Ачааны машины жолооч нар Украины хил дээрх тэмцлээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2023.12.22-нд нийтлэгдсэн

Ачааны машины жолооч нар Украины хил дээрх тэмцлээ зогсоов

Ачааны машины жолооч нар Украины хил дээрх тэмцлээ зогсоов

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины ачааны машинууд Польшийн хилээр нэвтрэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн. Үүнтэй зэрэгцээд Орос, Беларусийн пүүсүүд Польшийн аж ахуйн нэгжүүдийг зохицуулах болжээ. Тиймээс дайны цагт гадаадын өрсөлдөгчдөд бизнесээ алдаж байна гэж үзсэн тээвэрчид арваннэгдүгээр сарын эхээр Украины хилийг хаасан.

Тэгвэл Польшийн тээвэрчидтэй Унгарын тээвэрчид энэ сарын 11-нээс эхлэн нэгдээд буй. Тэд украинчуудыг саадгүй нэвтрүүлэх журмыг цуцлахыг шаарджээ.

Гэвч Унгарын тээвэрчид зорилгодоо хүрч чадаагүй тул 10 хоног тэмцсэний эцэст жагсаалаа зогсоожээ. Тэд үйлдвэрчний эвлэл болон засгийн газраас дэмжлэг авч чадсангүй. "Засгийн газар анхаарлаас гадуур хэнийг ч үлдээхгүй гэж хэлдэг ч худлаа гэдэг нь батлагдаж байна" гэж жагсагч Кароли Самосфальви хэлэв. Мөн "Украины тээвэрчид өөрсдийнх нь зах зээлд нэвтэрснээр ажлын байр нь аюулд өртөж байгааг зарим жолооч ойлгоогүй тул жагсаалд нэгдэхгүй байна" гэлээ.

Польш, Унгараас гадна Словакийн тээвэрчид ч бас Украины тээвэрчдэд Европын холбооны хөнгөлөлт үзүүлэхийг эсэргүүцэж байна.

Польшийн тээвэрчдийн жагсаал Лхагва гаригаас дахин идэвхжиж эхэлсэн. Жагсаал шинээр эхэлсний дараа хэд хэдэн машин Унгарт нэвтрэх гэж оролджээ. Арай эртхэн ирсэн ачааны машинууд нэг өдрийн дотор буюу харьцангуй хурдан хилээр нэвтэрсэн. Үндсэндээ долоо хоногийн өмнөөс л хил дээр ачааны машинуудын урт дараалал үүссэн тул зарим тээвэрчин олон өдөр нэвтрэхээ хүлээж байгаа аж.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж