Дэлхий дахинд өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг "BBC" агентлаг гэрэл зургаар тоймложээ. Энэхүү гэрэл зургуудыг товч тайлбартайгаар доор хүргэж байна.
Зул сарын баярын арга хэмжээнд оролцохоор Санта Клаусын хувцастай Гранд Каналаар хөвж яваа хүмүүс. Венец, Итали.
Исланд улсад арваннэгдүгээр сараас хойш хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгдсээр байна. Хэдэн долоо хоног үргэлжилсэн газар хөдлөлтийн дараа нутгийн баруун өмнөд хэсэгт орших Рейкьянес хойгт галт уул дэлбэрчээ. Дээрх зурагт нутгийн иргэд галт уул дэлбэрэхийг харж зогсоно.
Хятадын хойд хэсгийн нутгуудаар огцом хүйтэрч, онгоцны нислэгүүд хүртэл цуцлагдсан тохиолдол гарсан. Цаашид ч хүйтрэхийг цаг уурын мэргэжилтнүүд сануулж буй. Янтай хот, Шаньдун муж.
Үүрээр хөөрөх агаарын бөмбөлгүүд. Теотихуаканы пирамид, Мексик.
Конго улсад ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Одоогийн ерөнхийлөгч Феликс Цисекеди хоёр дахь удаагаа сонгогдохын төлөө 18 нэр дэвшигчтэй өрсөлдөж байна. Дээрх зурагт Киншаса хотын сонгуулийн санал хураалт шөнө дөл болтол үргэлжилж буй байдлыг харуулжээ.
Английн Амесбери хотын ойролцоох Стоунхенж чулуун байгууламж. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жилийн хамгийн урт шөнө дуусч байна. Дээрх зурагт өвлийн туйлын баярыг тэмдэглэж байгаа хүнийг харуулжээ.
Астон Вилла багийн хаалгач Эмилиано Мартинес болон Брентфордын довтлогч Нил Маупай нар хөлбөмбөгийн тэмцээний үеэр зодолдсон нь.
Токиогийн Шибүяа дүүрэгт зул сарын баярт зориулсан гэрлэн чимэглэлийн өмнө зургаа авхуулж буй охид.
Тайландаас Индонез руу хууль бусаар хил давуулсан орангутануудыг өнгөрсөн долоо хоногт эх оронд нь буцаажээ. Энэ үйл ажиллагааны үеэр Шизука нэртэй долоон настай эм орангутаны зургийг дарсан нь энэ юм.
Чехийн Прага дахь Чарльзийн их сургуульд галт зэвсгийн халдлага гарч, 14 хүн нас барсан. Орчин цагийн Чехийн түүхэн дэх хамгийн аймшигт халдлагын дараа байгуулсан түр бунханд цэцэг өргөж буй зураг.
Холбоотой мэдээ