"Сатан-2" цөмийн зэвсгийг хариуцаж байсан Оросын генерал Олег Фролов Москваг донсолгосон луйврын хэргээр баривчлагдав. 61 настай Олег Фролов нь Оросын сансар судлалын "Роскосмос" агентлагийн дэд захирал юм. Түүнээс гадна өөр хоёр хүн хуйвалдааны хэргээр баривчлагдсан байна.
Тэрбээр Оросын төрөөс дөрвөн сая фунт стерлинг хулгайлах ажиллагаанд оролцсон гэж буруутгагджээ. Тодруулбал, Фролов тэргүүтэй гурван хүн тоног төхөөрөмж худалдан авахад зориулагдсан 435 сая рубль буюу дөрвөн сая орчим фунт стерлингийн хэрэгт холбогдсон. Хэрвээ тэд гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Үүнээс өмнөхөн өөр нэг нууц төсөл дээр ажиллаж байсан сансрын мэргэжилтэн Евгений Постриган учир битүүлгээр нас барсан.
Олег Фролов нь Сатан-2-ын боловсруулалт, үйлдвэрлэлийг ойроос харсан сайн мэдэх хүн. Сатан-2 нь дэлхийн хамгийн том баллистик пуужин бөгөөд 208 тоннын даацтай. Энэ нь 14 давхар цамхагтай тэнцэхүйц өндөр.
Сатан-2-оос гадна тэр цөмийн чадвартай "Авангард" хэт авианы пуужинтай холбоотой байв.
Олег Фроловтой хамтарсан гэх нэг этгээд нь пуужингийн зэвсгийн удирдамжийн системийг боловсруулдаг "Geophysics-Cosmos" компанийн судалгааны захирал Евгений Фомичев юм. Фомичевыг Фроловтой ойр ажиллаж байсан гэж үздэг. Гурав дахь этгээдийн нэр хараахан тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: THE SUN
Холбоотой мэдээ