Хүүхдийн хөгжил, нийгмийн оролцоог дэмжих, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмд үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол 31 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдлаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар Баасан гаригт онцлох хүүхдүүдэд батламжийг гардууллаа.
2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд
- Оюун ухаан
- Сурлага
- Урлаг, уран бүтээл
- Биеийн тамир, спорт
- Байгаль хамгаалал
- Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
- Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
- Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд,
- Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
- Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1032 хүүхэд өрсөлджээ.
Эндээс онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчлан, үе тэнгийнхнээ манлайлсан 36 хүүхэд “2023 оны ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарав.
Харин багийн төрөлд үндэсний хэмжээнд 54 баг өрсөлдөж, Сонгинохайрхан дүүргийн Өнөр Цогцолбор сургуулийн Гимнастикийн Хурд багийн тамирчид, Дархан-Уул аймгийн Бүжгийн спортын Хос тамирчин Ч.Айдаулет, Э.Анужин нар, Өмнөговь аймгийн U12 сагсны эрэгтэй баг, тамирчид, Баянгол дүүргийн Ой тогтоолтын багийн тамирчин Ц.Номин- Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ нар, Дорнод аймгийн Дорнын бүжиг хамтлаг, Өвөрхангай аймгийн Ирмүүн-6 бүжгийн хамтлагууд тус тус “2023 Оны ОНЦЛОХ БАГ”-аар шалгарсан байна.
МАНАН 2023-12-24 103.57.94.204
оны шилдэг улс төрчдийг шалгаруулахгүй юм уу МАНгарууд аа хэн нь хамгийн их Хулгай луйвар хийсэн бэ гэдгийг салбар бүрээс тодруулбал гоё юм бишүү.. оны шилдэг нүүрсний Хулгайч МАНгар
hun 2023-12-24 103.57.93.207
yiah manai hadam ah ain