Н.Ганибал: Монголын ард түмэнд чихэр долоолгосоор өнөөдрийг хүрлээ

Хуучирсан мэдээ: 2023.12.22-нд нийтлэгдсэн

Н.Ганибал: Монголын ард түмэнд чихэр долоолгосоор өнөөдрийг хүрлээ

Н.Ганибал: Монголын ард түмэнд чихэр долоолгосоор өнөөдрийг хүрлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.22/ хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, ногдол ашгийг хүртээх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал тус компанийг сонгууль болгоны өмнө сонгогчдын санал худалдан авдаг эрх баригчдын хэрэгсэл болгож болохгүй гэлээ.

Энэ тухай тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн явсан түүхийг нягталж байж асуудлаа ярихгүй бол Монголын ард түмэнд чихэр долоолгосоор өнөөдрийг хүргэлээ. 1072 хувьцаатай иргэд маань энэ компанийн асуудалд оролцдоггүй, энэ компани Монголын ард түмэнд төрийн өмч дээр ямар хулгай байдгийг үлгэр жишээ харуулсан. Тэнд яаж нууцаар гэрээ байгуулж болдогийг харуулсан, тээврийн хулгай яаж байдгийг харуулсан. Өнөөдрийн сонсголын цөм нь “Эрдэнэс Тавантогой” ХК байх ёстой ч өөр тийшээ яваад байна. Бодит үнэнийг ард иргэддээ хэлэх ёстой.

Монголын ард түмэн хувьцаа авах гэж байна гээд баярлаад байдаг. Цаад талдаа өр аваад үлдчих вий. Төрийн өмч давамгайлсан 34 хувь хангалтгүй дор хаяж 49 хүртэл хувийг хяналтдаа авах ёстой.

Одоо энэ ажлыг дахиад улс төрийн шоу болгох гэж байгаа бол ард түмэн хүсэхгүй байгаа шүү. Сонгууль болгоны өмнө “Эрдэнэс Тавантолгой” гээд Монголын ард түмний стратегийн ордыг шоуны хэсэг болгодгоо, хуурдаг байдлыг боль. Ард түмэн юу хүсч байна вэ гэвэл энэ хувьцаа нь баталгаажаад мөнгөжөөд жил бүр ногдол ашиг авдаг болохыг хүсч байгаа. Тэрнээс нэг удаа мөнгө тараадаг, мэдээлэл дутуу, санхүүгийн боломж дутуу дээр нь хэдэн төгрөг тараагаад санал худалдаж авдаг компани болгомооргүй байна” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж