Эзэнгүй нохой, муурыг "барих" ажил энэ сарын 27-ноос эхэлнэ

Эзэнгүй нохой, муурыг "барих" ажил энэ сарын 27-ноос эхэлнэ

Эзэнгүй нохой, муурыг "барих" ажил энэ сарын 27-ноос эхэлнэ

УИХ-ын энэ сард баталсан “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-д эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулахаар тусгажээ.

Тус хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байр” байгуулж байна. Ингэхдээ Шувуун фабрикаас цааш, Биокомбинат дахь хуучин хар үнэгний аж ахуйн байрыг тойруулж, хашаалж байгаа юм. Орон сууц, нийтийн аж ахуйн газраас засварын ажлыг хийж, тохижуулж байгаа ажээ. Уг байр нь 10,000 орчим нохой, муурын багтаамжтай бөгөөд том, жижиг, эр, эм гэж ангилж байлгана.

Тэгвэл энэ сарын 27-ноос Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй нохой, муурыг “барих” ажлыг зохион байгуулж, түр байлган асрамжлах байранд аваачих бөгөөд эзэнтэй болгох арга хэмжээг мөн авах болжээ. Тус үйл ажиллагааг Нийслэлийн урсгал зардлаас санхүүжүүлнэ.

УИХ-ын шийдвэрээр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” мөрдөгдөх бөгөөд тус хуулийн: 

27 дугаар зүйлд. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа

  • 27.1. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
  • 27.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл

47 дугаар зүйлд. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах

  • 48 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчлахыг хориглох
  • 48.1. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, уриалсан, өөгшүүлэн дэмжсэн, өдөөн турхирсан зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, нэвтрүүлэг, мэдээ бүтээх, нийтлэх, байрлуулах, түгээхийг хориглоно гэж заажээ.  

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-24 67.134.205.24

Тэжээж чадахгүй гудамжинд гаргачихаад хайр дур яриад яах вэ. Гэхдээ хэн хэнээ бодоод шууд устгасан нь дээр бхөө. Би өөрөө тэжээвэр амьтантай хүн шүү. Аятайхан байлгах гээд л хичээдэг юм

Avatar

Нэргүй 2023-12-24 47.227.179.89

устгасан нь дээр байхоо, өнгөрсөн зун унаа байхгүй Энх тайвны гүүрний доогуур алхаж байгаад сүрэглэсэн нохойнд бариулах дөхсөн шүү .Гүйгээд бол нэмэргүй юм байна лээ.

Avatar

Анчин 2023-12-24 103.57.94.204

сайн дураар аа нохой устгах галт зэвсэгтэй анчидад зөвшөөрөл олгоод шийдэж болох юм бишүү 5 золбин нохой устгавал галт зэвсгийн татвар чөлөөлөх гх мэт арга хэмжээ бж болохгүй юу

Avatar

No dog 2023-12-24 103.57.94.204

буудаж устгах нь зөв шийдвэр..ядуу тарчиг төсөвийн мөнгөө хэмнэх үүднээс зөв шийдвэр гаргаарай. УБ хотын хөрөнгө мөнгө шаардлагатай маш олон асуудал яригдаж бичигдэж хүлээгдэж байгаа бага ч хамаагүй хэмнэлт хий. Золбин нохой муур татвар төлөгчдийн мөнгөнөөс зулгаадаг буруу жишиг байж болохгүй тэжээдэг саатуулах байр нтр гээд багагүй зардал гарна

Avatar

Нэргүй 2023-12-24 202.55.188.39

300000мянган нохойтой жил бүр 100000нохой гудамжинд хаягддаг 70000нохойг хүмүүст хараалган байж бууддаг байдаг сайжрахгүй нохойн татвар гэж маш өндөр байлгах хэрэгтэй5-10сая бол яг тохирохоор байгаа

Avatar

mongol uls maani hugjij bn shu 2023-12-24 126.156.184.245

mash zuw. saihan medee bn. bayarlalaa
mongol uls maani hogjij bn shu!

Avatar

Нэргүй 2023-12-24 202.126.88.207

Манай зуслангийн хашаагаар нэг золбин нохой. Алуулахаас зүрхшээгээд устгалын компани дууддаггүй одоо харин асрах шазартай болж. Шувуунд байгуулах юм бол ойрхон юм байна. Утсаа тавиач

Avatar

Зочин 2023-12-24 103.212.118.153

манай дээдэс нохой, мууранд хүнлэг хандаад сүйд болоод байгаа юм шиг ч үнэн санаа нь өөр л дөө, устгаснаас асрах нь хамаагүй илүү зардалтай нь ойлгомжтой, төсөв мөнгө нь ч овоо л юм байх байлгүй, том төсвөөс том л иднэ нь ш дээ, шалтгаан нь ердөө л энэ

Avatar

Нэргүй 2023-12-24 202.126.89.159

Зөв хууль гарчээ

Өдөр хүүхдийн дэргэд буудаж бсан даа

Avatar

Нэргүй 2023-12-24 202.21.108.52

Орон гэргүй хүн сонгуульд хэрэггүй учир Хүн халамжлах газар байгуулахгүй л дээ¡!!!!!!!

Avatar

zochin 2023-12-24 76.67.107.193

Юутайч ноxой муур алаx буруу. Угаасаа 10 гаруй насалдаг амьтад зайлуул эзэн олж өгөөд зөнөөд ирэxээр нь бурxны замд үд.

Avatar

Нэргүй 2023-12-24 47.227.179.89

битгий х** машин тэрэггүй хотын зах руу амьдардаг хүмүүс бариулан алдаж байна . Хотын төвд амьдардаг, унаатай хүмүүст ямар нохой ойртох биш

Avatar

d 2023-12-24 59.153.85.103

Здаа мөнгө нь илүүдээд байгаа юм уу? Наад олон нохой, муурыг чинь угаасаа тэжээж барахгүй. Устгах хэрэгтэй. Тэр амьтны эрх ярьдаг здакууд нь тэр баруундаа очиж хуцвал таарна. Амьтан битгий хэл хүн нь Монголд турж үхэх гэж байхад битгий хуцацгаа.

Avatar

Bagi 2023-12-24 202.9.47.16

эзэнгүй нохой муур яахав ээ, тэд хоргүй. харин эзэнгүй болсон Монголоо хулгайлсан хэдэн зуу, мянган хулгайчдаа л барьцгаа!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-12-24 202.55.188.39

Хүмүүс уруулж хазуулаад зардал өндөртэй бн нохойтой амандаа огт шүдгүй болж аяулгүй байна

Avatar

Ж.Онгар 2023-12-24 202.179.21.211

УИХ-ын гишүүд үнэхээр солиорч, эзэнгүй нохой, муур тэжээх төсөв, мөнгийг ядуу зүдүү, өвчин зовлонтой иргэдтэй зориулмаар юм. Иргэний эрх ашгийг зэрлэг амьтны эрхээс доогуур үздэг галзуу энэрэнгүй үзэл гэхээс өөр юу гэх билээ

Avatar

зочин 2023-12-24 139.5.219.218

Амьтдад энэрэнгүй хандаарай даа.

Avatar

Нэргүй 2023-12-24 59.153.115.39

Дор зарим нь ""Нохой, муур тэжээхийн оронд ядуучуудаа тэжээ" гэжээ? Гэрийн тэжээвэр амьтнаас ялгаатай нь Хүн өөрөө өөрийгөө тэжээж амьдрах үүрэгтэй бөгөөд чадвартай "амьтан"!! Гэтэл нохой, муур бол хүний гар харж амьдардаг, хүн тэднийг тийм болгосон учир хүн тэдний өмнө үүрэг хүлээсэн юм!!! Хэрэв хүн эрт цагт нохой, муурыг гаршуулж гэрийн тэжээмэл амьтан болгоогүй бол тэд чоно, мануул шиг зэрлэгээрээ амьдраад хүзмүүс бидний гарыг харахгүй байх байсан!

Avatar

з 2023-12-24 202.9.47.47

золбин амьтыг устгах хэрэгтэй.

Avatar

з 2023-12-24 202.9.47.47

хэний мөнгөөр золбин амьтан тэжэх гээд байнаа . баахан цавчаа юу. одоо нүүрсээр цавчаа хийсэн нь илрэхээр золбин амьтдаар мөнгө олох нь. яасан ухаантай байнаа. Болиочээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж