Коммунист нам ахмад улстөрчөө Путины эсрэг нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.12.24-нд нийтлэгдсэн

Коммунист нам ахмад улстөрчөө Путины эсрэг нэр дэвшүүлэв

Коммунист нам ахмад улстөрчөө Путины эсрэг нэр дэвшүүлэв

Оросын парламентын хоёр дахь том нам болох Коммунист нам ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд 75 настай ахмад улстөрчийн нэрийг дэвшүүлэв. Тодруулбал, Москва хотноо Бямба гаригт болсон намын их хурлаар гишүүд Николай Харитоновыг сонгожээ. Саналын хуудас дээр Харитонов гэсэн ганцхан нэр байсан аж. 

Гэхдээ Николай Харитонов 2004 онд Путины эсрэг өрсөлдөөд нийт сонгогчдын 14 хүрэхгүй хувийн саналыг авч байсан. Коммунист нам 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөр хүнээ нэр дэвшүүлж байв. 

Николай Харитонов нь ЗХУ-ын үед Сибирьт нэгдлийн фермийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Дараа нь коммунистуудын нэг салбар болох Аграрийн намын гишүүн болсон. Мөн тэрбээр тулааны урлагт дуртай. 

Намын бага хурлын үеэр Харитонов "ЗХУ хөдөө аж ахуйн нэгдлийг бий болгосон нь агуу дайны өмнөхөн хүнсний асуудлыг шийдвэрлэх боломжийг олгосон зөв шинэчлэл байсан. Өдгөө бидний даалгавар бол сонгуулийн кампанит ажлын үеэр ард түмнээ нэгтгэж, бүх фронтод ялалт байгуулах явдал юм" гэжээ. 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж