О.Хангай аварга өргөөнд хүртсэн түрүүгээрээ Ч.Санжаадамба аваргыг гүйцлээ

О.Хангай аварга өргөөнд хүртсэн түрүүгээрээ Ч.Санжаадамба аваргыг гүйцлээ

О.Хангай аварга өргөөнд хүртсэн түрүүгээрээ Ч.Санжаадамба аваргыг гүйцлээ
“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр/2023.12.2/ боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Ж.Ням-Эрдэнэ үзүүрлэв.
О.Хангай аварга тус барилдаанд түрүүлснээр бөхийн өргөө, заалны барилдааны 28 дахь түрүүгээ хүртэж, 2000 оноос хойш заал танхимын барилдаанд хамгийн олон түрүү хүртсэн улсын цолтой бөхчүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Түүнээс өмнө Ч.Санжаадамба аварга 27 удаа түрүүлээд байсан юм.
Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа. Харин наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Д.Анар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын харцага Б.Цэдэнсодном нар үлдэв.
“Эм Жи Ө транс” ХХК-аас уран барилдааны шагналыг аймгийн арслан Э.Буянтогтоход, уран дархан н.Гансүх өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид тус тус гардуулсан юм.
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан улсын манлай заан Д.Мягмарт МҮБХ болон Ховд дэвжээ, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, шавь нар, үе тэнгийн бөхчүүд, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлжээ.
Тус барилдааны зохион байгуулагчдын зүгээс барилдсан бүх бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, үзэгчдийн дундаас есөн азтай үзэгч тодруулан тус бүр нэг сая төгрөг гардуулсан.
Мөн түрүү бөх долоон сая, үзүүр бөх таван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд гурван сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардсан аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэниргэн 2023-12-24 66.181.160.83

Сайран аврага шүү

Avatar

иргэн 2023-12-24 202.21.117.210

Ховдын бөхчүүд яалтачгүй энэ цагийн хоймор эзлэн байна даа. Зууны манлай заан Д.Мягмарын нэрэмжит барилдаан чансаа өндөр зохион байгуулалт үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан болсоон. Ардын жүжигчин Зангад гуай Буянт гол дуугаан дуулаад энэ арга хэмжээний жинхэнэ сурпериз байлаа. Хүчит заан Батзориг Мягмарсүрэн, харцага Амартүвшин тэргүүтэй бөхчүүд дүү нартайгаа гайхалтай сайхан зохион байгууллаа.

Avatar

Ард 2023-12-24 174.230.192.212

Хулгайч Батэрдэнэ юугаа хийж яваа юм бэ? Хахаха

Avatar

Зочин 2023-12-24 59.153.113.109

"ТҮРҮҮ" Л БОЛ "ТҮРҮҮ" ШҮҮ ДЭЭ! АТААРХААД Ч БАЙГАА ШИГ ХОЁРЫН ХООРОНД "ЭМ" ЗАН ГАРГАЖ БАЙГАА НӨХДҮҮД "ЧАВГАНЦ" ЗАНГАА НУУЖ ЯВЦГАА!!!

Avatar

Бадарч тахар 2023-12-24 66.181.185.11

Заалны баоиддааныг ямар барилдаан гэх вэ дэ ! нохойн жогорхой шүү дэ !

Avatar

Зочин 2023-12-24 103.212.118.153

заалны барилдааны түрүүг тоолж л байдаг, заалны барилдаан бүр чанартай биш, тэгэхээр түрүү нь ч түрүү гэхэд хэцүү, фракцынхаа хэдийг цуглуулаад л нэг түрүү ш дээ, кк

Avatar

Zochin 2023-12-24 202.55.188.123

Түрүүний тоо гүйцчих вий дээ.

Avatar

Нэргүй 2023-12-24 66.181.188.13

Тиймээ, нээрээ аливаа юм тоотой, хэмжээтэй, хязгаартай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж