Гэрчийг оролцуулаагүй сонсгол

Гэрчийг оролцуулаагүй сонсгол

Гэрчийг оролцуулаагүй сонсгол

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар, нийт 9 өдрийн турш зохион байгууллаа.

ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний мөнгө хулгайлсан тухай ярьж буйг эрх баригчид анхааруулж, сөрөг хүчнээ үүнтэй холбоотой гэж сурталчилж ирсэн ч сонсголоор хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь өөрсдөө болж таарав.

Төрийн өмчит компаниудад хууль гэхээсээ илүүтэй намын шийдвэр үйлчилдэг бөгөөд их наяд, тэрбумаар тооцогдох тендерийг ч дарга тушаавал зогсоочихдог болохыг сонсголын үеэр гэрчүүдийн амнаас бид сонслоо.

Байгалийн гамшиг, шатахуун, эрчим хүчний хомсдолтой зэрэгцээд шинэ жил давхцсан энэ үед сонсголоо хийсэн эрх баригчид урьдаас бэлтгэсэн жүжиг тоглов. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч энэ хэрэгт холбогдож буй талаар өөрсдөө анхлан сэвсэн ч эцэстээ өөрөө аваагүй, туслах, дотныхонтой нь харлуулсан тухай мэдээ цацаад эхлэв.

Гуя дагуулж хүзүү гэдэг шиг Д.Амарбаясгаланг албан тушаалаа өгвөл нүүрстэй холбоотой асуудлыг орхих тухай яриа өрнөсөн талаар улс төрийн хүрээнийхэнд шуугилдах болов.

МАН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрсэн төдийгүй жоомоо устгах гээд гэрээ шатаав гэгч болчих гээд байгаа учраас энэ сонсгол эцэстээ асар их хэмжээний ашиг орлого олсон хулгайчид нь баатар болоод дуусав. Гэхдээ хэний хэн, хэрхэн яаж холбогдсон талаар зах зухаас нь иргэд мэдэв. Тэр нь дийлдэж буй талынхнын нэрс бөгөөд нүүрсний хулгайн хамгийн том гэрчийг сонсголд оролцуулаагүй нь энэхүй үйл явдал жүжиг байсныг нотлоод өндөрлөв.

60 тэрбумын схем, ЖДҮ-ийн сангийн зээл, Хөгжлийн банкны хулгайн адилаар Нүүрсний хулгай араас нь хэн ч хариуцлага хүлээлгүй, түүнтэй холбоотойгоор эрх мэдэлгүй хэдэн нөхрийг золигт гаргах нь нэн тодорхой болсон бөгөөд үүнд нь цагаан цаас шиг улныхан итгэхгүй гээд яах вэ гэсэн шиг ихэд маадгар өнгөрөв.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2023-12-23 59.153.114.148

Би Хөгжлийн банк шиг шийдвэр гаргасан, шийдвэрийнхээ биелэлтийг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэгтэй ЕС, сайд нар нь сугарч үлдээд, дунд доод шатныхан нь гэмтэн болоод үлдэх вий гэж байсан, яг л түүгээр боллоо.ЭТТ-той холбоотой ямар ямар асуудлаар ҮАБЗ шийдвэр гаргасан юм, ЗГ ЯАГААД ямар шийдвэр гаргасан юм гэх мэт нь бүрхэг хэвээр үлдлээ.Өнөөдөр ҮАБЗ-ийн дарга, гишүүд байсан, одоо байгаа хүмүүс дуугүй өнгөрч байвч хэзээ нэгэн цагт ил болно.

Avatar

Нэргүй 2023-12-23 124.158.71.136

УЛНЫХАН Бядтай гэдгээ үзүүлэх цаг болсон бололтой. Эрх мэдэлтэн баячууд улныхан хоёр барагцаалсан тэнцвэртэй байдаг. Баячууд зариг Өнөрөө, утааны эхчүүд Пүрэвхүү …… мэтийг мөнгөөр худалдаад авчихдаг. Ингээд өөрсдийгөө аварчихдаг. Одоо тэгүүлэхгүй улныхан ялах болтугай.

Avatar

Isee 2023-12-23 66.181.188.135

Жунай2.

Avatar

Амарбат 2023-12-23 59.153.113.69

Амарбаясгалан яах аргагүй айдастай байна лээ. Нүүрсэнд гар дүрсэн. эрх мэдлээ ашиглан хэд хэдэн компани холбоо хамааралтай улсаараа байгуулуулж мөнгө хийсэн. Тэрийгээ дүйвүүлэх гэж ТББ клубийнхнийг маань холболоо бла бла гээд хиамчдаараа бичүүлээд л өөрөө мэдэгдэл гэж нэг жол юм гаргасан ч байх шиг. Шударгаар албан тушаалаа өгөөд шалгуулах хэрэгтэй. МАН дүрэмдээ ноднин сүртэй заалт оруулсан шүү дээ. Гишүүд нь гэмт хэрэгт холбогдвол шууд намынгишүүнээс түдгэлзүүлэн шалгуулна гэж.

Avatar

S 2023-12-23 66.181.177.98

44DSH ZYGAATSXI0O55877

Avatar

Зочин 2023-12-23 66.181.187.26

Амарбаясгалан яагаад нүүрс тээвэрлэлтэд оролцож болдогүй юм, яагаад хувьцаатай байж болдоггүй юм. АНынхан шиг луйвраар нүүрс гаргаагүй байна. Тэр АН-ын нүүрсний хулгайчдыг зохион байгуулсан болж байна уу. Тэнд байгаа нүүрс тээвэрлэсэн, тээвэрлүүлсэн бүх хүн хулгайч уу. Танай нам дэх Монголын топ хулгайчууд төр засгийн толгойд гарчихдаг, гараад бас юу хийлээ. энэ этгээдүүдээ шүүмжилж шийтгүүлчихээд бусад руу гуцаа

Avatar

Нэргүй 2023-12-23 59.153.114.28

Бид ч гэсэн нүүрс тээвэрлэмээр л бнаш дэ. Даанч чадахгүй л бнаш дэ. Тэгэхэд яагаад Амарбаясгаланг-н компаниуд нүүрс тээвэрлээд, угаагаад, борлуулаад бдгийн. Энэ шударга явдалуу? Энийг чинь албан тушаалаа урвуулан ашиглах гэдгийн. Тийм болохоор л хууль зөрчөөд Генсекээ өгөхгүй гүрийгээд суугаад бгаа биз дээ.Өөрөө засаг дээрээ шийдвэр гаргана. Тэгснээ хамаарал бүхий Эрхэмбаатар, Амарбат 2-оо ЭТТ -г шийдвэр гаргахад удирдамж өгдөг ЭМГЛ руу чихчихээд удирдамж Админералдаа хамаг эрхийг өгч болох уу

Avatar

Нэргүй 2023-12-23 76.67.107.193

kkk

Avatar

Amar 2023-12-23 106.72.162.194

Jiliin umnu l Amarbayasgalan gej aimaar amitan bugdiig zahirch buhniig tomilj baisan. Odoo unen ni medegdeed buun nuurs hylgaigaar zarchihsan yahaa medehgui joohon balmagdaad suuldee tsairchihlaa da.

Avatar

Нэргүй 2023-12-23 103.140.10.214

Гол гол гэрч хулгайчууд нь гадаадад шоронд энэд байгаа хь ирээгүй зүгээр л ЖҮЖИГ

Avatar

Иргэн 2023-12-23 103.140.10.214

Нүүрсний сонсгол жүжиг байлаа гэж

Avatar

D 2023-12-23 66.181.177.98

DYYDLVN SRXSEER80955877

Avatar

S 2023-12-23 66.181.177.98

SEXSEER UILCHLI80955877

Avatar

Уурт 2023-12-23 66.181.188.135

Мандахбаярыг хүмүүс хот тойруулж баахан хауз барихад Амарбаясгалангийн мөнгийг угааж бгаа гэсэн Үнэн л хэлж бсан бна даа. Өнөрөөг яагаад бусад хэдэн зуун сэтгүүлч мэдээгүй бхад асар нууц мэдээллийг олж авч сенсацлаад бна гэсэн чин үүнийг Амарбаясглан өгч өрсөлдөгчдөа харлуулж замаасаа зайлуулах ажил хийдэг юм бна.

Avatar

Дорж 2023-12-23 66.181.188.135

Энэ Амарбаясглан хүмүүс МАН ын Жунай2 гэж хочлоод бсан нь ортой пм бна. нүүрс бүртгэлгүй гаргах, баяжуулах үйлдвэрийг байгуулагдаад 2 хоносон Админерал аар луйвардаж авах, Бор тээг ордыг авах бүх юмны ард сүлжээ мафи байгуулж, 30 сая доллар хятадуудтай оруулж ирэн мөнгө угаасан бна. Эхнэр Бямбасүрэн-ах Лувсандорж- нэгт гэрт хаягтай Эрдэнэжаргал-Чулуунзагдын ах Ламжав-Өнөрөөгийн эгч Шүрсувд-Мандахбаярын аав Хархүү гэх мэтчилэнгээр сүлжээ компани байгуулж бүхнийг эзэлж эхэлж бгаа юм

Avatar

бортээг 2023-12-23 103.57.92.196

Амарбаясгалан энэ улсын 2-р хаан болсон байна бортээгийн уурхайг х***а нартай нийлээд хулгайлж том гар юмаа

Avatar

Зочин 2023-12-23 202.126.89.194

Серикжан ойлгомжтой тайлбарлаад л байхад тэр Энхбаяр нь ойлгохгүй л байна лээ шдээ чаавас

Avatar

Zochin 2023-12-23 59.153.114.28

Дарга нар мэргэжилтнийхээ хийсэн тооцоон дээр үндэслэж үнэ тогтоож, хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Дээшээ харж байгаад шийдвэр гаргахгүй. Өөрсдөө тогтоодог бол мэргэжилтэнгээр яадгийн. Тооцоо хийлгээд ч яадгийн. Эсвэл ийм дарга, тийм захиралын тушаалаар тийм юм хийсэн гээд хэлчих хэрэгтэйш дээ.

Avatar

Нэргүй 2023-12-23 202.72.245.203

чадвар нь тэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж