Монголын урчуудын эвлэлийн соёл урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулан, шилдэг бүтээлүүдийг тодруулжээ. Энэ хүрээнд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэв.
2023 оны шилдгээр МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Т.Даваасамбуу, Т.Одон нар тодорч “Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал” хүртсэн бол Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбар 2023 оны шилдэг салбараар тодорсон байна.
Харин оны шилдэг бүтээлүүдээр:
МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ч.Болорын "Ханан хэц" бүтээл /Уран зургийн төрөл/
МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Мөнхжаргалын "My lord, Do you know me ? I am your horse!" бүтээл /Монгол зургийн төрөлд/
МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Б.Орхонтуулын "Цаг хугацааны дурсгалд" бүтээл /Контемпорари орчин үеийн төрөлд/
МУЭ-ийн гишүүн уран бүтээлч А.Очирболдын "Монгол поло" бүтээл МУЭ-ийн гишүүн уран бүтээлч А.Очирболдын "Монгол поло" бүтээл /Уран баримлын төрөлд/ тус тус шалгарчээ.
Шилдэг бүтээлийн үзэсгэлэн урлаг сонирхогч хэн бүхэнд нээлттэй.
Холбоотой мэдээ