Онлайн банк бидний амьдралыг өөрчилсөн 7 жишээ

Хуучирсан мэдээ: 2023.12.22-нд нийтлэгдсэн

Онлайн банк бидний амьдралыг өөрчилсөн 7 жишээ

Онлайн банк бидний амьдралыг өөрчилсөн 7 жишээ

Орчин цагийн технологийн хөгжил дэвшил нь хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчилж, томоохон хувьслыг авчирсан. Үүний хамгийн тод жишээ бол онлайн банк юм. Тэгвэл төлбөр тооцоо, банкны систем хэрхэн өөрчлөгдөж ирснийг өмнөх ба одоогийн жишээгээр эргэн санацгаая.

  1. Хэзээ ч, хаанаас ч төлбөр тооцоо хийдэг болсон

Одоогоос хэдхэн жилийн өмнө бид аливаа төлбөр тооцоог шилжүүлэхийн тулд автобус, таксигаар  банкны салбарт зорьж очдог, багагүй урт дараалалд зогсдог байсныг та санаж байна уу? Тэгвэл одоо цагт гар утсаа ашиглан 10 секундын дотор гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр төлөх, дансны үлдэгдлээ шалгах гэх мэт банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах боломжтой болсон. Мөн “Банк хаачих вий дээ” гэж санаа зовж, 17:00 цагаас өмнө банк руу яарч, ажлаасаа чөлөө авах ч шаардлагагүй болсон. Онлайн банк нь танд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүссэн үедээ дансаа удирдах, мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо төлөх боломж олгосон. Нөгөөтэйгүүр банкны үйлчилгээ ийнхүү ухаалаг, амар хялбар болсноор таны гэр бүл, найз нөхдөдөө зарцуулах цагийг хэмнэсэн.

  1. Төлбөрийн олон сонголт

Энд тэнд төлбөр тооцоо хийхдээ маш олон сонголттой болсон. Картаар, аппликэйшнээр, QPay, Pass.mn, бүр арга ядахад хаа сайгүй байршуулсан КИОСК, АТМ-аас мөнгө шилжүүлж болно. Хэтэвчиндээ бэлэн мөнгөгүй, гар утастайгаа байхад л хангалттай гээд бод доо.

  1. 3. Цалингийн зээлийг хэдхэн минутад …

Бид зээл авахын тулд гадуур бичиг баримт “хөөцөлдөж”, зээлийн шийдвэр гарахыг  чих тавин хүлээдэг байсан цаг саяхан. Харин одоо банкны аппликэйшн ашиглан ганц хоёрхон минутын дотор зээл авч, түүнийгээ шууд зарцуулах боломжтой болсон.

  1. 4. Цахим сейф

Хөгшин, залуу гэлтгүй биедээ бэлэн мөнгө авч явах нь гээж үрэгдүүлэх, хулгайд алдах гэхчилэн хэчнээн эрсдэлтэй болохыг та бид сайн мэднэ. Мөнгөө бэлнээр тоолж аваад халааслаад гарахдаа танд ч ийм айдас төрдөг байсан байх. Харин мөнгөө бэлнээр бус, карт эсвэл дансандаа шилжүүлж авснаар хаяж, гээгдүүлэх цаашлаад хулгайд алдах зэрэг аливаа болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах олон давуу талтай болжээ. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө л “цахим сейф” рүүгээ нэвтэрдэг кодоо, түүнтэй холбоотой хувийн цахим шуудан, сошиал хаягийнхаа нууцлалыг мөрдөж, аюулгүй байлгаж чадвал хэн ч нэвтрэхгүй.

  1. 5. Хялбар хуримтлал

Өмнө нь бид бэлэн мөнгө, хадгаламжийн дэвтрээ өвөртлөн банкны аль нэг салбарт очиж хадгаламжийн данс руугаа мөнгө шилжүүлдэг байсан бол одоо цалин, орлого бүрээсээ шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар татуулан, хуримтлуулах боломжтой болсон.

  1. 6. Байгальд ээлтэй шийдэл

Онлайн банкны авчирсан бас нэг чухал өөрчлөлт бол цаасны хэрэглээг багасгасан явдал юм. Цахим мэдэгдэл, цахим баримт, онлайн баталгаажуулалт нь биет цаасны хэрэглээг маш ихээр хумьсан. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй хэрэглэгчдэд байгальд ээлтэй хэрэглээг сургаж, эмх цэгцтэй, хялбар хүртээмжтэй боломжийг авчирсан.

  1. 7. Олон улсын төлбөр тооцоо

Онлайн банк нь газарзүйн хил хязгаарыг давж, хэрэглэгчдэд дэлхийн хаанаас ч, богино хугацаанд мөнгө шилжүүлэх, дансаа хянах, санхүүгийн үйлчилгээ авах боломжийг олгосон. Аль нэг алслагдмал аймгийн малчин интернэт банк ашиглан харь улсад сурч, амьдрахаар явсан хүүхдийнхээ данс руу валютаар нь мөнгө шилжүүлэх боломжтой. Мөн та хэдэн ч улсаар дамжин ниссэн бай, нэг л карт халаасанд тань байхад төлбөр тооцоонд санаа зовох шаардлагагүй гэсэн үг.

Мэдээж дээрх бүх инновацийг бий болгохын тулд арилжааны банкнууд гадаад болон дотоодоос тодорхой хөрөнгө босгож, иргэдээс ч багахан хэмжээний шимтгэл хураамж авах нь зүйн хэрэг. Энэ нь зардал нөхөх зориулалттай авч байгаа төлбөр бөгөөд эдийн засгийн агуул­гаараа бол мэргэжлийн үйл­чилгээний төлбөр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж