Хойд Солонгосын удирдагч агсан Ким Жон Илийн нас барсан өдрийг тохиолдуулан хоёр жилийн өмнө 11 хоногийн гашуудал зарлаж байв. Энэ нь Ким Жон Илийн нас барсны 10 жилийн ойд зориулсан гашуудал юм. Тухайн үед иргэд инээх, архи уух, дэлгүүр хэсэх хориотой байсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд эхэлсэн гашуудлын үеэр олон нийтэд хатуу хяналт тавьж байв.
Ким Жон Илийн нас барсны ойг жил бүр тэмдэглэдэг ч 2021 онд 10 жилийн ой тохиосон тул гашуудлыг нэг өдрөөр сунгажээ. Гашуудлын хугацааг ийн сунгасан нь тус дэглэм өмнөх удирдагчдынхаа дурсгалыг хүндэтгэж, хичээнгүйлэн ажиллаж байгааг онцолж байна.
Гашуудлын дүрэм маш хатуу байсан тул энэ үеэр гэр бүлээс нь хүн нас барсан ч иргэд чангаар уйлах хориотой. Мөн төрсөн өдөр гэх мэт ямар ч баяр тэмдэглэх боломжгүй аж. Эдгээр хоригийг зөрчвөл үр дагавар нь маш хатуу байв. Дүрэм зөрчигчийг үзэл суртлын гэмт хэрэгтэн гэж үзэн баривчилсан бөгөөд дахин хэзээ ч эргэж ирээгүй.
Эх сурвалж: BENZINGA
Холбоотой мэдээ