Хамас болон Жихадын 200 дайчинг Израиль баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.24-нд нийтлэгдсэн

Хамас болон Жихадын 200 дайчинг Израиль баривчилжээ

Хамас болон Жихадын 200 дайчинг Израиль баривчилжээ

Израилийн арми Хамас болон Исламын Жихад бүлэглэлийн 200 орчим хүнийг баривчилж, байцаалт авахаар болсон гэлээ. Баривчлагдсан дайчдын зарим нь энгийн иргэдийн дунд нуугдсан байсан бөгөөд сайн дураараа бууж өгсөн аж.

Хамасын дайчид аравдугаар сарын 7-нд Газын зурвасаас Израилийн өмнөд хэсэг рүү дайран орж, 1200 хүний ​​аминд хүрч, 240 орчим хүнийг барьцаалсаны дараа Израиль хариу ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Газын зурваст дор хаяж 20 мянган хүн амиа алдаж, 50 мянган хүн шархадсан гэв. Израиль Газын зурвас дахь энгийн иргэдийг дүрвэхийг тушаасаар байна. Хамгийн сүүлийн тушаал ёсоор 150 мянга орчим хүн дүрвэжээ. 

Гэвч Газаас холдлоо гээд аюулгүй газар ховор тул хүмүүс хаашаа явахаа мэдэхгүй байгааг албаныхан хэлж буй. Олон хүн хэд хэдэн удаа ийш тийш нүүж, дүрвэж явна.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх өргөн хүрээний завсарлага, коридор нээх тухай тогтоолыг Баасан гаригт баталжээ. Газын зурвас дахь Палестины хүн амд хүмүүнлэгийн тусламжийг нэн даруй, аюулгүй, саадгүй үргэхийг зөвшөөрөх, хөнгөвчлөх, боломж олгохыг тогтоолын төсөлд дурдсан байна. Мөн барьцаалагдсан бүх хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллахыг уриалжээ. 

"Израилийн довтолгоо нь Газын зурваст тусламжийн хуваарилалт хийхэд асар их саад тотгор учруулж байна" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэллээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж