Энэтхэгийн далайгаар химийн бодис тээвэрлэж явсан хөлөг онгоц Иранаас хөөргөсөн нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөнийг АНУ мэдэгдлээ. Тодруулбал, "Chem Pluto" хөлөг орон нутгийн цагаар Бямба гаригийн 10:00 цагт Энэтхэгийн эргээс 370 км зайд цохилтод өртсөн байна. Далайн аюулгүй байдлын "Амбрей" компанийн мэдэгдсэнээр уг хөлөг Израильтай холбоотой бөгөөд Саудын Арабаас Энэтхэг рүү явж байжээ.
Цохилтын улмаас гарсан галыг унтраасан бөгөөд амиа алдсан хүн байхгүй. Гэхдээ хөлгийн цистернийн бүтцэд гэмтэл учирч, хөлөг усанд автсан. Энэтхэгийн тэнгисийн цэргийнхэн тусламж үзүүлэхээр нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцоо илгээжээ.
"Chem Pluto" нь Либерийн далбаатай, Японы эзэмшилд байдаг, Нидерландад үйл ажиллагаагаа эрхэлдэг химийн бодис тээвэрлэгч хөлөг онгоц аж.
Йемен дэх Ираны дэмжлэгтэй Хусит босогчид Улаан тэнгис дэх хөлөг онгоцууд руу сүүлийн үед хэд хэдэн удаа халдсан. Тухайлбал, өчигдөр Хусит бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутгаас Улаан тэнгис дэх олон улсын тээврийн зам руу хоёр ч баллистик пуужин харважээ. Мөн бүс нутагт эргүүл хийж байсан АНУ-ын хөлөг онгоц дөрвөн ч нисгэгчгүй онгоцыг устгасан гэв.
Хусит босогчид Газын зурваст үргэлжилж буй дайны улмаас Израильтай холбоотой хөлөг онгоцуудыг онилсон гэж үзэж байна. Халдлагад өртөх эрсдэл ихэссэн тул усан тээврийн томоохон компаниуд Улаан тэнгис дэх үйл ажиллагаагаа түр зогсоогоод буй.
Эх сурвалж: BBC
Зочин 2023-12-24 202.9.40.217
сайхан мэдээ байна.барууныхны эсрэг бүгдээрээ тэмцэх ёстой.дэмжиж байна.
Нэргүй 2023-12-24 172.58.222.215
Тэгснээ энэ нисдэг тэргэн дээр палестины далбаа бнуу үгүй юу. Барууны мэдээ, барууны сургужльтай мэдээлэгч ийм сэжиг. Зураг нь хүртэл цаанаа нэг буруу мэдээ түгээсэн
Иргэн 2023-12-24 66.181.190.160
наад юмаа ялгаж салгхад бичлдээ. иран ч юм шиг хусит ч юм шиг хольж хутгаад бх юм.
Нэргүй 2023-12-24 5.161.99.64
Эд нар палестин шиг арьсаа хуулуулах гээд л өдөөд бна даа. Дараа нь аллаа хядлаа гээд уйлан дуугараад байдаг.
хариулт 2023-12-24 66.181.189.152
Иракт байрлаж байгаа АНУ ын цэргийн байгууламжид ИРАНчууд үе үе халддаг .
Нэргүй 2023-12-24 66.181.178.210
80955877
S 2023-12-24 66.181.178.210
ANYSDN8095T877
Нэргүй 2023-12-24 202.126.88.207
Иемений хуситууд гэж гарчиглаач. Иран байсан бол дэлхий даяар шуугиж АНУ иранд дайн зарлах сайхан үалтаг болно.
Нэргүй 2023-12-24 203.91.115.53
Иран бол Ирак бишээ тиймгүй бол АНУ с чинь аль хэдийн дайрчих байсан байлгүй