Дарангуйлалд хөтлөх ардчилсан социалист зам

Дарангуйлалд хөтлөх ардчилсан социалист зам

Дарангуйлалд хөтлөх ардчилсан социалист зам

Эрик фон Кюнельт-Леддин

Плато өөрийн Бүгд найрамдах засаглал бүтээлдээ ардчилал ч гэсэн дарангуйлалд хөтөлдөг тухай бичсэн байдаг. Түүхээс харвал ардчиллаас дарангуйлал болж хувирах явц гурван тодорхой арга замаар явагддаг аж. Эдгээр тодорхой нийгмийн өөрчлөлт, хувьслын үйл явцыг тайлбарлахын өмнө “Ардчилал” гэж яг юу болох талаар онцлон авч үзэх хэрэгтэй болох байх.

Хэрэв  бид “Хэн биднийг удирдах ёстой вэ?” хэмээн асуух аваас ардчилагчид бидэнд “улс төрийн хувьд тэгш эрх (equality) бүхий иргэдийн олонхи нь шууд ардчиллаар эсхүл төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныг удирдах ёстой” хэмээн огтхон ч эргэлзэхгүйгээр хариулах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл олонх болон тэгш эрх хэмээх нэр томьёонууд нь ардчиллаас салгаж ойлгохын аргагүй зүйлс. Иймээс ардчилал нь либерал ч байж болно мөн либерал бус ч байж болно. Гэхдээ либерал бус байх нь түгээмэл.

Гэтэл сонгодог либерализм бидэнд тэс ондоо хариултыг санал болгоно. Либерализмын хувьд “Засаглал ямар байх ёстой вэ” хэмээн асуухаас бус хэн засаглах тухайд онц ач холбогдол өгдөггүй. Тэгээд уг асуултандаа дараах янзаар хариулдаг. Хэн засаглаж буйгаас үл шалтгаалан хувь хүний эрх чөлөө хамгийн дээд хэмжээнд байснаар нийтлэг сайн сайхан бий болох болно. Энэ боломжийг төр засаг хангах ёстой хэмээдэг.

Иймээс хаант засаг ч тэр либерал  байх бололцоотой (харин ардчилсан байх ямар ч бололцоогүй)  бөгөөд харин ардчилсан засаглал нь тоталитари, дарангуй, олонх цөөнхийн эрхийг нухчин дардаг байх бүрэн бололцоотой юм. Либерал хэмээх нэр томьёог хуучин цагт дэлхий даяар хэрэглэдэг байсан утгаар нь ярьж буй болохоос Рузьвелтын “Шинэ чиг” хөтөлбөрөөс хойш Америкт хэрэглэж сурсан утгаар хэлээгүйг ойлгоорой.

Ардчилал хэрхэн тоталитари дарангуйлал болж хувирдаг вэ? Үүнд хөтлөх гурван арга зам байдаг тухай өмнө нэгэнтээ дурдсан. Эдгээр арга зам тус бүр ардчиллын өөрийнх нь үндсэн “мөн чанар”-аас урган гардаг юм.

Анхнаасаа хувь хүний эрх, эрх чөлөөг ихэд хүндэтгэн дээдэлдэг либерал ардчилал хүртэл харгис дарангуйлал болж хувирах нь цаг хугацааны асуудал. Учир нь алим анхнаасаа өттэй байсан юм. Өөрөөр хэлбэл “эрх чөлөө” ба “тэгш байдал” зэрэг нь хэзээ ч нийлмэл байдлаар хамтдаа орших бололцоогүй зүйлс. Угтаа эдгээр ойлголтууд нь бие биедээ харш. Байгаль дээр тэгш байдал гэж байх бололцоогүй. Зөвхөн хүч хэрэглэснээр л бий болгож болно. Хэрэв дэлхийг газар зүйн хувьд тэгшитгье гэх юм бол уулсыг нурааж, хөндийг дүүргэхээс өөр аргагүй. Үүний адилаар сургууль соёлын газарт сурлагын түвшинг тэгшитгэхийг хүсвэл зарим нэгэн суралцагсдыг илүү хичээхийг албадах мөн бусдынх нь сурах хичээл зүтгэлийг хойш татахаас өөр аргагүй.

Тоталитари дарангуйлалд хүрэх хамгийн эхний зам бол либерал ардчиллыг хувьсгалаар буюу хүч хэрэглэн түлхэн унагаах явдал юм. Үүнд чөлөөт сонгуулиар парламентад хэд хэдэн суудал авсан нам дарангуйллыг дэмжих тодорхой хэмжээний дэмжигсэдтэй байхад хангалттай байдаг. Карл Фон Клазузевиц хэмээх алдарт стратегичийн хэлсэн ёсоор “Дайн бол дипломат харилцааны үргэлжлэл” аж. Үүнтэй адил үзэл санааны хувьд олон хуваагдсан ард түмний хувьд ч тэр хувьсгал гэдэг бол парламентат ёсны үргэлжлэл төдий зүйл. Үр дүнд нь нэг намын хязгааргүй ноёрхол бий болдог. Хэдийгээр парламент гэх зүйл бодит утгаараа огт байхгүй болсон боловч засгийн эрхийг авсан нөхөд өөрсдийгөө улс төрийн нам хэмээн нэрлэдэг.

Хамгийн нийтлэг жишээ гэвэл 1917 оны Оросын улаан хувьсгал байна. Оросын ажилчдын социал демократ намын Большевик жигүүр нь Александр Керенскийн байгуулсан Оросын бүгд найрамдах улсын парламентад хэд хэдэн суудал авсан боловч сонгуульд ялалт байгуулж чадаагүй юм. Иймээс Дэлхийн I дайнд ялагдаж, сульдаж үгүйрсэн цэрэг армийнхныг дээрэм тонуульд уриалан турхирснаар төрийн эргэлт хийж социалист дарангуйллыг бий болгосон билээ. Олон олон либерал ардчилсан нийгэмд улс төрийн намуудын маргаан тэмцэлд иргэд цөхөрч, залхах нь элбэг. Иймээс хувьсгалт байгууллагууд үүн дээр нь тоглолт хийж хүчээ авах нь цөөнгүй байдаг. Италид нэгэн цагт социалист явсан фашист Муссолини өөрийн олон улс дахь социалист нөхдийн Зөвлөлтийг байгуулсан туршлагыг хуулбарлан өөрийн намыг Италийн төрийн эрхэнд гаргасан билээ.

Ардчиллаас тоталитари дарангуйлалд хүрэх дараагийн арга зам бол чөлөөт сонгууль юм. Дарангуй үзэлтэй улс төрийн намыг иргэдийн олонх нь дэмжсэнээр ийм зүйл бий болдог. Энэхүү намд итгэл үзүүлсэн олон олон сонгогчдын сонголтын үр дүнд дээрх нам нь улс орны хууль ёсны эзэд болж хувирдаг. Ийм үйл явдал 1932 онд Германд болсон билээ. Германд сонгогчдын 60 гаруй хувь нь тоталитари намд саналаа өгсөн байдаг. Тэдгээр сонгогчдыг саналын тоогоор эрэмбэлэн ангилах аваас эхэнд нь Үндэсний социалистууд (нацист), удаад нь Марксист коммунистууд, эцэст нь Марксист социалистууд (социал демократ) орсон байна. Нэгэнт Рейхстагт либералууд арчигдаж, олонх байхаа больсноос шалтгаалж либерал ардчилал мөхөв. Удалгүй парламентат ёс ч үгүй болж цэргийн дарангуйлал бий боллоо. Хэдийгээр Үндсэн хуульт ардчиллын хана хэрэм байсан боловч Үндэсний социалистууд үүнийг даван цааш алхахыг хориглож дийлээгүй юм.

 

Нацистууд хэрхэн ийм том ялалтад хүрэв? Хариулт нь их энгийн. Парламентат ёсны эсрэг олонхыг турхирч, элдэв ухуулга суртлаар хүмүүсийн олонхыг цөөнхөөс (үзэл бодол, нийгмийн байдлын хувьд) нь тусгаарлаж олонхыг цөөнхийн эсрэг эргүүлсэнд л байгаа юм. Германы ажилчдын үндэсний социалист нам бол “бодит шинжлэх ухаанд суурилсан олон нийтийн хөдөлгөөн” (Хитлерийн хэлсэн ёсоор) бөгөөд цөөнх болох жүүд үндэстэн, сурвалжтангууд, чинээлэг хүмүүс, түшмэд, модерн уран бүтээлчид, (хүмүүсийн ангилал нь хоорондоо давхцана. Тух: Жүүд хүн баян байх г.м) болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, цыган үндэстэн зэрэг нийгмийн хог шаар хувалзнуудын эсрэг тэмцлийг гардаж байсан аж. Үндэсний социализм бол  эгэл бус хүмүүсийн эсрэг түмний нэгүүдийн явуулсан “хууль ёсны бослого” байсан билээ. Дээрх хүмүүсийн давуу тал, нийгмийн байр суурьд олонхийн зүгээс атаархах үзэн ядах явдлын үр дүн байсан юм. Ленин, Муссолини, Хитлер зэрэг этгээдүүд өөрсдийн дэглэмийг ардчилсан (demokratiya po novomu, democrazia organizzata, deutsche Demokratie ) хэмээн үе үе тодотгодог байсныг санаарай. Гэвч тэд хэзээ ч өөрсдийн дэглэмээ либерал хэмээн нэрлэж байгаагүй билээ.

Германы улс төр, эрх зүйн онолч Карл Шмитт 93 насандаа “Дэлхийн эрх зүйн хувьсгал” хэмээх эссе бичсэн нь ихэд алдаршсан. Түүнд дурдсанаар “1933 онд Германд болсон саналын хуудасны хувьсгал шиг үйл явдал ямар ч улс оронд тохиолдох боломжтой. Ердөө дарангуй үзэлтэй нам хэт олонх эсхүл харьцангуй олонхын саналыг авахад л хангалттай” хэмээжээ. Энгийн хүмүүсийн ашиг сонирхлыг урдаа барьсан, тэдний зүрх сэтгэлийг эзэмдсэн ард түмний удирдагчид төрж зальтай баячуудын эсрэг хүмүүсийг турхирснаар Германы Үндсэн хууль өөрчлөгдсөн дээрх явдал нь эрт цагт Платогийн тодорхойлон дүрсэлсэн үйл явцтай ксероксоор хуулбарласан мэт адил аж. Удирдагч маань олны дунд хүндэтгэлтэйгээр алхан явахдаа зөвхөн өөрийгөө хамгаалуулах олон бие хамгаалагчид дагалдуулсан бөгөөд энэ нь түүнийхээр бол энгийн хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалж буй хэрэг аж.

АРД ТҮМНИЙ НЭРЭЭР

 

Хитлер Volk (ард түмэн) хэмээх үгийг юм бүхэнд хамаатуулан хэрэглэх их дуртай байв. Тухайлбал Volkswagen (ард түмний автомашин), Volksempfänger (ард түмний радио), des ge-sunde Volksempfinden (ард түмний эрүүл оюун санаа), Volksgericht (ард түмний шүүх) гэх мэт. Энэ хоосон үгээр хөөцөлдөх бодлого нь түүнээс хойш Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс гэх мэтээр үргэлжилж ард түмний цагдаа, ардын арми гэх мэтээр хөвөрсөн. Зөвлөлтийн дагуул улсууд өөрсдийгөө ард түмний ардчилал хэмээн ёс юм шиг тунхагладаг байлаа.

 

Энэ бүхэн юуг харуулж байна гэхээр хуучин цагт бол цөөн тооны элитүүдэд л засаглах эрх мэдэл байдаг байсан бол эцэстээ энгийн хүмүүс өөрсдийн хувь заяанд эзэн болцгоож амьдарлаас сайн сайхан бүхнийг хүртдэг болсон аж! Гэтэл бодит байдал огт өөр байх аж. Саяхан Зөвлөлтийн нэлээд өндөр албаны хүн Европын нэгэн ханхүүд: “Чиний өвөг дээдэс ард түмнийг бурханы таалал ёсоор хэмээн дарангуйлан мөлждөг байсан. Харин бид илүү цааш ахисан. Бид ард түмнийг өөрсдийнх нь нэрийг барин дарангуйлж байна” хэмээжээ.

 

Ийнхүү ардчиллаас дарангуйлал хүрэх дараагийн буюу гурав дахь арга зам гарч ирж байна. Урьд өмнө дэлхийн дахинд хэзээ ч тохиолдож байгаагүй энэ хувьсал өөрчлөлтийг хамгийн анх урьдчилан харсан хүн бол  Алексис Де Токвиль байлаа. Тэрбээр 1835 онд хэвлүүлсэн өөрийн Америк дахь Ардчилал номынхоо 2-р ботид Халамжийн төрийн дүр зургийг тодорхой томруунаар, аюумшигтайгаар дүрсэлжээ. Энэ төрлийн дарангуйллын тухай номондоо нэлээдгүй дурдсан боловч чухам юу гэж нэрлэхээ тэр мэдээгүй юм. Учир нь энэ төрлийн дарангуйлал урьд өмнө нь хэрэгжиж байсан туршлага дэлхийд байгаагүй . Токвилийн урьдчилан харсан зүйл биелэлээ олтлоо хүний хэдэн үе өнгөрчээ.

Хүний амьдарлын бүхий л үйл ажиллагааг зөөлнөөр удирдан чиглүүлж байдаг энэрэнгүй ардчилсан засаг төрийг Токвиль урьдчилан харсан юм. Гэвч энэхүү энэрэнгүй төрийн хувьд хувь хүн бол зүгээр л нэг  эрх чөлөө, санаачлага гэх зэрэг зүйлсгүй “дуулгавартай адгуус” төдий аж. Түүний хэлсэнээр Ромын эзэнт гүрний хаад хувь хүний эсрэг өөрсдийн уур хилэнгээ шууд гаргаж чаддаг байсан боловч хүмүүсийн амьдарлын салаа мөчир бүхнийг хянах нь тэдний мэдлээс хэтрээд байсан аж. Бид Токвилийн цаг үед хувь хүмүүсийг ажиглаж, хянахад технологийн хөгжил тун хангалтгүй байсан тухай нэмж дурдвал зохилтой байх. Комьпютер гэх зүйл огт бий болоогүй байлаа. Иймээс түүний анхааруулга хүмүүст төдийлөн хүрч чадаагүй билээ.

Токвилл нь жинхэнэ либерал үзэл санаатай легитимист хүн байлаа. Тэрбээр зөвхөн Нэгдсэн улсад болж үйл явдлыг харах гэж очсон бус сонгуульд ялалт байгуулж Ардчилсан намаас анх удаа Цагаан ордонд байрласан Эндрью Жексоныг сонирхсон юм. Жексон анхлан ардчилсан замаар дээрэмдэх үйл явдлыг үндэслэж, хүмүүсийг авлигад уриалан дуудсан түүхтэй. Нэгдсэн улсыг үндэслэгч эцгүүд ардчилалд тун дургүй байсан. Тухайлбал Чарльз Беард гэхэд л ардчиллыг үзэн ядаж, муу муухайгийн туйл хэмээн цохон тэмдэглэж байлаа. Гэвч одоо Токвильд тун танил санагдах, Франц үзэл санаа Америкт хүчээ авч эхэлсэн байна.

Мань Франц язгууртныг Шинэ ертөнц рүү татахад хүргэсэн энэхүү мууг ёрлосон үйл явдлын өрнөл нь түүнийг дэлхий дахинд “Ардчилсан ёс” хэмээгч нь хэрхэн өрнөхийг мэдэх хүсэлд хөтөлсөн юм. Энэ талаарх түүний бодол төсөөлөл, зовнил нь хаа сайгүй хэрэн хэсэж эцэстээ нэг бол анархи нөхцөл байдалд хүрснээр эсхүл дарангуйлалд хүрэн төгсөж байлаа. Тэрбээр үүнийг “ардчилсан деспотизм” хэмээн нэрлэсэн билээ.

Анархи нөхцөл байдал руу Өмнөд Америк болон Өмнөд Европ илүүтэй замнасан. Эцэстээ бүрмөсөн сүйрэхээс урьдчилан сэргийлсэн гэх цэргийн дарангуйлалд л хүрээд төгсдөг. Харин Хойд нутгуудаар өнгөн дээрээ ардчилсан мэт харагдах халамжийн, хүнд суртлын тоталитари дарангуйлал бий болжээ. Өмнөд Америкийн ард түмэнд улс төрийн нийтлэг үзэл санаа, философи байхгүй учир үе үе хувьсгал өрнөж, иргэний дайн нь парламентат ёсны үргэлжлэл болсон бол Хойд Америкт илүүтэй хувьслын шатаар аажимдаа хувь хүний эрх чөлөө, санаачлага зэрэг зүйлс үгүй болж боолчлол газар авсан байна. Энэ үйл явц нь ямар ч үзэл санаагүй жирийн цэргийн хунт, эсхүл ганцаарчилсан тоталитари дарангуйлагчаас илүүтэй саажилтын байдалд оруулдагаараа ихээхэн хор хөнөөлтэй. Франко болон Салазар нарын бас нэлээдгүй Латин Америкийн дэглэмүүд хэдхэн жилийн дотор нурж унасан нь дээрхийн хувьд хангалттай жишээ болж байна.

 

БООЛЧЛОЛД БӨХИЙСӨӨР…

Тоталитари боолчлолд хэрхэн аажим аажмаар хүрэх тухай Токвиль юу ч дурдсангүй. Гэвч 150 жилийн өмнө тэрбээр парламентын тогтолцоо нь хоёр төрлийн улс төрийн намыг бий болгохыг олж харах боломжгүй байсан нь илт. Нэгдүгээрх нь Санта Клаус төрхтэй (зүүний) нам бол дараагийн намын дүр төрх нь бүс чангалагч (барууны гэвэл илүүтэй тохирно) байх аж. Сантагийн төрхтэй нам маань бусдын өмч хөрөнгийг хураан авч өөр нэгэнд нь бэлэглэх аж. Энэ үйл явц их томоохон хэмжээнд Жон Адамс гэх хүмүүсийн үгийг ишлэх зэргээр явагддаг. Улс үндэстний эсхүл олон улсын хэмжээнд байхаас үл хамааран социализм нь “шударга хувиарлалт” гэх нэрийн дор хэрэгждэг. Бас “нийгмийн шударга ёс”, “ахиц дэвшил” гэх нэрийн дор түмний дунд ихээхэн амжилт олдог. Энэ бүхний эцэст таны хувьд Санта Клаусыг эсэргүүцээд байх нь юу л бол. Үр дүнд нь эдгээр намууд сонгуульд дахин дахин ялалт байгуулж, улс төрчид элдэв ухуулга суртал, лоозонгоо ашиглан сонгуульд ялдаг.

 

Бүс чангалагч төрхтэй намын хувьд санамсаргүй байдлаар засгийн эрхэнд гарах аваас ерөнхийдөө арай өөрөөр ажиллах боловч Санта Клаус намынхны хийсэн алдааг барагтай л бол засаж янзлахыг эрмэлзэхгүй аж. Сонгогч олон маань Санта намынхны бодлогыг ихээр дэмждэг учир хэрэв Бүс чангалагч төрхтэй нам маань радикал байдлаар ажиллаад эхэлбэл тэднийг дэмжихээ болих хандлагатай. Ядуу хоосон байдлаас илүүтэй үрэлгэн замбараагүй байх нь элбэг. Үнэндээ Санта намынхан бүрэн ялагдана гэж барагтай байхгүй. Гэвч тэд заримдаа эдийн засгийн, улс төрийн замбараагүй байдал, сонгогдох найдваргүй нэр дэвшигчдийг дэвшүүлэх зэргээр өөрсдийгөө ялагдалд хүргэх нь бий.

Гэгээн Николасын  (Санта Клаус хэмээх үлгэрийн баатрыг сэдэвлэсэн түүхэн хүн, Saint Nicholas- Santa Claus орч.) дүрийг улс төржүүлсэн нам маань тийм ч сайн менежер биш. Улс орныг бүхэлд нь журамлаж, бүртгэж, хүнд сурталжуулж, элдэв зохицуулалт хийхгүйгээр бэлэг тараах боломжгүй. Нийгмийн чинээлэг хэсгийнхнээс хураан авч бусдад нь бэлэг болгон тараах явдал олон янзын хумслах шат дамжлагыг дамждаг. Мөн төрийн зүгээс хувь хүмүүсийн амьдарлын салаа мөчир бүхэнд (боловсрол, эрүүл мэнд, тээвэр, харилцаа холбоо, байшин барилга, үйлдвэрлэл, ажил эрхлэлт, өв залгамжлал, нийгмийн амьдрал, төрөлт, үхэл г.м) хутгалдах явдал гардаг.

 

Хүмүүсийн амьдралд ихээхэн хутгалдах төрийн оролцоо нь хоёр янзаар явагддаг. Эхнийх нь стейтизм бол удаагийнх нь эгалитарианизм юм. Эдгээр нь өөр хоорондоо харилцан нягт холбоотойгоор нийгмийг төгөлдөржүүлэх үүднээс хүмүүсийг тодорхой түвшинд хязгаарладаг. Ингэснээр “ангигүй нийгэм” нь туйлын зорилго болж бүхий л төрлийн ялгаварлалт үгүй болох ёстой ажээ. Гэвч үнэндээ ялгаварлах явдал нь чөлөөт нийгмийн амьдралтай салшгүй холбогддог. Учир нь өөрийн хүсэл зоргын дагуу чөлөөтэй сонголтоо хийхийг хүний мөн чанараас салгах аргагүй. Хэрэв би Жентэй бус Бесстэй гэрлэхийг сонгох аваас энэ нь Женийг ялгаварлаж буй хэрэг. Хэрэв би япон хэл заалгахаар доктор Ханараг бус доктор Нишимаг багшаар сонгож буй нь мөн л Ханараг ялгаварлаж буй хэрэг. Энэ маягаар бүхий л зүйлсэд ялгаварлах явдал байдаг.

Ер нь бол зүй ёсны болон зүй бус ялгаварлал л гэж байгаа. Иймээс эгалитари ардчилал бол яах аргагүй тоталитари бодлого юм. Төрийн дахин хувиарлалтын арга замаар ажилч хичээнгүй, авхаалж самбаатай нэгнийг нь шийтгэж, залхуу хойрго, арчаагүй этгээдийг  урамшуулах ардчилсан эгалитарианизм нь тоталитар дарангуйллаас өөр юу ч биш.

Зугуухан байдлаар нийгэм ялзарч эцэстээ бүхий л зүйлсийг төрийн хяналтанд аваачих нь ардчиллаас дарангуйлал руу шилжих гурав дахь арга зам бөгөөд хамгийн ховор содон боолчлолын хэлбэр билээ.

 

/1988 оны 5-р сарын 1/

 

   Орчуулсан: "Мизес Монгол" ТББ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-23 108.28.198.119

Яг л хэлждээ

Avatar

Хотын уугуул иргэн 2023-12-23 66.181.178.235

"Ардчилал", "хүний эрх" гэх хоосон номнолоор Монголчуудын тархи угаах явдал сүүлийн 30 жил Барууны нохойнууд тасралтгүй явуулж байна. Тэдний гар хөл бологсод, угаадсаар нь амь зуудаг хэсэг нөхөд байна. Ижил хүйстэн. трансжендер, мээмээ унжуулсан феминистууд, элдэв янзын лидершипууд ..Энэ бүгд та нарын ардчилал шүү дээ. Та нар улс орныг эмх забрагаагүй байдалд оруулж, хүн ардыг улам ядуу болгох, баялаг дээр нь эзэн суух эцсийн зорилготой. Та нар тэр Тарвагдоржтойгоо хол очиж гуц…

Avatar

Нэргүй 2023-12-23 202.126.88.187

Эмээ уу,,,

Avatar

Зочин 2023-12-23 202.126.88.87

Ёстой үнэнг хэллээ. Улс маань одоо л зөв гольдрилдоо орж байна.АН-ыг дагасан бол хэдэн олигархи хагартлаа баяжиж Монгол улс маань дампуурлаа зарлах байлаа‼️

Avatar

Нэргүй 2023-12-23 202.126.89.25

Ардчилал бол хулгайч нарын нийгэм юм биш үү

Avatar

Нэргүй 2023-12-23 85.233.56.132

Америк маягийн ардчилал бол гадныхныг боолчлох, бусад улс орнуудыг өөрийн эрх ашигт нийцүүлэх, тэгэхгүй бол зэвсэглэн түрэмгийлж дарлах ардчилал. Дотооддоо нэг их сүрхий ардчиллын зарчмуудыг баримтлах аяддаг ч нэтэр дээрээ хэдхэн хүний эрх ашгийг хамгаалдаг ардчилал. Хүний эрх гэж ярьчихаад гадаад улсуудын эрх ашгийг огтхон ч тоолгүй үй олноор нь алж хяддаг ардчилал. Атомын бөмбөг хэн хаялаа? Вьетнам руу хэн дайрлаа? Афган, Ирак, Ливи гээд тоочвол их тоо гарна… АНУ-гаа шүттүгэй! Боолчлогтугай!

Avatar

zo 2023-12-23 192.82.65.146

тэгвэл чи Солонгос, АНУ-ын вик авах гэж яагаад очирлоод байна

Avatar

Нэргүй 2023-12-23 66.181.185.253

Довтолгоо хийх гээд байгаа догшин этгээдүүд нь халх монголчууд л юм. АНУ халх монголчуудыг зэвсгийн наймаандаа ашиглаад, халхчуудыг хасгуудын, эрлийзүүдийн ба 2 хөрш улсын эсрэг болгоод байгаа юм. Халх монголчууд аа, АНУ-ын төлөө сайн дураараа зүтгэхийн оронд АНУ-аас green card ба АНУ-д амьдрах санхүүжилт нэхцгээ! АНУ 3 сая Монголчуудыг Америкдаа тэжээчих байлгүй дээ.

Avatar

Түвшин 2023-12-23 66.181.189.55

"Халх" гэдэг нэр томьёо өрөөсгөл шүү… Юу вэ, юун "…халх монголчуудаа …" Монгол хүн нэгдэх хэрэгтэй байхад…

Avatar

Нэргүй 2023-12-23 202.126.88.207

Манайх л ийм зам руу явж байна. 1990 онд ардчиллыг эхлүүлсэн залуучууд өөрсдөө энэ замаасаа ухарч коммунистуудын мэхэнд унаж эд хөрөнгө, албан тушаалын бугуйлд нь орж шунал ихэдснээс өнөөдөр хэлэх үггүй баахан баячууд худлаа ардчилал ярих болсон ард түмний дургүйцлийг төрүүлж шударга соц үеэ санаглзах болсныг МАН сайн ашиглаж байна. Өөр ч яах юм билээ Элбэгээгийн АНУ тэжээгчтэй энэ сайт ийм юм бичихээсээ ичих хэрэгтэй

Avatar

зочин 2023-12-23 202.126.88.75

Манай ардчилагч гэх этгээдүүд, тэр ардчилал гэх хоосон багаа өмсөж,бусдыг хуурч мэхлэж, гөрдөж гүтгэсэн,нийгмийн өмчид шунасан ,төрийн эрхэнд гарч эрх мэдэл ашиглан хулгай луйвар хийх гэсэн үл бүтэх этгээдүүд л байна.Энэ луйвар хулгай,олон жил бугшсан авилгал,далд эдийн засаг, одоо яриад байгаа Эрдэнэтийн 49 хувь,хөгжлийн банк,боловсролын сангийн чанаргүй зээл, нүүрний хулгай,газрийн наймаа гээд болохгүй бүтэхгүй бүхэн энэ ардчиллн үед л буй боллоо.Ардчиллыг магтаж бусдыг муулах гээд хэрэггүй.

Avatar

зочин 2023-12-23 202.126.88.75

Одоогийн ардчиллын үед цөөн хэдхэн хүн баяжиж бусад нь нийгмээрээ ядуурч,гуйлагчдын эгнээ өсч өргөжсөөр байна.Дэлхийн хүн амын нэг хувийг эзлэх баячуудын хөрөнгө,бусад 99 хувийг эзлэх иргэдийн хөрөнгөөс нэг дахин их гээд л байна.Баруунд тэр нэг хувийг эзлэх баячууд л ээлжлэн төр барьж байна. Бусад хүчин төрийн эрх рүү зүтгэвэл алуулна.Эх орны эрх ашгаас уравсан гэгдэж, маш хүнд ял хүлээнэ,Энэ бол америк ардчилал.Бид яг ийм замаар явж байна.Харин бусад орон үүнийг өөрчлөхийн төлөө тэмцэж байна

Avatar

зочин 2023-12-23 202.126.88.75

Тэр дарангуйлагч гээд байгаа төрөө хүчтэй байлгаж, төрийн өмчийг зохих хэмжээнд нь хадгалж чадаагүйсэн бол лав л орос хятад хоёр орон сүйрэх усдаж,үгүй болох байсан.Улс орон нь барууны хөрөнгөтнүүдийн идэш болох байсан.Дэлхий бүхэлдээ бусдын колони,ёстой жинхэнэ боол нь болох байв.

Avatar

зочин 2023-12-23 66.181.187.172

Төгс ардчилал дэлийн аль өнцөгт байхгүй бүгд үзэн ядагч дарангуйлагч хулгай луйварч шудрага дүр эсгэгч бялдуучлагч баян хоосны туйл

Avatar

Нэргүй 2023-12-23 66.181.188.13

Энэ уул нь ихээхэн хэрэгтэй, чухал материал юмаа !
Манай АН болоод МАН-ыханд энэ өгүүллийг уншаад ухаж ойлгох хүн бараг байхгүй дээ !
Удирдлагын академийн багш нар л жаахан гадарлахым бна.

Avatar

Либертари иргэн 2023-12-23 139.5.218.23

Удирдлагын академийнхэн мөн ойлгох байх даа. Энэ академи бол дарга нар болон төрийнхнийг бэлтгэдэг газар. Ямар сайндаа ДАРГА НАРЫН ТМС /Техник Мэргэжлийн Сургууль/ гэж нэрлэгддэг байв шүү дээ.

Avatar

Zochin 2023-12-23 202.126.88.158

Goy helsen

Avatar

S 2023-12-23 66.181.177.98

SEKSEER80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж