Василис Фрагкиас Монголын шигшээг удирдахаар боллоо

Василис Фрагкиас Монголын шигшээг удирдахаар боллоо

Василис Фрагкиас Монголын шигшээг удирдахаар боллоо

Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс шигшээ багийн дасгалжуулагч болон тамирчдын өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлалаа. Монголын шигшээ баг ирэх оны хоёрдугаар сарын 22-ны өдөр 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх эхний тоглолтоо Хятадын эсрэг хийх билээ. Тэгвэл тус багийг грек мэргэжилтэн Василис Фрагкиас удирдахаар болжээ. Өдгөө Эрдэнэтийн Уурхайчид багийг удирдаж буй тэрбээр энэ жил залуучуудын шигшээ багийг удирдан Чендүгийн универсиадад оролцсон амжилттай.

Сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэлд "МСБХ-ноос дөрвөн жил тутам зохион байгуулагддаг Ази тивийн хамгийн том сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Грек улсын иргэн Василис Фрагкиастай хамтран ажиллахаар тохиролцож хамтын ажиллагааны гэрээг байгуулан албан ёсны боллоо.

Багийн амжилтаас шалтгаалж гэрээний хугацааг 2025 оны Азийн аваргыг дуусах хүртэл хийсэн ба залуучуудын хоёрдугаар шигшээ баг байгуулан шигшээ багийн залгамж бэлдэх, өөрийн онцлогт таарсан шигшээ багийн хөтөлбөртэй болох зэрэг хөгжлийн томоохон алхамуудын хамтран хийн хэрэгжүүлж, суурилиулах зорилгуудыг тавьлаа. МСБХ-ны 2023 оны IV улирлын улирдах зөвлөлийн хурлаар тус шийдвэрийг гаргасан ба уламжлалын дагуу шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг 30 хүнээр зарласан. Өргөтгөсөн бүрэлдэхүүнээс 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэнэ" гэжээ.
Мөн багийн скаут буюу тоглолт судалгаанд туслахаар серби мэргэжилтэн, өдгөө Хасын Хүлэгүүд багийн туслах дасгалжуулагчийн ажлыг гүйцэтгэж буй Велибор шигшээ багт нэгджээ. Үүн дээр шигшээ багт ажиллаж байсан Уурхайчидын дасгалжуулагчийн албанд нэгдсэн Ц.Азбаяр, Бишрэлт Металл багийн туслах дасгалжуулагч Б. Тамжид, BCH Гарьд багийн менежер Ч.Ижилболд дасгалжуулагчид ажиллах гэнэ.
Монгол Улс хэсэгтээ Хятад, Гуам, Японы шигшээ багуудтай өрсөлдөнө.
Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлав. Туршлагатай Б.Билгүүн, Т.Санчираас эхлээд Америк, Тайваньд буй Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, энэ улирал дээд лигт танигдаад байгаа О.Содномжамц, Б.Ган-Эрдэнэ тэргүүтэй 30 тамирчин дуудагдлаа. Харамсалтай нь, энэ улирал тун сайн тоглолтыг үзүүлж, фэнүүдийн анхааралд ороод байсан Б.Тулуй, Б.Сүхбат нар дуудагдсангүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-24 66.181.161.225

Амжилт хүсэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж