Хятад: Орон гэргүй болсон иргэдээ чингэлэгт байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.23-нд нийтлэгдсэн

Хятад: Орон гэргүй болсон иргэдээ чингэлэгт байршуулжээ

Хятад: Орон гэргүй болсон иргэдээ чингэлэгт байршуулжээ

Хятадын баруун хойд хэсэгт газар хөдлөлтийн улмаас  14,000 гаруй байшин нурж, дор хаяж 144 хүн амь үрэгдсэн. Тэгвэл орон байраа алдсан хүмүүсийг чингэлэгт байрлуулж байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.  Төрийн мэдээллийн "CCTV" телевизээр,  Ганьсу мужийн Мейпо тосгоны задгай талбайд чингэлэг эгнүүлэн байрлуулж байгаа бичлэгийг харуулав. Энэ нь орон гэрээ алдсан хүмүүст зориулсан түр сууц бөгөөд 260 орчмыг хэдийнэ гамшгийн бүсэд хүргэжээ.  Гадна талдаа цэнхэр хуванцар бүрээстэй, дотор нь ширмэл даавуун доторлогоотой чингэлгүүд нь олон хүн хөлдөхөөс хамгаалах гэнэ. Өнгөрсөн Даваа гаригийн шөнө болсон газар хөдлөлтийн дараа 87 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний ​​олонх нь орон гэргүй болжээ.

Чинхай мужийн нэгэн хотын албаны хүн Баасан гаригт хэлэхдээ, эрлийн багийнхан хоёр тосгоныг усанд автуулсан их хэмжээний хөрсний гулгалтыг ухах явцдаа есөн хүний цогцсыг олж гаргажээ. Гэсэн ч өөр  гурван хүн ор сураггүй хэвээр байна.

Газар хөдлөлтийн улмаас Ганьсу мужид 113 хүн, хөрш Чинхай мужид 31 хүн амь үрэгджээ. Мөн 1000 орчим хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлсэн. 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт Хятадын нийслэл Бээжин хотоос баруун өмнө зүгт 1300 км-ийн зайд орших Ганьсу мужийн уулархаг бүсэд болсон байна. Гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүн амын дийлэнх нь исламын шашны уламжлалыг дагаж мөрддөг тул амь үрэгдэгсдийг хэдийнэ оршуулжээ. 

Цинхай мужийн хоёр тосгон хөрсний нуралтаас үүдэн 3 метр өндөр шавар шавхайнд булагдаж, зарим барилгын дээвэр л харагдаж байна. Эрлийн багууд экскаватор ашиглан зам, барилга байгууламжийг битүүмжилж, орох цэгүүдийг хаасан шаврыг ухсан байна.

Хятадын газар хөдлөлтийн дийлэнх нь тус улсын баруун хэсэг, тухайлбал Ганьсу, Чинхай, Сычуань, Юньнань мужууд, мөн Шинжаан, Түвд зэрэг бүс нутагт болдог. Хамгийн сүүлд болсон газар хөдлөлт нь тус улсад сүүлийн есөн жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж