Украин марихуаны хэрэглээг хуульчлав

Хуучирсан мэдээ: 2023.12.23-нд нийтлэгдсэн

Украин марихуаны хэрэглээг хуульчлав

Украин марихуаны хэрэглээг хуульчлав

Украины парламент энэ долоо хоногийн эхээр эмчилгээний зорилгоор марихуаны хэрэглээг хуульчлахаар санал хураалт явууллаа. Зургаан сарын дараа хэрэгжиж эхлэх шинэ хуулийг Украины 401 суудалтай парламентын 248 гишүүний саналаар баталсан байна. Санал хураалтын бүрэн задаргаа шууд гараагүй байна. Уг хуулийг Ерөнхий сайд Денис Смихал санал болгосон юм. Тэрбээр ОХУ-тай хийж буй дайны улмаас цэрэг, иргэдэд үүсч буй "гэмтлийн дараах стресс" гэх мэт сэтгэцийн өвчлөлийг эмчлэхэд мариуханыг ашиглахаар лоббиджээ. Түүнчлэн уг хуулиар каннабисыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн байна.

Марихуаныг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хуульчлах асуудал нь Украинд удаан хугацааны турш маргаантай сэдэв байсаар иржээ. Олон хүмүүс эмчилгээний үр өгөөжийн талаар маргаж байгаа бол зарим нь энэ шийдвэр нь Украиныг хар тамхинд живүүлнэ гэж эмээж байв.

Орос улс 2022 оны хоёрдугаар сарын 24-нд  Украиныг бүрэн хэмжээгээр довтолсоны дараа марихуаны мэтгэлцээн эрчээ авчээ. Дайны улмаас олон хүн стресс, сэтгэлийн түгшүүртэй болсон гэж үзэж байна.

Хууль тогтоомж нь каннабис үйлдвэрлэх, түгээхэд хатуу хяналт тавина. Каннабис агуулсан аливаа эмийг авахын тулд эмчийн жор шаардлагатай болно. Каннабисыг зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглах нь Эрүүгийн гэмт хэрэг хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж