Kelly Osbourne: Намайг бусадтай бүү харьцуул

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Kelly Osbourne: Намайг бусадтай бүү харьцуул

Нэрт дуучин Ozzy Osbourne болон Sharon нарын охин Kelly Osbourne өөрийг нь бусад алдартнуудын охидуудтай харьцуулж ярихыг үзэн яддаг гэнэ.

Өдгөө 25 настай дуучин бүсгүй “The Osbournes” нэртэй ТВ шоугаараа нэрд гарсан ба дуу дуулахаас гадна телевизийн салбарт чамгүй амжилттай ажиллаж байгаа юм.
Өөрийгөө алдартай хүний охин гэдгээрээ биш хувь хүн гэдэг талаасаа олонд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч явдаг тэрбээр “Хүмүүс миний нэрийг сонсонгуутаа л миний тухай биш эцэг эхийн маань тухай төсөөлөөд эхэлдэг. Энэ бол маш хэцүү. Би сайн ч явсан муу ч явсан аав ээжийн нэр хүнд минийхтэй хамт яваа гэж бодохоор нэг талаар их хариуцлага ирдэг. Хүссэн зүйлээ хийхэд энэ саад болдог тал ч бий.

Хэзээ нэгэн өдөр хүмүүс намайг хувь хүн гэдэг үүднээс 100 хувь хүлээн зөвшөөрдөг болвол тэр миний амжилт” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж