Х синдром буюу үргэлж нялхаараа хүүхэд

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Х синдром буюу үргэлж нялхаараа хүүхэд

Америкын Мерилэнд мужын  Рейстертаун хотод  Брук Гринберг гэдэг охин бий. Тэрбээр одоо 17 настай хэдий ч биемахбодь болон, оюун ухааны хөгжил нь үүрд мөлхөө жаалынх шиг хэвээр үлджээ. Охин 76 см өндөртэй, 7.3 кг жинтэй бөгөөд уураг тархи нь нэг настай хүүхдийнх шиг гэнэ. Эмч нар түүний энэ өвчнийг Х синдромын өвчин гэж нэрлэжээ.  Брук төрөлхийн гажигтай төрсөн бөгөөд хөл нь мөр рүүгээ нугарсан байсныг мэс заслын аргаар хэвийн хэлбэрт нь оруулсан аж. Тэрбээр яг л жирийн хүүхэд шиг харагддаг юм. Зургаан нас хүртлээ тэрбээр маш олон удаа онош нь тодорхойгүй шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байжээ. Таван настайдаа охин тархиндаа юмтай болж, 14 хоног огт унтаагүй гэдэг. Эмч нар үүнийг тархины хорт хавдар гэж оношилж байв. Брук удалгүй зүгээр болсон ч одоо түүний тархинд ямар ч хавдар байхгүй гэдгийг тогтоосон юм. Брукын эмч үүнийг шинжлэх ухаан тайлж чадахгүй нэг оньсого гэж үзжээ.  Энэ бүх жилүүдэд охины эцэг эхэд яваагүй газар гэж бараг үгүй бөгөөд эцэст нь  1 дүгээр хромсомын өөрчлөлт гэсэн онош сонсчээ. 2001 онд түүний жин 5.9 кг, өндөр нь 69 см болсон байв.  
Түүний ээж  Мелани” Эмч, мэргэжилтнүүд охиныг маань зүгээр болно гэж хэлдэг. Бид түүний гормоны хэмжээг нэмэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн болов ч ямар ч өөрчлөлт гараагүй. Охин маань нэг см ч өсөөгүй.  Уг эмчилгээ амжилтгүй болсны дараа түүнд Х синдромын өвчин гэдэг онош тавьсан” гэж ярьж байна.
Эмч нар түүний ДНХ –ээс дээж авч, шинжилгээ хийхэд эрт хөгшрүүлдэг  Вернерийн синдром буюу  прогериа  өвчний шинж тэмдэг илрээгүй юм.
2009 онд Умард Каролины их сургуулийн эрдэмтэн  Волкер Брукын уураг тархинд бага зэрэг өөрчлөлт орсныг ажиглажээ. Түүний эрхтэнүүд хоорондоо холбоогүй болохыг тогтоосон байна.  Өөрөөр хэлбэл түүний уураг тархи дөнгөж төрсөн хүүхдийнхээс ч хэд дахин буурай юм. Брук дуу авиаг таньж, дохио зангаа хэрэглэдэг боловч огт ярьж чаддаггүй. Түүний яс арван настай хүүхдийнх шиг хэврэг бөгөөд сүүн шүд нь унаагүй аж. Волкер “ Брукын энэ тайлагдашгүй өвчин бидэнд хөгшрөлтийн талаар шинэ ойлголт төрүүлж байна” гэжээ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж