, бидний ололт амжилт тоон үзүүлэлтээр болон бусад үзүүлэлтээр сайн байгаа нь нүдний өмнө ил байна. Хэрвээ би ирээд буруу ажил хийж байсан бол тэр нь бас харагдаж байх ёстой. Гэтэл бид маш олон бүтээн байгуулалтыг хийж, оюуны, хөрөнгө оруулалтын, цалин хөлсний өөрчлөлтийг хийлээ.

Жишээлбэл, ХСҮТ-ийн эмч ажилчдын цалин шатлалаараа нэмэгдсэн. 2023 оны нэгдүгээр сард авч байсан эмч нарын үндсэн цалинг одоогийн үндсэн цалинтай харьцуулахад 83 хувиар өссөн. Манай эмч нар чадамжаасаа хамаарсан үндсэн цалин авдаг. Ерөнхийдөө үндсэн цалин нь 1.7-2.5 сая төгрөг болсон. Урамшуулал нь нэмэгдээд гар дээрээ 2-5 сая төгрөгийн цалин авч байгаа. Цалингийн үзүүлэлт боломжтой болж ирсэн. Үүнээс гадна хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, ажиллах орчны хувьд өөрчлөлтийг хийж байгаа. Манай эмнэлгээр орсон хүмүүс хараад мэднэ дээ.

-ХСҮТ дотор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувийн эмнэлэг ажилладаг гэдэг. Улсын эмнэлэг дотроо хувийн эмнэлэг ажиллуулж болдог юм уу?

-Худал богино зайны гүйгч. Харин үнэн урт зайны гүйгч гэдэг үг бий. Худал яриа нэг хэсэг шуугиулж болох ч урт удаан хугацаанд үнэнд гүйцэгддэг л байхгүй юу. “Медпортал” гэж КТГ болон MRI ажиллуулдаг хувийн оношлогооны нэгж ажилладаг. Эмнэлэг биш. Тэр “эмнэлэг” нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эмнэлэг ч биш. Тухайн үед ХСҮТ хавдрын MRI-гүй байсан. Одоо ч MRI-тай болж чадаагүй  байгаа. Дүрс оношлогооны нэг л компьютерт томографитай байсан. Тэгэхэд тэр оношлогооны MRI, CT гэдэг хоёр зүйлийг тэр эмнэлэг оруулж ирээд бид бүхэн харилцан гэрээ байгуулсан.

Яг бидний хийсэн шиг, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт дэмжсэн, эмнэлгийнхээ талд ашигтай гэрээ байгуулсан өөр эмнэлэг байхгүй гэдгийг ам бардам хэлнэ.

Энэ асуудлаар АТГ олон удаа шалгасан. Хэрвээ тэр эмнэлэгт энэ хоёр оношлогооны аппарат байгаагүй байсан бол эргэн тойрны хувийн эмнэлгүүд рүү л өвчтөнүүд хайгаад л явж, цаг хугацаа, мөнгө төгрөгөө алдах байсан. Энэ гэрээг хийснээр манай эмнэлэг дотор хүндрэлгүйгээр оношлогоогоо хийлгэж, хариу нь хурдан гарч, түүн дээр үндэслэн өвчтний асуудлыг хурдан шийдэх боломжтой болсон.

-Хэдэн жилийн гэрээ байгуулсан юм бэ?

-Гэрээ жил бүр сунгагдаад л, журмын дагуу явдаг. Харин тэр  гэрээнд энэ байгууллага ХСҮТ-д түрээс төлөхөөс гадна жил бүр өөрсдийн олсон ашгаас өсгөлттэйгөөр төлнө гэж тохиролцсон байгаа. Тухайлбал эхний жилдээ 10, дараагийн жид 15, гурав дахь жилээс тэрнээсээ илүү төлөх гээд тодорхой хувиар нэмж байх гэрээг хийсэн. Мөн дээр нь тог цахилгаан бүх урсгал зардлынхаа мөнгийг төлнө. Жил бүрийн ашгаас өгсөн мөнгөөр манай эмнэлэг хэд хэдэн ЭХО-той болж чадсан. Монголд төр, хувийн хэвшлийн түншлэлийг зөв хөгжүүлж чадвал боломж байгааг бидний жишээнээс харж болно. Гэтэл тэр эмнэлэгийн MRI нь нэг удаа өөрсдөөсөө, хоёр дахь удаадаа манайхаас болж эвдэрсэн. Манай нэг сантехникч тэр төхөөрөмж ажиллаж байгаа өрөөнд нь ажлын багажтайгаа орчихсон. Тэр соронзон долгионд бүх багаж нь наалдаад, тэрийг ажиллуулдаг бодис гель нь цацарсан. Тэгээд 300 сая төгрөгөөр ОХУ-аас тэр бодисоо худалдаж авсан. Манай байгууллага тэр мөнгийг төлөөгүй. Би гэрээндээ эрсдэлээ өөрөө даана гэж тусгасан байдаг. Тэр төхөөрөмжид хяналт байнгын арчилгаа хийх аппаратанд бид санаа зовохгүйгээр тэр байгууллага нь хариуцаж, бид оношлогоогоо хийлгэж байгаа.

Гэхдээ бид бүхэн удахгүй MRI-тай болно. Тэгэхээр тэр байгууллага гэрээний дагуу эмнэлгээс гарах гэрээ хийсэн. Манайхыг MRI -тай болтол гэдэг гэрээтэй. Байгууллагын удирдлага талаас харахад чаддаг нь чаддаг ажлаа хийж, чадахгүй бол бүгдийг ганцаараа хийнэ гэж зүтгэх хэрэггүй.

Нөгөө талын ач холбогдолыг бас дурдая. Улсын эмнэлэгт тоног төхөөрөмжийн инженер олоход маш хэцүү. Тэр ажилтан нь ур чадвартай байх эсэх нь бас хэцүү. Дээр нь энэ стандартыг хэрэгжүүлээд явахад бидэнд асар их хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа шаардлагатй. Тэр нь цаг хугацаа авна. Дээр нь засвар арчилгаанд асар их мөнгө төлнө. Гэтэл бид одооноос засвар үйлчилгээний гэрээ хийдэг болж эхэлж байна. Бүх шаардлагатай багажиндаа засвар үйлчилгээ авч чаддаггүй. Учир нь тийм их мөнгө байхгүй. Тэгэхээр одоо тэр бүх ачаа байгууллагад ирнэ л гэсэн үг. Эндээс аливаа байгууллага удирдаж буй менежерүүд юу бодох ёстой вэ? Одоогийн нөхцөлд байгууллагад дарамт үүсгэхгүй байх ёстой. Улсын эмнэлгүүд төсвийн мөнгөөр үнэтэй аппарат худалдан авдагч  тодорхой хугацаанд ажиллаад, эвдэрдэг. Гэтэл доод тал нь 10 жил өдөр шөнөгүй ажиллах ёстой багаж байсан байдаг. Улсын эмнэлэг тэгж ажиллуулж чадахгүй бол буруу менежмент явуулж байна гэсэн үг. Бид энийг л зөв хийсэн. Хэл ам их гарсан. Үүний цаана тодорхой урсгал нь хувийн эмнэлэг рүү очих ёстой байсан  учраас хэл ам гарсан. Нийтийн төлөө ч юм уу, улсын байгууллагад ажиллах хугацаанд олон хүний эрх ашиг хөндөхөөс өөр аргагүй болдог юм байна.Тиймээс их ч олон хэл амны бай болдог юм байна. Дөрвөн жилийн хугацаанд би нэг л юмыг маш сайн ойлгосон. Таны эрх ашиг хөндөж байгаа ажил чинь түмний төлөө бол битгий ай гэдгийг.

-Эмнэлгийн эзэн нь хэн юм бэ?

-Гүтгэсэн хүмүүс нь шүүхийн шийдвэрээр хариуцлагаа хүлээсэн. Улсын дээд шүүх хүртэл шүүхдэж асуудал шийдэгдсэн. Хувь хүний нэрийг хэлэх боломжгүй байна. Тэртэй тэргүй шилэн дансан дээр бүгд ил байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-25 203.23.199.183

энэ ДЭМИЙ ХҮН маш үнэн хэлжээ, харин энэ эрдэнэхүү дунд сургуульд байхдаа сурлага муу, танил талаараа дүнгээ ахиулж тавиулдаг нөхөр байсан бололтой, анагаахыг арай ядан төгсмөр болсон, дарга болон нам дагаж дальчигнадаг толгой муу, IQ бүр муу, мэдлэг байхгүй нөхөр болох нь илт харагдаж байна. доор бичсэн Дэмий ХҮНИЙ хэлснээр мэдэхээ байхаараа утаа руу чихээд сууж байдаг, хөөрхий дөө хол өнхрөхгүй дугуй юм, олигтойхон запас дугуй ч болж чадахгүй

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.182.83

Архийг 15 цагаас хойш зардаггүй болгомоор байна. Болдогсон бол архины үйлдвэрийг бүр хаах хэрэгтэй байна даа.

Avatar

Нэргүй 2023-12-25 90.188.246.251

Юу ч гэмээр юм бэ дээ. Эрүүл мэндийн салбар хөгжих нь хөгжиж бнаа. Гэхдээ арай л удаан юм шиг санагддаг. Одоо л хавдрын ганцхан эмнэлэг маань өөрийн гэсэн МRI авч бна гэхээр. Монгол улс маань цөөхөн хүн амтай цомхон учир дэлхийд гарсан хамгийн сүүлийн технологиудыг маш хурдан оруулж ирдэг, үүнд төрөөс мөнгө зарцуулдаг, мэргэжилтнүүдийг богино хугацаанд мэргэшүүлдэг болчихвол зүгээр юмдаа. Хичнээн жил ярьж ярьж л оруулж ирэхэд нь дараагийн үеийн тоног төхөөрөмж технологиуд гарсан байдаг

Avatar

зочин 2023-12-25 103.57.94.90

Амьдарч байсан өргөн уужим газар нутгаа эзэнгүйдүүлэн хот суурин бараадан шавааралдаж машины бохир өмхий утаа угаарт хордон тархи толгой мансуурч мартамхай бохир даавуу дугуй хог шатааж хорт утаанд хавдар тусч өөрөө хордож хордуулж бна шдэ

Avatar

Нэргүй 2023-12-25 203.169.50.203

** said n medjaagaa yu

Avatar

Нэргүй 2023-12-25 68.100.239.120

Эрдэнэхүү ажилдаа сэтгэл гаргаж байгаа сайн залуу шүү !

Avatar

Нэргүй 2023-12-25 76.67.107.193

Xувьсгал жижиг зүйлээс эxэлдэг, Өнөрцэцэгийг суллаx бүx нийтийн ажил xаялтанд нэгдэцгээе !!!

Avatar

Нэргүй 2023-12-25 124.158.70.199

тэр яршиг өөө төвөг цаашаабаян хүүхэн аргаа олох биз улны бидэнд лай цаашаа

Avatar

Нэргүй 2023-12-25 202.131.248.156

Гэр байшингаа дулаалж утаагаа багасгаж чадахгүй бол тэр хөдөө рүү зай л зай л.

Avatar

Нэргүй 2023-12-25 202.131.248.156

энэ утаа үйлдвэрлэж байгаа гэр хорооллын халамж халамж гэд амаа ангайгаад унжиж байхаар унаад ирэхгүй гэсэн сэтгэхгүйтэй хүмүүс гэрээ байшингаа дулаалаасай. Тэгвэл утаа шууд 50% буурах боломж байна гэж шинэ MOOD р өнгөрсөн жил бүтэн ярьж танилцуулсан. Гэр байшингаа дулаал лал руудаа та нарын утаанаас болж хордож үхэж байна.

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.188.106

сайн ажиллаарай

Avatar

Нэргүй 2023-12-25 66.181.188.168

тэгвэл хүрэлсүхийн мутаци гэж нэрлэмээр шинэ өвчин юм байна. угаартаж үхсэнийг ингэж тайлбарлах гээ юу.

Avatar

Дэмий хүн 2023-12-25 139.5.218.68

Мэдлэг нь дутахаараа утаа руу чихээд л, толгойгоо цэнэглээрэй. Ажлаа хийж чадахааргүй л хүн байна ярьсныг нь уншихад

Avatar

Нэргүй 2023-12-25 202.9.46.78

ooroo um oilgoj unshaj chadah chadwargui l hun baina…
bichseniig ni unshwaas!!!

Avatar

XT bainguinf; 2023-12-25 216.38.195.74

STOCK

Avatar

vurys ui yed beleg erxtenryy XARLALT UGDUG, opug em yuj dapyi emchle 2023-12-25 216.38.195.74

dyyriaml saityydaar munguur texn texnlogi solij + xolboj, bugldun, Dyyriaml saitaar munguur bainga xylgaaildag baij bolzoshgyi gadni xylgaichdaa xuux. news deer ardbarsyg medee+ NAZIBAEM OPOSIN NIGRYEI XOTIN ZAM GYYR NURSAJ ZASAJ XETERXIO GALZUUTAL

Avatar

xamtragchas tseverldeg ni barigddaggyi baij bolzoshgyi, baaxan xyn nisexee ylcuin nusex deer bgaa 2023-12-25 216.38.195.74

xamt bugldun sait, Bankni dansuig dampyyryylj barimtas ballaj,

Avatar

xsgyi CJN yndaa 2023-12-25 216.38.195.74

XYMSYYDIIG BUUNUUR NI UBDGUUR NI TASDAJ, CJ XOLISON SYYNEESEE XUUX, idt

Avatar

ylcaasxuux; atc; 2023-12-25 216.38.195.74

NAZIBAEM

Avatar

BZSTmangar xymyys xichneen xynui nyyr zysej, xichneen xynui shydni emleg UBDULTUUr doxsic ; 2023-12-25 216.38.195.74

pokzlick.

Avatar

ytaanaas zopiydaar xopt xavdar, XOTC deer ajlaad dopomjlood UBJTEI, OPERATS Protsec byr deere ytasni kameraar 2023-12-25 216.38.195.74

budon shanaga taraasn xort xavdar bagassan,

Avatar

galzyy zasaglal ? ? ? ? 2023-12-25 216.38.195.74

UBCHIN TUSGAX BAINGA XULGAI XIIX XOBBITOI

Avatar

bainguin dyyriamlaar ard ni medgyi bish 2023-12-25 216.38.195.74

zopiydaar

Avatar

taarsan xylgaichdaa ajillyylj+ gadni ystgal xuux, fotoshop baaxan xyn opyylj ajillyylj aixaa medgyi XT byryygyi baimaarxynui yum myyxai, xybuin yumaa xychilsen, STOKLSON PASPORT STORAJE BAINGA XULGAI GAIDEE 2023-12-25 216.38.195.74

2 barilga dark alax gej barij S olgolt, Deever ebdej ys doosh aldaj, ys irgyi, gyilagchni xopoololryy XYCHILJ+ xylgaichtaigaa xolboj xychilj

Avatar

OB STOCK gyilagchlyylax green yabyyrgyi sanaa myyxai dord gomdoltoi yrd down taraasn baijh 2023-12-25 216.38.195.74

bainguin

Avatar

mangar, xuduu galzyy diildgyi ard ni medgyi bish duilgyi, XTxylgaich shynalaas uur xen bxav ataaj; 2023-12-25 216.38.195.74

cookiend ubdult ugch baisan dapyi apga xemjee abch, em yysan, ygaasan

Avatar

vitC, medleg xoopond ni STOK BOLJ news.mn yariani xel ashiglaj xylgaich galzyy zasaglaj diildgyi 2023-12-25 216.38.195.74

b12dyyriamlwr trakni opniy;

Avatar

- ylcuun 2023-12-25 216.38.195.74

-OB ;

Avatar

ozy; 2023-12-25 216.38.195.74

opon

Avatar

- yapux, neg uur, emnelguin standartuig shingentei tariyr shaxajbaigaag deer dopgyi xaraad yadaj l bgaa, bapiyltai xubun ch baix shig, gachin 2023-12-25 216.38.195.74

– baidag yumcpok- -## xsgyi, indco Xotuunc joplong ni dyr meden Umchilj tygjij XOT shees, b**s, xylgaichtaigaa tanxairsan bdltaiw, tz dagyy Trash xylgaichdaaraa daramtalj .

Avatar

asyyj, UBDGUUR tasdsan dyyriamal1 shaxaj idt eryyl ubchtei xynui ayul yu ch xuij opasni 2023-12-25 216.38.195.74

ubchlyylj,

Avatar

Нэргүй 2023-12-25 202.72.245.121

Холыг харж чадахгүй дарга сайд албан тушаалтантай байх там юм даа. утаа хүмүүсийн ухаан санааг хүртэл хордуулж маанагтуулж байгааг олон жишээнээс харж болно. Энэ бол гадны бодлого хэрэгжиж байгаа нь юм. Утаанаас нь салгахгүй байх бодлого бол Хятад-Оросын бодлого юм. Утаа ярьж хөлжигсөд л сүүлийн жилүүдэд олширсон уу гэхээс утаа бууруулах нэг ч улс төрч мяндагтан тушаалтан гарсангүй дээ.

Avatar

Нэргүй 2023-12-25 5.64.145.39

хятад орос хоёр моголчуудыг утаанаас яагаад салгах ёстой гэж? тэд биднийг утаатай байлгахаар тэдэнд тийм их ашигтай гэж үүү. бид л өөрсдөө арчаатай , бодлоготой , байж утаанаасаа салах ёстой юм биш үүү

Avatar

Нэргүй 2023-12-25 202.72.245.121

Мөхөөх, өөрсөндөө уусгах, газар нутагт шунах сонирхол тэдэнд үеийн үед байсан юм шүү. Түүхээ сайтар мэд. Эцэг өвгөд цусаа урсган амь биеэ үл хайрлан юуны төлөө тэмцсэн билээ

Avatar

Нэргүй 2023-12-25 202.72.245.121

Утаандаа мангуураа юу даа. Тэд биднийг утаанаас салгах ёстой гэж ойлгоод байгаа юмуу. Энэ дээр байгаа хэдэн гар гадны хөл гар болж монголын хөгжилд тушаа чөдөр болоод байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-12-25 202.72.245.121

Яана даа, 500 мянгуулханаа үлдэж, дэлхийн улсуудад мөхөж байгаа орны тоонд нэрлэгдэж явахдаа ч өндийж боссон үндэстэн юмсан. х*******н э****з хурлийзуудын бодлого бодитой хэрэгжиж чимээгүйгээр энэ улс орныг мөхөөхөөр бодлогоор үзэж байгаагийн жишээ энэ утаа юм даа. Утаа түгжрэлийн эсрэг юу ч хийж чадахгүй төртэй байгаадаа гутаж байна. Эд бол биднийг мөхөөх их үүрэг хүлээсэн улс юм гэж ойлгож байна. Утааг мөнгө гэж харна гэхээр өөр юу гэж ойлгох вэ

Avatar

иргэн 2023-12-25 112.72.9.42

Зөв, зоригтой ярьж бна. Түмний төлөө байгаад баяртай бна. Мөнх хөх тэнгэр таныг өршөөг ээ.

Avatar

Нэргүй 2023-12-25 5.64.145.39

гэвч чин шудрага байхад нь дарамт ирдэг ажээ . тэр эмнэлэгийнх нь эзнийг шууд нэрлэж чадахгүй эзнээсээ айсан албат лугаа бултаж байх ч гэж…. Монголд хаана тийм итгэж болохоор шилэн данс өндөр ёс суртахуун байгаа юм бэ

Avatar

баяр 2023-12-25 202.21.124.129

нарантуул дээр монгол гэр дулаалаад цахилгаан тень тавьсан байна. ядаж өөрийнхөө төлөө дуурайгаад хийгээд гал түлэхээ больчихмоор байна. зүгээр салхи нэвтэрдэггүй цаас орсон байна. энгийн галалгаатай гэртэй хаьцуулсан байна лээ. зүгээр өөрийнхөө төлөө л хийчих

Avatar

Нэргүй 2023-12-25 103.57.95.187

манай улсад тамхины хэрэглээ хэт их бгаа нь үнэн шүү. хөгшин залуу эр эмгүй л энд тэнд тамхи зуусан татсан харагдах юм.

Avatar

Зочин 2023-12-25 76.220.74.140

Хүнс агаар хөрсний гээд бүгд бохирдолд орж дээ. Хөдөө сумд амьдарвал нэг амархан чадарчихгүй амьдрах юм шиг байна

Avatar

Иргэн 2023-12-25 202.131.227.82

Гэр хороололд амьдарч байгаа иргэд маш их утаан дотор амьсгалахад маш хүнд нөхцөлд амьдарч байна. Төр засаг агаарын бохирдлыг бууруулахад бүх анхаарлаа тавимаар байна. Та орлого ихтэй ч, өндөр албан тушаалтай ч энэ агаараар амьсгалж байгаа. Үхэл ойрхон байна гэсэн үг.

Avatar

Нэргүй 2023-12-25 202.131.227.82

Агаарын бохирдол, утаа хүнсний аюулгүй байдал зэргээс шалтгаалан өвчлөл ковидын уршиг нэмэгдснээр өвчлөл хавдрын эх болж сүйрүүлж байна. Өвчлөл бүр залуу хүүхдүүд их нэрвэгдэж байна

Avatar

Нэргүй 2023-12-25 76.67.107.193

МӨНГӨ ИДЭЖ УТАА УЛАМ ИXСЭЭД МАН-ИЙНXАН ҮНЭНИЙ ДУУ XООЛОЙ МӨНX-ЭРДЭНЭ ӨНӨРӨӨ НАРЫГ XОРИОД БОСОX БОЛЖЭЭ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж