Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна

Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна

Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна

Монголын Үндэсний музей, Катарын Үндэсний музей хооронд 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани нар гарын үсэг зурлаа.

Монголын Үндэсний музей нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Катарын Үндэсний музейтэй 2020 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар улсын нийслэл Доха хотод “Нүүдэл" (On the Move) олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан юм.

Энэ өдрүүдэд Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани тэргүүтэй төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс Монгол Улсад зочилж байна. 2024 онд Монгол Улс, Катар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох бөгөөд ойг тохиолдуулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

S 2023-12-24 66.181.178.210

SEXSDN80955877

Avatar

ZOCHIN 2023-12-24 101.189.22.137

UG N BOL GEHDEE ……

Avatar

Сб 2023-12-24 202.55.188.106

Бодлого ярьдаг захирал тавиач, даль даль гэсэн юмнуудаар дүүрлээ.

Avatar

Нэргүй 2023-12-24 98.184.242.27

Katariig hariutsaj bgaa elchin said Sergelen uneheer sain ajilaj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж