Баярын өдрүүдээр үзэх 5 кино

Баярын өдрүүдээр үзэх 5 кино

Баярын өдрүүдээр үзэх 5 кино

Шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлөх аргагүй гэдэг. Нээрээ ч сэтгэлд хоногшиж, дурсамжид мөнхөрсөн кино баярын уур амьсгал нэмдэг. Иймээс удахгүй тохиох шинэ жилийн баяраар үзэх таван киног санал болгож байна.

1. Last Christmas (2019) Та ид шидийн мэт хайр дурлалд итгэдэг үү?  Энэ кино таны зүрх сэтгэлийг хөдөлгөж, энэ хосын төлөө инээж бас гуниглахад хүргэнэ. Зул сарын кинонуудын жагсаалтын хамгийн эхэнд энэ киног сонгож, заавал үзээрэй.
2.  The Nightmare Before Christmas (1993)Жак гэх нэгэн залуу зул сарын баярын тухай олж мэдэж, түүнийг дагаад энэ ид шидийн баяраар ямар өөрчлөлтөд орохыг хараарай. Сүнсний баяр эсвэл зул сарын баяраар үзэхэд гайхалтай тохирох тус анимейшн бол бүх цаг үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм.
3. The Christmas Chronicles (2018) – Уг кинонд хоорондоо таарамж муутай ах, дүү хоёр Сантагийн ханцуйд нуугдан хамтдаа аялж буй тухай өгүүлдэг. Гэрт нь айлчлан ирсэн Сантагийн ханцуйд нуугдаж амжсан тэд зул сарын өглөө болохоос өмнө бяцхан хүүхдүүдэд бэлэг тараах хэцүүхэн даалгаврыг биелүүлэхэд нь тусална.
4. Klaus (2019) – Залхуу, ямар ч өөртөө итгэх итгэл, хүсэл эрмэлзэлгүй, чинээлэг айлаас гаралтай шууданч залуу Жесперийн зан араншин, хандлагыг нь өөрчлөхийг хүссэн эцэг нь "Smeerenbur"-ийн нэгэн арал руу явуулдаг.

5. Би чамд хайртай (1985) Шинэ жилийн баярын сэдэвтэй биш ч киноны төгсгөл хэсэг хүн бүрт шинэ жилийн дурсамжийг нь сэргээдэг билээ. Би чамд хайртай киноны зохиолыг И.Нямгаваа бичиж, Б.Балжинням найруулсан юм.

Б.Нарангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-24 202.126.89.4

Мөн Оррсын ИЙМ НЭГЭН ЯВДАЛ, УУРАНД СУУСАН ПАЯН, ИВАН ХААН МЭРГЭЖЛЭЭ СОЛЬСОН НЬ, МӨН WALT DISNEY-н Хүүхэлдэйн Кинонууд 💖💖💖

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж