Гурван ихэрт гурван өрөө байр бэлэглэв

Гурван ихэрт гурван өрөө байр бэлэглэв

Гурван ихэрт гурван өрөө байр бэлэглэв

Дорноговь аймагт 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр гурван ихэр хүү мэндэлсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал хүүхдүүдэд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулан өгөв. Хүүхдүүдийн аав ээж Ж.Хүдэрчулуун, Г.Эрдэнэбаяр нар Сайншанд сумын 7 дугаар багт шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороолол дахь гурван өрөө байрны түлхүүрийг хүлээж авав. 

Хөвгүүд одоо нэг ой гурван сартай эрүүл саруул өсөн торниж байна. Ихрүүдийн нэрийг Х.Оргих, Х.Хангай, Х.Далай гэдэг ажээ. 

Б.Нарангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-24 202.179.21.235

Монголын үрс маш олон болтугай. Баярлалаа

Avatar

Нэргүй 2023-12-24 38.42.106.107

Хөөрхөн амьтад вэ 🫠 Засаг өөрийнхөө мөнгөөр өгчихөж байгаа юм байх даа 🤔

Avatar

ЗОЧИН 2023-12-24 202.70.44.46

Баяр хүргэе сайн үйлс дэлгэрэх болтугай

Avatar

Нэргүй 2023-12-24 139.5.216.253

Дэлгэрсайхан гишүүн өгсөн байхаа. Түүнээс өөр ийм юм өгөх хэн байхав

Avatar

Нэргүй 2023-12-24 195.123.209.128

Сонгуулийн шоу биш бол яах вээ, болж бн

Avatar

Will Smith 2023-12-24 202.21.105.9

Энэ зурагнууд нэг л тийм тааруухан фотошоп шиг харагдаад байх юм…

Avatar

Нэргүй 2023-12-24 202.126.89.195

Очоод харж болно ш дээ .Хамаг итгэлээ хаана гээчихсэн хүн гээч вэээ ?

Avatar

Нэргүй 2023-12-24 66.181.191.81

аль нэр нь аавынх нь нэр юм бол, хоёр эрэгтэй хүнээс гарсан 3 ихэр хүү юм уу, ккккккк, хөөрхөн юм аа. наргиа шүү. гэрлэлтээ батлуулахад нь аав нь аль нь вэ гэж асуусан л байж таарна. кккк

Avatar

Нэргүй 2023-12-24 202.9.40.253

Аймгийн засг даргад баяр хүргье. Аймгуудын засаг дарга болгон иргэдээ ингэж харж үзэж тус дэм болж байвал тэдний ажил үйлсийг
нь иргэд нь дэмжих болно. Мөн хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж байгаа аав, ээж хоёрт баяр хүргье. Монгол айл өрх бүр 3-аас доогүй хүүхэдтэй байвал бид олуулаа болно. улс орон маань хөгжин цэцэглэх боломжтой болно. Цөөхөн хүн амтай улс хөгжих боломж муу юм

Avatar

Засаг дарга биш бх 2023-12-24 202.9.40.208

Засаг дарга хувиасаа өгөөгүй бол байгууллагыг төлөөлөж засаг дарга гардуулсан гэж бичих нь зөв бх,харин хувиасаа өгсөн бол албан тушаалыг нь бичихгүй бх нь агуулгын хувьд зөв бх

Avatar

ОД 2023-12-24 103.57.92.116

БУЯНТ ҮЙЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж