Хашоггийн эхнэрт АНУ-аас улс төрийн орогнол олго

Хашоггийн эхнэрт АНУ-аас улс төрийн орогнол олго

Хашоггийн эхнэрт АНУ-аас улс төрийн орогнол олго

Истанбул дахь Саудын Арабын консулын газарт "алагдсан" сэтгүүлч Жамал Хашоггийн эхнэрт АНУ-аас улс төрийн орогнол олгосон байна. Хашоггийн эхнэр Ханан Элатр аюулгүй байдалдаа зовниж, 2020 оны наймдугаар сард орогнол хүсэхээр АНУ-д иржээ.  Египет гаралтай Ханан залуудаа  Эмиратын агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд Эмиратад 25 жил амьдарчээ. Тэрбээр 2021 оны аравдугаар сард АНУ-д ажиллах зөвшөөрөл авснаар шинэ амьдрал эхлүүлжээ.  АНУ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд  түүнд хугацаагүй орогнол олгох эрх олгосон гэж мэдээлэв.

Нийтлэлч Жамал Хашогги 2018 оны аравдугаар сард гэрлэлтээ бүртгүүлэхээр консулын газарт ороод эргэж гарч ирээгүй бөгөөд түүнийг Саудын Арабын ханхүүгийн захиалгаар хөнөөсөн гэж АНУ-ын тагнуулын албанаас мэдээлсэн.  Тэрбээр Саудын Арабын угаа залгамжлах ханхүү зэрэг өндөр албан тушаалтнуудыг хурцаар шүүмжлэн бичдэг байв.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ochinn 2023-12-23 103.212.118.50

Uuruu asuudaltai huntaij bileee ardaa olon hohirogchtoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж