Онцлох ярилцлагууд: Монголын эдийн засагт шар гэрэл асаалттай байна

Онцлох ярилцлагууд: Монголын эдийн засагт шар гэрэл асаалттай байна

Онцлох ярилцлагууд: Монголын эдийн засагт шар гэрэл асаалттай байна

-"Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагаа хүргэж байна.-

Р.ДАВААДОРЖ: ИРГЭН БҮРД 33 САЯ ТӨГРӨГИЙН ӨР НОГДОЖ БАЙГАА НЬ ҮНЭН

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


Р.Даваадорж: Иргэн бүрд 33 сая төгрөгийн өр ногдож байгаа нь үнэнМонгол Улсын гадаад өрийн хэмжээ хэд хүрсэн тал дээр олон эргэлзээтэй тоо баримт бий. Таны харж байгаагаар гадаад өрийн хэмжээ ямар хэмжээтэй байна вэ?

-Монгол Улсын нийт өр 34 орчим тэрбум ам.доллар, Монгол улсын Засгийн газрын өр 8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

-Монгол Улсын болоод Засгийн газрын өр, МАН болоод АН-ын тавьсан өр гэх мэтээр өрийн асуудалд явцуу хандаж байгаа харагдах юм л даа. Тухайлбал,Сангийн сайд Б. Жавхлан  АН-ын тавьсан өрийн хэмжээг бууруулсан гэж хэлсэн шүү дээ?

 –Харамсаж байна. Төрийн сайд хүний амнаас гарамгүй төөрөгдөл. Өнөөдөр Монгол Улсын нийт өр болон Засгийн газрын өрийг интернэтэд холбогдож буй хэн ч олоод харчих боломж бүрдсэн. Заавал сайд, эрх мэдэлтэн эсвэл хэн нэгэн эдийн засагч гэж өөрийгөө өргөмжилсөн нөхрийн ам харах шаардлага байхгүй. Өрийн удирдлагын тухай хуульд Монголбанк улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам Засгийн газартай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлнэ гэж маш тодорхой заасан байдаг. Эдгээр байгууллагуудын сайт болон Үндэсний Статистикийн 1212.mn сайтаас өрийн хэмжээг хэнбугай ч харж болно. Хэрвээ Жавхлан сайдын үнэн худал ярьж буйг дээрх сайтаас ороод шалгаж болно. Эхлээд Монголбанк эсвэл ҮСХ-ны сайт руу ороод 2016 оны 2-р улиралд буюу МАН Засгийн эрхийг хүлээн авах үеийн нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн хэмжээг харчих. Сайд үнэн ярьсан бол гадаад өрийн хэмжээ өнөөдөр тэр үеийнхээс хасагдсан байх ёстой.

Гэвч харамсалтай нь, сүүлийн долоон жилийн дүнгээр Засгийн өр 3 тэрбум ам.доллар буюу бараг 2 Чингис бондын хэмжээтэй, Монгол Улсын нийт өр 9.5 тэрбум ам.доллар буюу 6 чингис Бондын хэмжээтэй нэмэгдсэн үр дүнг харж болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.


"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ШАР ГЭРЭЛ АСААЛТТАЙ БАЙНА"

Эдийн засагч Н.Энхбаяр:

-Геополитикийн эрсдэл, улс орнуудын талцал хуваагдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж байна. ОУВС, Дэлхийн банкны судлаачдын таамаглалаар 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.9 хувьд хүрэхээр байгаа бол ирэх 2024 онд 2.7 хувьд саарна гэж үзэж байна. Өнгөрсөн жилүүдэд хөгжиж байгаа орнууд, үүний дотор Азийн хөгжиж буй орнуудын өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болж ирсэн. Гэтэл БНХАУ-ын эдийн засаг ковидын цаг үеэс хойш олон талын бэрхшээлтэй тулгарч, улмаар өсөлтийн хурд нь саарсаар байна. Хятадын эдийн засаг энэ онд 5.0 -5.4 хувиар өснө гэж олон улсын байгууллагын судлаачид үзэж байна. Гэвч тус улсад үл хөдлөх хөрөнгийн салбар, санхүүгийн салбарт ихээхэн бэрхшээл хуримтлагдсан, хүн амын насны бүтэц нь хөгширч байгаа зэрэг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй бэрхшээлүүд тулгарч байна…

 

 

 

Эдийн засагч  Ж. Дэлгэрсайхан:

-Төсөв өндөр тэлэлттэй, уул уурхайн идэвхижилээд дагаад уул уурхайн бусад салбарууд идэвхижиж магадгүй. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ гэж харж байна. Нөгөө талаас Монголбанк мөнгөний бодлогын хүүг ирэх онд одоогийн түвшинд буюу 13 хувьд барих болов уу. Мөнгөний бодлогын хүүг буурууллаа гэхэд дээд тал нь хоёр хувиас илүү сулруулж чадахгүй байх. Тиймээс Мөнгөний бодлогын төсөлт тусгасан зорилтот инфляцийн түвшин буюу 6-8 хувийн инфляци байх боломж бага. Одоогоор валютын ханшш тогтвортой, импортын шинж чанартай инфляийн нөлөөлөл харьцангуй буурч байгаа ч гэсэн ирэх онд эдийн засгийн өсөлттэй холбоотой эрэлтийн шинж чанартай инфляци өдөөгдөж магадгүй.  Ер нь төсвийн тэлэлт, төрийн оролцооны түвшин 40 орчим хувь руу орчихсон. Төсвөөр дамжуулсан төрийн оролцоо өндөр байна. Сүүлийн 20 гаруй жил төсөв дэхь төрийн оролцооны түвшин 10 гаруй хувиар өссөн. Өөрөөр хэлбэл 2000 -аад оны эхэнд төсвийн зарлагыг ДНБ-д эзлэх хувь хэмжээ 23-25 орчим хувь байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо хэмжээ 35-аас дээш буюу 40 хувь руу ойртож байна. Төсөв дэх төрийн оролцоо тогтмол өсөх нь хувийн хэвшлийн орон зайг хязгаарлаж, үйл ажиллагаагаа тэлэх боломжийг нь сааруулна. Улстөрчдийн хэлж байгаагаар “Төсвөөр дамжуулж эдийн засгийн дэмжинэ” хэмээн ярьдаг боловч энэ нь урт хугацаанд эдийн засагт үзүүлэх эерэг үр дүн нь сул байх юм. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын эдийн засгийг гэрлэн дохиогоор зүйрлэвэл тогтмол шар асаалттай байна.

Эдийн Засагч Б.Лакшми:

-2024 онд Монголын эдийн засгийг долоон хувь, инфляцийг 8.5 хувьтай байхаар төсөөлсөн.Төсвийн орлогын 29 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлэхээр байна.Нүүрсний үнийг хэт өөдрөг төсөөлөхөөс гадна хэмжээний тухайд 60 сая тонн экспортлохоор төсөөлсөн. Монгол Улсын экспорт нэг орноос хараат хэвээрээ байгаа. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг ихэнх олон улсын байгууллагаас бууруулсан байгааг анхаарах хэрэгтэй. Энэ оны эцэст үүсэж буй шатахууны хомсдол инфляцид нөлөөлнө гэж харж байна. Бас төсвийн орлого бүрдэхгүй бол алдагдал нэмэгдэнэ.Шатахууны хомсдол, төсвийн өсөж буй алдагдал, цалингийн нэмэгдэл зэрэг олон асуудлуудаас болж инфляци өснө  гэж харж байна.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.


"2022 ОНД 1071 ХҮН АРХИНЫ ГЭНЭТИЙН ХОРДЛОГООР НАС БАРСАН"

“Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч ж.амарсанаатай архины цочмог хордлогын талаар ярилцлаа.


-Архины хамаарлыг донтолт, эсвэл өвчин хоёрын алинд нь хамааруулж үздэг юм бэ?

– Архины хамаарал нь донтолт. Донтолт нь өөрөө өвчин. Хэнд ч тохиолдож болох өвчин гэж үздэг.

-Архины хамааралтай хүмүүсийн нас залуужиж байгаа гэдэг үнэн үү. Сүүлд эмэгтэйчүүд ихээр хамааралтай болж байна гэх байдаг?

-Өнгөрсөн 2019 онд байх аа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нэг судалгаа хийсэн байсан. Тэр судалгаагаар бол Монголын насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэг 6.2 хувь байна гэж гарсан байсан санагдаж байна. Өөрөөр хэлбэл, 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна гэсэн үг.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.


Т.ПҮРЭВДОРЖ: АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭДЭГ АЖИЛДАА БИ ХАЙРТАЙ

-Дүрийн өмсгөлөө нэг бүрчлэн нямбайлан өмсчхөөд тайзнаа гарахаар зэхэх хүн бол бидний ярилцлагын зочин МУСТА Т.Пүрэвдорж. Өвлийн жавар орж, энд тэндгүй шинэ жилийн уур амьсгал орохтой зэрэгцэн түүний ажил эхэлдэг. Шинэ жилийн салшгүй нэг хэсэг болсон өвлийн өвөөгийн дүрд 35 дахь жилдээ хувирч буй түүнтэй танилцъя.-
Т.Пүрэвдорж: Аз жаргал түгээдэг ажилдаа би өөрөө ч их хайртай

Та хүүхэд насныхаа тухай яривал? Тэр үед өвлийн өвгөн гэхээр ямар  төсөөлөлтэй байсан бэ?

-Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрж, хүүхэд насаа энгийн малчны амьдралаар өнгөрүүлсэн. 1979 онд цэргийн алба хааж ирээд аймгийнхаа ардын дуу, бүжгийн Алтай чуулгад бүжигчнээр орж урлагийн салбарын гараагаа эхэлж байлаа. Хүүхэд байхдаа өвлийн өвөөг Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайгаар төсөөлж биширдэг байлаа. Шинэ жил дөхөхөөр өвлийн өвгөнөөс бэлэг авахыг хүсэж хүлээнэ. Тэр үеийн хамгийн гоё мэдрэмж нь бэлэг авах байсан.

-Өвлийн өвгөний дүрд 35 жил хувирч байгаа гэхээр та их залуугаасаа энэ ажлыг хийх болсон байна шүү дээ. Анхны бүхэн мартагдашгүй гэдэг. Анх хэрхэн, яаж өвлийн өвгөн болж байсан бэ?

-1986 оноос Цогт сумын соёлын төвийн захирлаар томилогдож бүхий л урлаг, уран сайхны үзүүлбэрийг удирдах болсон.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-23 71.239.25.243

erdemten sudlaach gej shaasan garuud net ees heden too harj unshihaas uur chadah yum baih bish.Odio ardchilsan hujaanuudiin ugsun hoolnii mungund bie unekeed hudkaa chaagaal psdanuud.

Avatar

Иргэн 2023-12-23 202.126.89.136

САНГИЙН САЙД САНААТАЙ ЖАВХЛАН. Ч.ХҮРЭЛБААТАР НАР ТАРХИНЫ ТУРААЛТАЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ТЭГЖ ЯРИХ НЬ АРГАГҮЙ ХАРИН ЯАЖ ТӨРД ОРЧИХООД БАЙНАА ЭНЭ ХУЛГАЙЧ СДАГУУД

Avatar

Зочин 2023-12-23 66.181.187.26

Ардчиллын нэр барьсан луйварчид амны зоргоор бурах юм. 40 их наяд гэж жаал үймүүлсэн. Одоо 400 их наяд гэж байна. Эдүгээ 4 их наядын нүүрснээс хэд нь хулгайнх байв гэж сонсгол хийж байна. Энэ хулгайчуудын 30 жилийн луйврыг нийтэд дэлгэх хэрэтэй. Дахин гарч улс мөхөөх гэж байна. Сонгуулиар гаргахгүй, Монголчууд бүрэн хаширсан

Avatar

Зочин 2023-12-23 202.126.89.159

400,000,000,000,000 төгрөгийг улс төрчид нүүрснэс хулгайлсан юм ба, ЖДҮ, төсөв, Хөгжлийн банк, төрийн сургалтын сан, бүх тендерууд. Хорт хавдар, утаа, ядуурал дээд цэгтээ. Цалин тэтгэвэр 150-300 ам.доллар, залуучууд Монголоос зугтаасаар, газраа улс төрчид гадны хүмүүст зарсан юм ба. Монгол Улс 35 тэрбум долларын өртэй. баялагараа дэлхийн тэргүүн орнуудын дунд байвч хамгийн ядуу орон. ШУНАЛ!!!! 2024 сонгууль бидний ирээдүйг шийднэ!!!!!!

Avatar

S 2023-12-23 66.181.177.98

SEXSEER80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж