МТАС Бортээгийн ордыг тендерээр халхавчлан авахыг санаархсан уу?

МТАС Бортээгийн ордыг тендерээр халхавчлан авахыг санаархсан уу?

МТАС Бортээгийн ордыг тендерээр халхавчлан авахыг санаархсан уу?

Нүүрсний нөөцөөрөө Тавантолгойн Цанхийн дараа орохуйц Бортээгийн ордыг тендерээр халхавчлан авахыг санаархсан гэдэг асуудал нүүрсний сонсголын үеэр хөндөгдлөө. Учир нь, Тавантолгой ордын Бортээгийн ордод гэрээт олборлогчийг сонгох тендерийг 2021 онд зарлахад “МТАС” түншлэл шалгарсан юм байна. Уг түншлэлд “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спэйшлмайнинг сервес” ХХК-ууд багтжээ. Мөн уг түншлэл нүүрсээ олборлохын зэрэгцээ зах зээлийн үнээр борлуулна. Ийм давуу монофоль эрхийг тендерээр халхавчлан авсан гэдэг асуудал яригдаж буй юм.

Ингэхдээ дээрх тендерийг зарлахын өмнө ТЭЗҮ-ийг өөрчилсөн. Мөн энэхүү тендерт “МТАС” түншлэл шалгарахаас өмнөх тендерийг зарлуут нэг хоногийн дараа цуцалсан зэрэг хардлага төрүүлсэн зүйлүүд ч болжээ.

Зарласан тендерийг яагаад нэг хоногийн дараа цуцалсан бэ. Хэн танд үүрэг өгч, тендерийг цуцалсан бэ гэдэг асуултад гэрчээр оролцсон Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга О.Бат-Амгалан хариулт өгөв. Тэрбээр “Худалдан авах ажиллагааны газрын дарга н.Бат-Эрдэнэ үүрэг өгч, тендерийг цуцалсан. Тендерийн бүх бичиг баримтыг дотроос нь устга, тендерийг цуцал” гэсэн. Тухайн үед би “Тендерийг цуцлах албан бичиг ирсэн үү” гэж асуусан. Тэгтэл “Дээрээс буюу холбогдох эрх бүхий байгууллагаас тендерээ яаралтай буцаа гэсэн” гэв.

Харин ТЭЗҮ-ийг өөрчилсөн Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа “Би өөрөө ганцаараа шийдэхгүй, бодохгүй шүү дээ. Энэ бол ТУЗ дээр яригдсан асуудал. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” компани дээр яригдсан зүйл” гэсэн юм.

Бортээг нь 203.9 сая тонн коксжих нүүрс, 587.9 сая тонн хагас коксжих нүүрс, 1.5 тэрбум тонн эрчим хүчний нүүрстэй юм байна. Нийт нүүрсний нөөц 2.3 тэрбум тонн аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-22 66.181.161.70

үнэн шударга хүн бас байдагал юм байна харамсалтай нь цөөхөн юмдаа

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.190.241

Xulgaichuud zuvxun koksjix uildver barina gexdee borteegiig tushigleegui geed xutsaad baisan ni shal xudlaa baina. bur olborlox, borluulax erxiig xurtel avsan baina. Amarbayasgalan terguutei tsaichixsan luivarchid xulgaichid xurdan zailuulaad baix gazar ni xii. Iim ix nuutstei xesgiig ETT-oos tasalj avchixaad Admineraliin register buruu gedeg show jijig taviad baisan xulgaich darga nuxur. Ed nart iim bayalagaa luivarduulj aldaad baix xereggui shuu.

Avatar

Бодлын хулгайч 2023-12-22 66.181.187.120

АМАРБАЯСГАЛАН Ч ИХ ТОМ НОХОЙ ЮМ ДАА…..3024 ОН ТҮҮНИЙ ХУВЬД ӨНГӨРСӨН. ЕР НЬ ХУЛГАЙЧ НАР ТОДОРСОН ТУЛ СОНГУУЛЬД НЭР НЬ ОРООД ИРВЭЛ СОНГОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ТЭГВЭЛ БИД ДАХИАД 30-50 ЖИЛ УЛНЫ МАЯГААР АМЬДАРНА. БОДОЦГОО….СЭРЦГЭЭ…

Avatar

Зочин 2023-12-22 66.181.187.26

Нам харгалзахгүй хулгай луйвартай тэмцэж байгаа МАН-д баяр хүргүүштэй. Гэхдээ төрийн албан хаагчдаа дэндүү мушгиж дарамталж байналээ. Шинжээчид заримыг нь буруу ойлгосон юм гарсан боловч Энхбаяр дайрсаар байгаад дуусгасан. Тэр Уужимсанаа гэгч залуу маш үндэслэлтэй зөв ярьсан, яриаг нь тасалж буруутгаад дуусгасан. Гэхдээ уул шугамандаа Энхбаярын зөв, том бөгөөд институтчлэгдсэн нам ийм л байх учиртай. Хулгайчуудын бөөгнөрөл АН асуудаалд хэзээ ч ингэж шударга хандаж чадахгүйг амьдрал баталсан

Avatar

Zochin 2023-12-22 59.153.114.28

Duudagdaj bgaa gerchyyd bol dandaa khii gesniig khiideg doloogch nar bsan biz.

Avatar

ДЭЛХИЙН ШИВШИГ 2023-12-22 202.131.248.198

ДЭЛХИЙ НИЙТ ШАТДАГ ЧУЛУУЛАГ ТҮЛШНЭЭС НЭГ МӨР САЛАХААР ШИЙДЭЖ БАЙХАД МАНАЙХ НҮҮРСНЭЭС АШИГ ХИЙХ ГЭЖ УЛАЙРСАН ХЭВЭЭРЭЭ ХӨӨРХИЙС. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ ОЛОН УЛСЫН ТОМ ХУРАЛД ОЧООД ХЭЛЭХ ҮГГҮЙ СУУЖ БАЙГААД ИРСЭН БАЙХ ДАА ЕӨК.
НҮҮРСЭН ДЭЭР ШАВСАН ЭНЭ АВЛИГАЧДААС САЛАХГҮЙ БОЛ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЛОО ШҮҮ, БИД

Avatar

Нэргүй 2023-12-22 66.181.161.19

umhii hulgaich nar ur udmaaraa suireg.

Avatar

Нэргүй 2023-12-22 124.158.70.116

БЯДГҮЙ хар масс гэж хэлсэн нь арчаагүй масс, бяргүй ард түмэн. Хулгай хийгээд байхад огцруулж чаддагүй ард түмэн гэсэн үг гэнээ.

Avatar

Bsnane 2023-12-22 202.55.188.36

Uujimsanaa ch ganhuyagig ih dolooj guideg bsan daa. Darga dagaj guih ayultai shuu zaluuchuud mini haana ch uuriin gesen bodoltoi noyon nuruutai bh heregtei bdag yum shdee. Uneneer yavbal uher tergeer tuulai guitsene.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж