АНУ, Хятадын цэргийн удирдлага жил гаруйн дараа хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2023.12.23-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын цэргийн удирдлага жил гаруйн дараа хэлэлцээ хийв

АНУ, Хятадын цэргийн удирдлага жил гаруйн дараа хэлэлцээ хийв

АНУ-ын армийн дээд албан тушаалтан Хятадын цэргийн албан хаагчтай цахим уулзалт хийсэн гэж Пентагон мэдээлэв. Хоёр улсын цэргийн удирдлагууд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд анх удаа яриа хэлэлцээ хийсэн нь энэ бөгөөд  цэргийн харилцааг илүү өргөн хүрээнд сэргээхэд тусална гэж АНУ-ын албаны хүмүүс найдаж байна.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний жанжин штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Чарльз Браун, Хятадын Ардын чөлөөлөх армийн генерал Лю Жэнли нар цахим уулзалтаараа дэлхий болон бүс нутгийн аюулгүй байдлын хэд хэдэн асуудлыг хөндсөн байна. Лю Жэнли нь Хятадын байлдааны ажиллагаа, төлөвлөлтийг хариуцдаг цэргийн байгууллага болох Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын дарга юм. Пентагоны албаны хүмүүс хоёр цэргийн хоорондын харилцаа холбоо нь үл ойлголцол, мөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж мэдэгджээ.

2022 оны наймдугаар сард АНУ-ын тухайн үеийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа Бээжингээс  цэргийн харилцаагаа тасалсан. Үүнийг сэргээхийн тулд Вашингтоноос хичээл зүтгэл гаргасны үр дүнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн сард  тохиролцоонд хүрсэн.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж